Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас
- 15,403 эрэгтэй,
- 482 эмэгтэй хүүхэд
Энэ нь нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байна (ХЭҮК, Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа (2022).

НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-ны үр дүнд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэжээ. Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч хурдан морины эзэд тухайн аймаг сумынхаа эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч (утсаар ярьж дарамтлах зэрэг), багш, сургуулийн ажилтнууд даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдлууд ч гардаг байна.
Унаач хүүхдийн сурлагын амжилтын талаар судалгаанд оролцсон багш нарын
- 41.7 хувь нь хурдан морины уралдаанч хүүхэд хичээлээ үе үе тасалдаг,
- 35.8 хувь нь тогтмол чөлөө авдаг,
хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын талаар багш нарын
- 43 хувь нь их,
- 46.2 хувь нь дунд,
- үлдсэн хувь нь бага хэмээн тус тус хариулсан байна.
Хичээлийн хоцрогдлыг нөхөх тал дээр багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна.
Мөн унаач хүүхдийн сургууль завсардалтын тухайд хичээлээс хоцрогдсон хүүхдүүд сурах сонирхолгүй болж, морь унах нас нь өнгөрснөөс хойш уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцлийг бүрдүүлдэг.
Зарим тохиолдолд алслагдсан аймаг сумдаас хурдан морь унуулах нэрийдлээр эцэг эхээс нь салган өөр аймаг, сумд авчрах тохиолдол цөөнгүй. Хүүхдийг нь шилжүүлж хурдан морь унах газрынх нь харьяа аймаг сумын сургуульд сургана гэж бүртгүүлдэг боловч сургадаггүй” болох нь дээрх судалгааны үр дүнгээр нотлогджээ.
Иймд хурдан морины уралдаанаас үүдэлтэй эрсдэл хөвгүүдэд бий болсон.
Хурдан морь унаач хөвгүүдийн сурлага хоцрогдолтой байдгийг багш нараас асуусан тоон мэдээлэл нотолдог. Түүнчлэн хичээлээс хоцрогдсон хөвгүүд сурах сонирхолгүй болж, цаашлаад сургууль завсардах, сургууль завсардсанаар мэргэжлийн болон ахисан түвшний боловсрол эзэмших боломжгүй болох эрсдэл үүссэн байгаа нь анхаарал татна.
Монгол Улс 2022 онд хамрагдсан PISA олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үр дүнгээр хөвгүүд охидоос математик, унших, байгалийн ухааны гэсэн хичээл дээр доогуур амжилт үзүүлсэн байгаа бөгөөд унших чадвараар 1-ээс илүү жилийн хоцрогдолтой гэж дүгнэгдсэн.
БШУЯ-ны 2022-2023 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын албан ёсны статистик мэдээний бага боловсролоос суурь боловсрол руу дэвшин суралцагчдын төгсөлтийн хувь, суурь боловсролоос бүрэн дунд боловсрол руу дэвшин суралцагчдын төгсөлтийн хувийг харахад суурь боловсрол төгсөгчдийн дунд охид, хөвгүүдийн харьцаа ерөнхийдөө адил байсан бол бүрэн дунд боловсрол төгсөх үед хөвгүүдийн эзлэх хувь охидоос 12,7 хувиар бага буюу хөвгүүдийн 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
Эх сурвалж: "Боловсролоос хөндийрч буй хөвгүүд" судалгааны тайлан