УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, өмгөөлөгч С.Халиунаа нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзан, Засгийн газрын 2025.01.29-ний шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэв.
-Засгийн газар хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 01-нээс хойш зохион байгуулах асуудлыг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүллээ. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?
-Засгийн газар шийдвэрээ аман байдлаар танилцуулсан. Хараахан албажаагүй байна. Засгийн газрыг хүүхдийн эрхийг хөсөр хаяж, уяачдыг дэмжсэн шийдвэр гаргана гэж бодоогүй. Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалахаар олон жил өмгөөлсний хувьд энэ шийдвэрээ албажуулахгүй байх гэж горьдож байна. Миний найдвар тасраагүй. Учир нь Засгийн газрын шийдвэрийг ЗГХЭГ албажуулахад 14 хоног хэрэгтэй.
Дараа нь ХЗДХЯ Хэм хэмжээний актад бүртгэх, эсэхээ шийднэ. Бүртгэхгүй ч байх боломжтой. Ингээд гуравдугаар сарын 1 болно. Энэ хооронд уяачид бэлтгэлээ базаагаад сарын дараа эхний хаврын уралдаанаа зохион байгуулж болзошгүй. Тэд өчигдрийн шийдвэрийг сонсоод оргилуун дарс буудуулж, баяраа тэмдэглэсэн нь лав.
Ямар арга хэмжээ авах вэ гэвэл хуулийн хоёр гаргалгаа бий. Захиргааны хэргийн шүүх болон Үндсэн хуулийн цэцэд хандах. Өчигдрийн шийдвэр албажсаны дараа би хуульчидтай нэгдэн, эдгээрийг нэгэн зэрэг эхлүүлнэ.
-Та бидэнд өөрийгөө танилцуулаач. Олон хүн таны сайн мэдэхгүй. Та хүүхэд хамгааллын чиглэлээр хэдэн жил ажилласан бэ?
-Би багадаа өмгөөлөгч болно, Монголын хамгийн том хуулийн фирмийн захирал болно гэж боддог байв. 2004 онд Их Засаг их сургуулийг төгсөөд 17 жил өмгөөлөгчөөр ажилласан.
2006 онд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч ажиллаж эхэлсэн
2009-2011 онд “Сувд Партнерс" Хууль зүйн фирмд Өмгөөлөгч
2010-2011 онд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд “Хуульчийн ёс зүй" хичээлийн сургагч багш
2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч
2013-2019 онд Өмгөөллийн "И Эл Си” ХХНөхөрлөлийн Гишүүн, Ахлах хуульч, өмгөөлөгч
2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д Өмгөөлөл, Нөлөөллийн зохицуулагч
2022 оноос Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ийн захирлаар ажилласан.
Хүүхдийн хүчирхийллийн хэд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан юм. Иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийн асуудлаар шүүхэд хандах гээд өмгөөлөгч хайхад нь миний ажилладаг хуулийн фирмийг санал болгосон юм билээ. Анх ингэж ТББ-уудтай холбогдсон юм.
Бид Хан-Уул дүүргийн сургуулийн нийгмийн ажилтан, тус дүүрэгт амьдардаг иргэд, уралдаанч хүүхдүүдтэй уулзсан. Би хуульч хүн тул уралдаанч хүүхдүүд ямар нөхцөлд амьдардаг, юу идэж уудаг, хичээл сурлага нь ямар байдгийг газар дээр нь очиж харахыг хүссэн. Өлзийтийн авто замын урд талд нь томоо хашаатай, эрлийз адуу уядаг уяачид олон.
Харин хойд талд нь жижиг хашаатай, монгол морь уядаг айлуудтай. Уяачид уралдаанч хүүхдээ илүү гэрт эсвэл жүчээндээ байлгадаг, өглөө 06.00 цагт сэрээдэг, ташуурдан зоддог, кола их уулгадгийг би тэгэхэд өөрөө харсан.
23-25 настай болов уу гэмээр залуу уяач “Хүүхдийн ясыг сийрэгжүүлэн, биеийг нь хөнгөн байлгахын тулд кола их уулгадаг юм” гэж надад инээж байгаад хэлж байсныг би одоо ч сайн санадаг. Бид уралдаанч хүүхдүүдийн биеийн өндөр, жинг хэмжиж үзсэн юм. Тухайн үеийн монгол хүүхдийн дундаж өндөртэй харьцуулахад уралдаанч хүүхдүүд 10 см-ээр намхан байв.
Египет, Пакистан гэх мэт хөрш зэргэлдээ, ядуу орнуудаас хүүхэд авчирсан, хүүхэд хулгайлсан нь нотлогдсон тул Саудын Арабад хүүхдээр унуулахыг хориглосон.
Тэдэнд хятадаас тариа авчирч тарьдаг, биеийг нь хатангаршуулж байна гэх мэт яриа их гардаг. Гэвч үүнийг батлах судалгааг төр хийх ёстой. Судлаачдад өргөн хүрээний судалгаа хийх санхүүгийн боломж хомс.
Саудын Арабад тэмээг уралдуулахдаа хүүхэд унадаг байсныг болиулаад роботоор унуулдаг болсон шүү дээ. Египет, Пакистан гэх мэт хөрш зэргэлдээ, ядуу орнуудаас хүүхэд авчирсан, хүүхэд хулгайлсан нь нотлогдсон тул Саудын Арабад хүүхдээр унуулахыг хориглосон.
“Би мориносоо айдаг. Дөнгөж гараанд гарсны дараа мориндоо тариарай гээд надад тариа өгсөн. Тэр тариа морийг их хүчтэй болгодог” гэх мэт уралдаанч хүүхдийн яриа үе үе гардаг. Үүнийг үнэн эсэхийг батлах л хэрэгтэй. Хүүхдийг хараад л айлд амьдардаг уу, гэртээ амьдардаг уу гэдгийг мэддэг болдог.
Иргэний нийгмийнхэнтэй хамтарч ажиллаад би маш их туршлага хуримтлуулсан. Өмгөөлөгчид бид нэг хэрэг дээр л ажилладаг, шүүхээр шийдүүлээд өнгөрдөг. Харин ТББ-ууд асуудлыг тогтолцоогоор нь харж, бурууг өөрчлөхийн төлөө ажилладаг.
Би хуульчдад нийт ажлын цагийнхаа 20-30 хувийг нийтийн өмгөөлөлд зарцуулаач, үнэ төлбөргүй өмгөөлөөч гэж уриалдаг юм. Олон жил ажилласан хуулийн фирмүүд нийтийн эрх ашгийн төлөө бага боловч ажиллавал бид хамтдаа олон зүйлийг өөрчилж чадна.
Өвөрхангай аймагт дотуур байранд амьдардаг охиныг найз залуу нь хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө амийг авсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа би боловсрол эвслийнхэнтэй хамтарч, дотуур байранд амьдардаг хүүхдийг хэн хамгаалах талаар судалсан юм. Бусад улсад шашны сургууль л дэргэдээ дотуур байртай байдаг юм байна. Хүүхдүүд жилийн 200 орчим өдрийг дотуур байранд өнгөрөөдөг тул төр буюу дотуур байрны удирдлага хүүхдүүдийг хамгаалах ёстой.
Уяачдын хүүхдийг ч бид хамгаалах ёстой юм. Хэний ч хүүхэд бай хаврын хахир цагт мориор уралдах ёсгүй.
Цаашдаа морин уралдааны өв соёл, морин спортоо өөр өөр дүрмээр, тусад нь авч явах ёстой. Гэвч төр мөнгөтэй хүмүүсийн лоббид орчихлоо. Уяачид өөрсдийнхөө хүүхдүүдийг унуулах талаар олон хүн хөндсөн. Бухимдсан, аргаа барсан л хүний үг болов уу. Уяачдын хүүхдийг ч бид хамгаалах ёстой юм.
Хэний ч хүүхэд бай хаврын хахир цагт мориор уралдах ёсгүй юм.
-Өвлийн уралдааныг Засгийн газар огт дэмжихгүй юм байна гэж ойлгосон. Зөв үү?
-Би дандаа өвөл, хаврын морин уралдаан гэж ярьдаг. Учир нь хаврын уралдаандаа өвөл бэлддэг. ЕБС-ийн өвлийн амралт эхлэнгүүт л уралдаанч хүүхдүүдийг авч яваад сунгаагаа эхэлчихдэг. Бүсийн уралдаанууд өмнө нь хоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын дунд хүртэлх нэг сарын дотор болжээ. Дөрөвдүгээр сард адууны үржлийн үе эхэлдэг тул адууны бие махбодын онцлогт тааруулж уралддаг. Хүүхдийг огт харгалзахгүй байгаа биз?
Хамгийн сүүлд 2018 онд Говьсүмбэр аймагт 03.18-ны өдөр уралдаан болсон. Шүүхийн хориглосон шийдвэр гарчхаад байхад л уралдуулсан. Өглөө 07.00 цагт эхлээд 22.00 цагт дууссан. Бүтэн өдөржин үргэлжилсэн. Зориуд оройн цагаар уралдуулдаг. Мэргэжлийн хяналтынхан, хүүхдийн эрхийн байцаагч нарын хяналтаас зугтаж тэр шүү дээ.
Бид жил бүр Засгийн газартай уралдаанч хүүхдийн асуудлаар маргахгүйн тулд цаашид ч Засгийн газар ийм шийдвэр гаргахгүй гэсэн баталгаа бүхий шийдвэрийг шүүхээс гаргуулсан байв. Тухайн үед шүүх засаглал гүйцэтгэх засагтаа ямар нэг үйлдэл даалгах нь зөв үү гэсэн онолын маргаан хуульчдын дунд өрнөсөн. Энэ асуудал Дээд шүүхэд хүрч, хяналтын шатны шүүх Засгийн газарт цаашид хаврын морин уралдааныг хориглохыг даалгасан.
Хамгийн сүүлд 2018 онд Говьсүмбэр аймагт 03.18-ны өдөр уралдаан болсон. Шүүхийн хориглосон шийдвэр гарчхаад байхад л уралдуулсан.
Өмнө нь шүүхэд ирээдүй цагт болох үйл явдлыг эсэргүүцэн нэхэмжлэх гаргасан удаагүй байв. Анх 12 ТББ хамтран, уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалахаар Давж заалдах шатны болон Дээд шүүхэд хандсан түүхийг би товч ярилаа. Мөн Дээд шүүх Засгийн газар хаврын морины уралдааныг зохион байгуулах зөвшөөрөл өгснөөрөө хүүхдийн эрхийг зөрчсөн гэдгийг ч шийдвэртээ тусгасан.
Энэ хэрэг манай улсын шүүхийн практикт бас нэг үйл явдлын анхдагч болсон. Давж заалдах шатны шүүх хурал болж, Засгийн газраас тайлбар авсан юм. Засгийн газар бид дахин хаврын уралдааны сунгаа, бэлтгэл ажил зохион байгуулахгүй гээд нэхэмжлэгч тал буюу бидэнтэй эвлэрсэн юм. Засгийн газар ингэж анх удаа шүүх дээр эвлэрсэн.
-Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргаснаар олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөх үү?
-Засгийн газар 2020 онд НҮБ-д Хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилтийн тайлангаа өгөх ёстой байв. Цар тахал гарсан гээд хугацаандаа өгөөгүй. Энэ онд өгнө. ТББ-ууд хөндлөнгийн тайланг бэлдээд эхэлсэн. Энэ тайланд ЗГ-аас өчигдөр гаргасан шийдвэрийг дурдаж л таарна. Тэгэхээр Засгийн газар муухай л харагдана гэсэн үг. Манай тайланг хүлээж аваад НҮБ ирэх есдүгээр сард хариу зөвлөмж өгнө.
НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөнөөр манай улсад хүлээлгэх санхүүгийн хөшүүрэг бий. Манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө шууд танахгүй ч шууд бус нөлөө байдаг.
-Танд баярлалаа.