gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Унаач хүүхэд: Морь унахаа болиод гэртээ байдаг ажлаа хийх юм сан гэж боддог

Л.Амарцэцэг
Нийгэм
2025-01-28
562
Twitter logo
Л.Амарцэцэг
562
Twitter logo
Нийгэм
2025-01-28
Унаач хүүхэд: Морь унахаа болиод гэртээ байдаг ажлаа хийх юм сан гэж боддог Архивын зураг ашиглав

ХЭҮК, олон улсын байгууллагатай хамтран хурдан морь унаач хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх судалгаа гаргажээ. Хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаар хүүхдүүд эрх зүйн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ямар нэгэн хамгаалалтгүй унаач болж байгаа тохиолдол цөөнгүй байжээ.

Зарим тохиолдолд тэдгээр хүүхдүүд бие махбод, сэтгэл санаа, ёс суртахууны хүчирхийлэлтэй нөхцөлд ажил, хөдөлмөр эрхэлж, ажлын хөлсөө зөвхөн эцэг, эх, ар гэртээ зориулж, өрийн төлөөсөнд орж байна. Үүнээс гадна аймаг, бүсийн хооронд танихгүй айлд, удаан хугацаагаар морины ажил хийх, морь унах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа нь ажиглагдсан байна.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ярианаас дурдвал Өвөл уралдаанаар морь унах болгонд 20,000 төгрөг өгдөг. Хорин мянгаа задлуулаад арван мянгыг нь уяач ахдаа өгөөд үлдсэнийг нь хадгалаад энэ жил 220,000 төгрөгтэй болсон” гэж ярьжээ. Тухайн унаач хүүхэд нэг удаа уралдаад ойролцоогоор 10,000 төгрөг авдаг гэж тооцвол 2020 оны өвөл 11 удаагийн уралдаанд оролцсон нь харагдаж байна. Өөр нэгэн унаач хүүхэд “Өвөл уралдаан болдог. Хурдан морины комисст байдаг хүмүүс өвөл бооцоотой уралдаан зохион байгуулдаг” гэжээ.

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд хэлсэн бол туслах уяач, унаач 14 настай хүү “Ажил маш ихтэй. Ер нь 6, 7 дугаар ангид байхдаа л жаахан зав гардаг, тоглож нааддаг байсан тэрнээс хойш унаач хүүхдүүд уяачийн туслахтай адилхан өдөр шөнөгүй ажилладаг.
Дээрээс нь бас морио унаж уралддаг. Ер нь 13-аас дээш настай унаач хүүхдүүдийн хувьд өглөө эрт ус зөөж, морио услаад, тэжээлийг нь зуурч тавьж өгөх, өдрийн цагаар морио алхуулж байгаад ..., Өвөл, хавартаа уралдаан цөөнтэй бол сургуульдаа яваад бага ч гэсэн зав гарна.
Харин зун, намрын цагт зав гарна гэж бараг байхгүй. Уяачийн, туслах уяачийн хийдэг бүх ажлыг унаач хүүхэд хийгээд явдаг болохоор ажил үнэхээр ихтэй” гэж хэлсэн байна.

Аймаг, орон нутагт хүүхдүүд завгүй байдаг бол Улаанбаатар хотод амьдардаг унаач хүүхэд “Өглөө эрт босдог, орой 23 цаг гээд амардаг. Уралдааны үед үүрээр босдог. Морь унахаа болиод гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог. Унаач хүүхдүүд бүгд ижил завгүй. Морь унадаг эмэгтэй хүүхдүүдийн хувьд ялгаа бага ч тэд гүү, үнээ саахад тусалдаг. Морио услах, байраа цэвэрлэх хоол хийх гээд ижил ажил хийдэг. Эрэгтэй хүүхдүүд малд явах, мал ялгах зэрэгт нэмж тусалдаг гэжээ.

Унаач хүүхдүүд “Бид бол ер нь зав муутай байдаг” гэж хэлснээс үзэхэд цаг завгүй, хүнд хөдөлмөр болох нь ойлгогдож байна.

Бодит байдал дээр хурдан морь унаач хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж уяачид, эцэг, эхчүүд хичээлийн жил дуусаагүй байхад ойролцоогоор 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдол нийтлэг гардаг байна.

Судалгаанд оролцсон сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нартай хийсэн ярилцлагаар “Хаврын уралдаан чинь голцуу 5, 6 дугаар сард болдог. Энэ үед улсын шалгалт таардаг. Энэ үеэр манай бага ангийн багш нар гэр орондоо авсан хэдэн хүүхдүүдээ алдчихгүй гээд аав, ээжтэй нь хүртэл муудалцаад явж байсан тохиолдол байгаа” гэсэн бол сургуулийн захирал “Яг хичээлийн жил бүрэн дуусаагүй шалгалт эхлэх үеэр уяачид сургуулийн гадаа хүлээгээд унаач хүүхдүүдийг авч явах гээд байдаг. Манай багш нар заримдаа хүүхдүүдээ гэртээ авч очдог. Зарим багш 10 хүүхэд гэртээ хонуулсан тохиолдол байгаа” гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан