Жүжигчин Адам Сэндлер 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол дээр хөтлөгч Конан О’Брайены хошигнолд дургүйцэн, ууртайгаар танхимыг орхин гарч явжээ.
2025 оны Оскарын шагнал гардуулах ёслол 3-р сарын 2-нд Лос Анжелес дахь Долби театрт эхэлсэн бөгөөд хөтлөгч Конан О’Брайен нээлтийн үгийг хэлэхдээ энэ үдэш ямар чухал, нэр хүндтэй гэдгийг онцлон, оролцогчдыг зохих ёсоор хувцасласан байх ёстой гэжээ. Улмаар тэр тайзан дээрээ Адам Сэндлерийг олж харж, хувцаслалтыг нь гоочилсон байна.
Адам Сэндлер цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, шорт, цагаан оймс, пүүз өмссөн байжээ. Конаны хэлсэн үгэнд тэрбээр "Чи л энэ талаар ярьж эхлэх хүртэл хэн ч миний хувцсыг анзаараагүй шүү дээ!" хэмээн дуугаа өндөрсгөхөд Конан "Чи яг шөнийн 2 цагт видео покер тоглож байгаа хүн шиг харагдаж байна" хэмээн тоглоом хийв. Харин Адам өөрийгөө өмөөрч, "Би сайн хүн болохоороо ингэж хувцасладаг" гэж хэлэв. Тэр Конаны өөрийг нь "олны өмнө ичээсэнд” дургүйцэн суудлаасаа босож "Би явлаа" хэмээн танхимаас гарчээ.
Үзэгчид түүний явж буйд гунигтайгаар уулга алдахад Адам тэднийг тайвшруулж “Зүгээр, энэ та нарын буруу биш, харин Конаны буруу” хэмээн түүн рүү заав. Конан тайзан дээрээс уучлалт гуйхыг оролдсон ч Адам Сэндлер "Хэрэв хэн нэгэн надтай хамт гарахыг хүсвэл Veteran Park дээр сагс тоглоё" гэж хэлсэн байна. Мэдээж дээрх үйлдэл урьдаас бэлдсэн хошигнол.
Гэртээ үзэж байсан үзэгчид Адам Сэндлерийн энэ үйлдэлд ихэд баясаж, нэгэн хүн X платформ дээр "Адам Сэндлерийн хошигнолд инээдээ барьж дийлсэнгүй! Түүнд хүссэн хувцсаа өмсөх эрхийг нь олго!!! хаха. #Oscars" хэмээн жиргэсэн байна.
Дээрх үйлдэл нь Цагаан ордонд ирсэн Украины Ерөнхийлөгч Зеленскийн өмссөн хувцсыг нь шүүмжилсэн үйлдлийг ёжлон харуулж буйн илэрхийлэл юм.
Эх сурвалж: Oscar