gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Тунгалаг: Хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөг авсан

А.Наранцацрал
Нийгэм
2018-03-21
0
Twitter logo

Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж хийдэг уралдааныг монгол уламжлал гэж огт үзэхгүй байна хэмээн Хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэллээ.

"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэлийн зохицуулагч Д.Тунгалаг

"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэлийн зохицуулагч Д.Тунгалаг:

МОНГОЛ УЛАМЖЛАЛЫГ УСТГАСАН ҮЙЛДЭЛ БОЛЛОО

"Дүнжингарав уралдаан бол Хүүхдийн эрхийн ноцтой зөрчил байсан гэдгийг хүүхдийн эрхийн ТББ-ууд санал нэгтэйгээр  дүгнэж байна. Энэ бол Монгол уламжлалаа үгүй хийсэн, уландаа гишгэсэн үйлдэл. Монголчуудын морийг хүндэтгэдэг уламжлалыг үгүй хийхээр үйлдэл болсон гэж үзэж байна. Монгол хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж, ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй уралдаан гэж хаана ч байхгүй. 

12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэж байна. Мөн Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардаж байна.

Монголчууд уламжлал гэж хүлээцтэй хандаж байсан. Гэвч нийгэм тэр аяараа хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн харгислал гэж дургүйцэн хүлээн авч байгааг та бүхэн нийгмийн сүлжээнээс харсан байх" гэлээ.  

Өмгөөлөгч Х.Баасанжаргал

Х.Баасанжаргал Өмгөөллийн ELC  нөхөрлөлийн өмгөөлөгч:

ЗАСГИЙН ГАЗАР ДҮНЖИНГАРАВ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН НЬ ХУУЛЬ БУС ГЭДГИЙГ ШҮҮХЭЭС ТОГТООСОН

2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар  анх удаа өвөл, хаврын морин уралдаанд хурдан морь унуулахыг хориглох заалт гарсан. 

Энэ заалт гарснаас хойш гурван жил өнгөрсөн ч Дүнжингарав уралдаан олон зохион байгуулагдаж байна. Хүүхдийг уралдаан, сунгаа, үсэргээнд уруулдуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.

Хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөгийг нөхөн төлбөрт авсан нь тогтоогдсон.

2017 оны хоёрдугаар сард Дүнжингарав уралдаан эхлэхээс өмнө хүүхэд хамгаалах сүлжээ байгууллагууд шүүхэд хандсан. Ингээд шүүхээр Дүнжингарав уралдааныг зохион байгуулах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан. Удаа дараа бид Засгийн газартай уулзаж, саналаа хэлж байсан.

2018 онд болсон уралдааныг хүмүүс хууль ёсны болсон гэж ойлгож байна. 

2017 онд анхан шатны давж заалдах шатны шүүхээс уралдаан хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг эцсийн байдлаар шалгах хүртэл ямар нэгэн уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн дараа дүнжигарав болон орон нутагт уралдаан болсон.

Шүүхээр 2008 оноос хойш жил болгон Дүнжингарав уралдааныг Засгийн газар өөрөө товлож, хүүхдийн эрхийг зөрчиж уралдаан зохион байгуулдаг нь тогтоогдсон. Хоёрдугаарт зохион байгуулснаар хүүхдийг хамгаалах хариуцлагыг авдаг гэж ММСУХ мэдээлснээр  тайлбарладаг.

Гэвч бэртсэн хүүхдүүдийн бүх мэдээлэл, хэчнээн төгрөгөөр даатгуулсан, хохироод хэчнээн төгрөгийг даатгалын компаниудаас гаргуулсан тухай шүүхээр шалгахад хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан унаач хүүхэд 400 мянган төгрөгийг нөхөн төлбөр л авсан нь тогтоогдсон. 

2017 оны есдүгээр сард жил бүр Засгийн газраас гаргадаг тогтоолыг хууль бус байсан гэдгийг тогтоосон.

Цаашид өвөл, хаврын улиралд хүүхдээр /18 нас хүрээгүй хүн/ өвөл хаврын улиралд хүүхдийг уралдаанд бэлтгэх, сунгаа хийхийг хориглох актыг Засгийн газар гаргах шийдвэрийг шүүхээс гаргасан. 

Харамсалтай нь ЗГ огт дэмжээгүй. Өөрөөр хэлбэл энэ бол төрт ёсны уламжлал. Үндэсний өв уламжлал гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрвээ хориглосон акт гаргахгүй бол ТББ-ууд захиргааны хэргийн шүүхэд хандах шүүхийн шийдвэр гарсан" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан