Хүлгийнхээ жолоог өргөх гэж гараад, үрийнхээ амийг тахиад ирдэг хүнийг УЯАЧ биш “ЯС БАРИГЧ” гэх нь зүй. Хэний ч амь үрэгдээгүй бол тэднийг “тод манлай” гэх байлаа.
Ийм “яс баригч”-ийн хобби, лоббиг хэлбэржүүлэн хэрэгжүүлэх орон зай нь Засгийн газар гэдгийг харах уйтай байна. Өнгөрсөн онд дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж, тэнгэрт дэвшлээ. Тэднийг дурсаж, уучлал эрсэн, өршөөл гуйсан нэг ч “тод манлай” байсангүй. Харин наадмын дараах намар, найр урт байсныг л бүгд мэднэ.
Уралдааны замаас, тэнгэрийн заадас руу эргэчихсэн тэдгээр одогсдын асгасан “улаан ус” хатаагүй атал, тэр замаар ахин давхих хүлгийн туурай сойлгоотой байна. Дараагийн наадам даанч хол тул Цагаан сарын баярыг далимчлах бодол “яс баригч”-ийн санааг эс амрааж, уяаг үл эцээжээ.
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Гэвч энэ сарын 25-ны өдөр “гурван азарга адуу” нийслэлийн төв талбайд гарч ирээд “Бид хүйтэн жаварт, цас мөснөө уралдмаар байна” гээд "Дүнжингарав" уралдааныг сэргээх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн.
Үүнийг нь энэ сарын 29-ны өдөр Засгийн газар ёсоор болгон хэлэлцээд дээрх тогтоолын заалтыг хүчингүй болгов. "Эрдэнэт хүнийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй" гэсэн төрийн шийдвэрт хорсож, ил эсэргүүцэж, далд хуйвалдсаар дээрх лоббиг “яс баригчид” амжилттай тоглолоо.
Битүүхэндээ, “Хам санаа сэтгэлтнүүд маань Засгийн газарт байдаг юм шүү” гэдгийг харуулав. Уг нь бол засаг төр “эх баригч” байх ёстой. Монгол Улсын иргэн бүрийг нүдний цөцгий мэт хайрлах учиртай юм. Бид цөөхүүлээ, ердөө л гуравхан саяулаа.
Энэ үйлдлээрээ өчигдрийн зөвийг, өнөөдөр буруулсан буюу хүний эрхийг үл хайхрагч, хүүхдэд хайргүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та, хурдан удмын таван адуугаа уралдуулах гэсэн юм уу?
- Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн эрх зөрчих шийдвэр гаргалаа
- Ерөнхий сайд тэргүүтэй хурдан удмын адуутай Засгийн газрын гишүүд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Гэтэл уралдаанч хүүхдийн асуудал хөндөгдөхөд ганц ч үг ган хийгээгүй. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй.
Зөвлөлийн тэргүүнээр Засгийн газрын тэргүүн "автоматаар" томилогддог. 2023 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөөх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй уулзахдаа "Энэ бол Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан" гэдгээ онцолж байв. Гэвч тэрээр энэ үгээ мартсан бололтой.
GOGO.MN редакц өвөл, хавар хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцсээр ирсэн. Бид үзэл санаанаасаа буцахгүй, цаашид ч эсэргүүцсээр байх болно.
ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭХ ЁСТОЙ ШАЛТГААНУУДЫГ САНУУЛЪЯ
Д.Тунгалаг: Хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөг авсан
Бэртсэн хүүхдүүдийн бүх мэдээлэл, хэчнээн төгрөгөөр даатгуулсан, хохироод хэчнээн төгрөгийг даатгалын компаниудаас гаргуулсан тухай шүүхээр шалгахад хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөгийг нөхөн төлбөр л авсан нь тогтоогдсон гэж "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэл, өмгөөлөгч Х.Баасанжаргал нар 2018.03.21-нд мэдэгджээ.
Хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан осол нь уралдаанч хүүхдүүд эрүүл мэндийн ямар их эрсдэл дунд уралддагийг батална.
Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж хийдэг уралдааныг монгол уламжлал гэж огт үзэхгүй байна хэмээн Хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэллээ. "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг: Монгол уламжлалыг устгасан үйлдэл боллоо.
"Дүнжингарав уралдаан бол Хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гэдгийг хүүхдийн эрхийн ТББ-ууд санал нэгтэйгээр дүгнэж байна. Энэ бол Монгол уламжлалаа үгүй хийсэн, уландаа гишгэсэн үйлдэл. Монголчуудын морийг хүндэтгэдэг уламжлалыг үгүй хийхээр үйлдэл болсон. Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж, ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй уралдаан гэж хаана ч байхгүй.
12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэн, Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардсан. Тэд одоо ч энэ байр сууриндаа хатуу зогсдог.
Хүний эрхийг хамгаалагчаас хууль тогтоогч
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүний эрхийг хамгаалах ажлыг олон жил хийж байгаад УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Засгийн газрын харгис шийдвэрийг хамгийн түрүүнд эсэргүүцэв. Учир нь өмгөөлөгчөөр ажиллахдаа Хан-Уул дүүргийн сургуулийн нийгмийн ажилтан, тус дүүрэгт амьдардаг иргэд, уралдаанч хүүхдүүдтэй уулзан, хүүхдүүд ямар нөхцөлд амьдардаг, юу идэж уудаг, хичээл сурлага нь ямар байдгийг газар дээр нь очиж харжээ.
Түүний ярианаас хүргэе.
-Өлзийтийн авто замын урд талд нь томоо хашаатай, эрлийз адуу уядаг уяачид олон. Харин хойд талд нь жижиг хашаатай, монгол морь уядаг айлуудтай. Уяачид уралдаанч хүүхдээ илүү гэрт эсвэл жүчээндээ байлгадаг, өглөө 06.00 цагт сэрээдэг, ташуурдан зоддог, кола их уулгадгийг би тэгэхэд өөрөө харсан.
23-25 настай болов уу гэмээр залуу уяач “Хүүхдийн ясыг сийрэгжүүлэн, биеийг нь хөнгөн байлгахын тулд кола их уулгадаг юм” гэж надад инээж байгаад хэлж байсныг би одоо ч сайн санадаг. Бид уралдаанч хүүхдүүдийн биеийн өндөр, жинг хэмжиж үзсэн юм. Тухайн үеийн монгол хүүхдийн дундаж өндөртэй харьцуулахад уралдаанч хүүхдүүд 10 см-ээр намхан байв.
Тэдэнд хятадаас тариа авчирч тарьдаг, биеийг нь хатангаршуулж байна гэх мэт яриа их гардаг. Гэвч үүнийг батлах судалгааг төр хийх ёстой.
Саудын Арабад тэмээг уралдуулахдаа хүүхэд унадаг байсныг болиулаад роботоор унуулдаг болсон шүү дээ. Египет, Пакистан гэх мэт хөрш зэргэлдээ, ядуу орнуудаас хүүхэд авчирсан, хүүхэд хулгайлсан нь нотлогдсон тул Саудын Арабад хүүхдээр унуулахыг хориглосон”.
Есөн настай хүү эцэг, эхийнхээ өрийн төлөөст хурдан морь унаж гэмтсэн хэргийг шүүхээр шийдвэрлэв
А, Б нар 2023 онд иргэн Д-тэй “Барьцаат зээлийн гэрээ” байгуулжээ. Гэрээний барьцаанд бага насны буюу 9 настай О хүүг Д-ийн хурдан морийг унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр гарын үсэг зурсан байна. Тэд ингэж хүүхдийнхээ эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсэн.
Гэрээний хүрээнд хүү Д-ийн морийг унасан. Гэтэл 2023.03.31-ний өдрийн 16:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутагт уралдаан болсон. Энэ нь хориглосон цаг хугацаанд зохиосон уралдаан байв.
Уралдааны үеэр О хүү мориноос унаж тархины аалзан хальсан доорх цус харвасан зэргээр хүндэвтэр гэмтжээ. Морь унах үедээ хүү хуульд нийцүүлэн гаргасан стандарт, журмыг зөрчиж хамгаалах хэрэгсэлгүй байсныг тогтоосон байна.
Улмаар шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйл /Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500,000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна. Энэ бол хүүхдийг тэр тусмаа уралдаанч хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгт томчууд санаатайгаар өртүүлдгийн бодит жишээ.
Унаач хүүхэд: Морь унахаа болиод гэртээ байдаг ажлаа хийх юм сан гэж боддог
ХЭҮК, олон улсын байгууллагатай хамтран хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалжээ. Хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаар тэд эрх зүйн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ямар нэг хамгаалалтгүй унаач болж байгаа тохиолдол цөөнгүй байжээ.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ярианаас дурдвал "Өвөл уралдаанд морь унах болгонд 20 мянган төгрөг өгдөг. Хорин мянгаа задлуулаад арван мянгыг нь уяач ахдаа өгөөд үлдсэнийг нь хадгалаад энэ жил 220 мянган төгрөгтэй болсон” гэжээ.
Нэг удаа уралдаад ойролцоогоор 10 мянган төгрөг авдаг гэж тооцвол 2020 оны өвөл 11 удаа уралдсан байна. Өөр нэ гэн унаач хүүхэд “Өвөл уралдаан болдог. Хурдан морины комисст байдаг хүмүүс өвөл бооцоотой уралдаан зохион байгуулдаг” гэжээ.
Аймаг, орон нутагт хүүхдүүд завгүй байдаг бол Улаанбаатар хотод амьдардаг унаач хүүхэд “Өглөө эрт босдог, орой 23 цаг гээд амардаг. Уралдааны үед үүрээр босдог. Морь унахаа болиод гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог. Унаач хүүхдүүд бүгд ижил, завгүй. Морь унадаг эмэгтэй хүүхдүүдийн хувьд ялгаа бага ч тэд гүү, үнээ саахад тусалдаг. Морио услах, байраа цэвэрлэх, хоол хийх гээд ижил ажил хийдэг. Эрэгтэй хүүхдүүд малд явах, мал ялгах зэрэгт нэмж тусалдаг гэжээ.
“Бид ер нь зав муутай байдаг” гэж хэлснээс үзэхэд цаг завгүй, хүнд хөдөлмөр болох нь ойлгогдож байна. Угтаа ХҮҮХЭД ХӨДӨЛМӨРЛӨХ ҮҮРЭГГҮЙ, ЁСГҮЙ ШҮҮ ДЭЭ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 15 нас хүрсэн хүүхэд аав ээжийнхээ зөвшөөрлөөр, бие, оюун санаанд нь сөргөөр нөлөөлөхөөргүй ажлыг л хийх заалт бий. Гэтэл уралдаанч хүүхдүүдийг нар мандахаас шөнө бүрий болтол ажиллуулсаар.
Өвөл, хаврын морин уралдаан хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчдөг.
Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй.
- 15,403 эрэгтэй,
- 482 эмэгтэй хүүхэд
Нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байна (ХЭҮК, Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа (2022).
Унаач хүүхдийн сурлагын амжилтын талаар судалгаанд оролцсон багш нарын
- 41 хувь нь хурдан морины уралдаанч хүүхэд хичээлээ үе үе тасалдаг,
- 35 хувь нь тогтмол чөлөө авдаг,
хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын талаар багш нарын
- 43 хувь нь их,
- 46 хувь нь дунд,
- Үлдсэн хувь нь бага хэмээн тус тус хариулжээ.
Хичээлийн хоцрогдлыг нөхөх тал дээр багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна.
Мөн унаач хүүхдийн сургууль завсардалтын тухайд хичээлээс хоцрогдсон хүүхдүүд сурах сонирхолгүй болж, морь унах нас нь өнгөрснөөс хойш уяач, эздийнхээ морь малын бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцөлийг бүрдүүлдэг.
Зарим тохиолдолд алслагдсан аймаг сумдаас хурдан морь унуулах нэрийдлээр эцэг эхээс нь салган өөр аймаг, сумд авчрах тохиолдол цөөнгүй. Хүүхдийг нь шилжүүлж хурдан морь унах газрынх нь харьяа аймаг сумын сургуульд сургана гэж бүртгүүлдэг боловч сургадаггүй болох нь дээрх судалгааны үр дүнгээр нотлогджээ. Унаач хүүхдийн боловсрол эзэмших эрхийг ингэж зөрчсөөр байна.
Хаврын морин уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориотой хэвээр үлдээх нь зөв
Олон нийт энэ асуудалд хоёр хуваагдан, нэг хэсэг нь дэмжиж, нөгөө нь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд эрсдэлтэй тул эсэргүүцэв. Гэвч Засгийн газар олон нийтийг сонссонгүй, ойшоосонгүй. Тэгвэл иргэд ямар байр суурьтай байгааг тодруулахад: