Япон Улсын Гадаад хэргийн яамны хүндэт зочны хувиар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-тай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар, ард иргэд Монгол Улс дахь ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Японтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд манай Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов.
Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч, дээд, өндөр түвшинд улс төрийн итгэлцэл бэхжиж буйг сайшаалаа. Энэхүү түншлэлийн арван жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, ойр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.
Энэ хүрээнд цаашид бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тэлэхэд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын Төр, Засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцлов. Талууд айлчлалын бэлтгэлд тусгайлан анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд хоёр улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж, батлан хамгаалах салбарын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж, Японы Засгийн газраас Монголын батлан хамгаалах салбарт үзүүлж буй дэмжлэг тусламжийн цар хүрээ өргөжиж буйг сайшаав.
Монгол, Японы Гадаад харилцааны яамны газар нэгж хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, ахлах, дунд шатны болон залуу албан хаагч хоорондын солилцооны хөтөлбөр, арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг цаашид тогтмолжуулан өргөжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлээд буйд талархал илэрхийлэв.
Талууд манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нааштайгаар судалж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх талаар ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар ярилцав.
“Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, ирэх долоодугаар сарын 27-ны өдөр болох Монголын үндэсний өдөрлөгт өндөр түвшний төлөөлөл оролцуулахаар ажиллаж буй гээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд амжилт хүсэв.
Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов.
Сайд Т.Иваяа Японы Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн хүрээнд боловсон хүчин бэлтгэх төслийг үргэлжлүүлэх, ”JENESYS” хөтөлбөр, “Япон, Монголын оюутны форум” солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэж, энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Японы Засгийн газраас үргэлжлүүлэн тууштай дэмжихээ илэрхийлэв.
Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, хүрэн нүүрсээс ус төрөгч гаргах, ус төрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хорооны ээлжит III уулзалтуудыг Токио хотноо зохион байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд гарал үүслийн гэрчилгээг цахимжуулах зэрэг ахиц гарч буйг сайшаав.
Талууд бүс нутаг, олон улсын талбарт идэвхтэй хамтран ажиллаж буй бөгөөд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов.
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх
- “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”,
- “Агаарын бохирдол хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тухай хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий (6.2 ТЭРБУМ ТӨГРӨГ) ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий (6.3 ТЭРБУМ ТӨГРӨГ) агаарын бохирдлыг хэмжих станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмж нийлүүлнэ.
Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам