gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Есөн настай хүү эцэг, эхийнхээ өрийн төлөөст хурдан морь унаж гэмтсэн хэргийг шүүхээр шийдвэрлэв

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-01-28
836
Twitter logo
Г.Тэгшсүрэн
836
Twitter logo
Нийгэм
2025-01-28
Есөн настай хүү эцэг, эхийнхээ өрийн төлөөст хурдан морь унаж гэмтсэн хэргийг шүүхээр шийдвэрлэв Гэрэл зургийг архиваас ашиглав.

Иргэн А, Б нар Д-д төлөх өртэй. Энэ өрийнхөө барьцаа төлөөст 9 настай хүүхдээрээ хурдан морь унуулж, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн гэх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Энэ нь Монгол Улсад анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлээр шийдэгдсэн хэрэг болж, шүүхийн практик тогтоосон байна.

А, Б нар 2023 онд иргэн Д-тэй “Барьцаат зээлийн гэрээ” байгуулжээ. Гэрээний барьцаанд бага насны буюу 9 настай О хүүг Д-ийн хурдан морийг унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр гарын үсэг зуржээ.  Тэд ингэж хүүхдийнхээ эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсэн.

Гэрээний хүрээнд хүү Д-ийн морийг унасан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:00  цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутагт уралдаан болсон. Энэ нь хориглосон цаг хугацаанд зохиосон уралдаан байв. Уралдааны үеэр О хүү мориноос унаж тархины аалзан хальсан доорх цус харвасан зэргээр хүндэвтэр гэмтжээ. Морь унах үедээ хүү хуульд нийцүүлэн гаргасан стандарт, журмыг зөрчиж хамгаалах хэрэгсэлгүй байсныг тогтоосон байна.

Дээрх хэргийг гэм буруугийн шүүх хурал 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Шүүгдэгч Д-г Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт 1”-ын 1.1-т “...хүүхдийн амь нас бие мах бодид аюул учруулах... 1.2-т “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл”, 1.2.5-д “эцэг, эх, харгалзан дэмжигч болон бусад хүмүүсийн өрийн барьцаа төлөөст ажил олгогчид ажиллах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.  

Улмаар шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйл /Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500,000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

16.10 дугаар зүйл.Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
1.Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан