Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнийхээ хувиар унаач хүүхдийн асуудал хөндөгдөөд байх энэ үед ганц ч үг ган хийгээгүй. Гэтэл Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах эсэхийг "орон нутгийн мэдэлд шилжүүлэв" хэмээн шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл "орон нутаг л шийдсэн шүү дээ" гэх үгээр өөрсдийгөө өмгөөлөх боломжийг тэд бүрдүүлсэн нь энэ.
Засгийн газар Дээд шүүхээс шийдвэр гарч Засагт даалгасны дагуу 2019 онд баталж байсан "Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай" гэсэн тогтоолоо хүчингүй болгож, өөрсдөөсөө зайлуулсан, олон улсын конвенцоо зөрчсөн үйлдэл гаргасан гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүнээр тухайн үеийн Засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайд "автоматаар" томилогддог. 2023 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөөх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй уулзах үеэрээ "Энэ бол Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан" гэдгээ Ерөнхий сайд онцолж байв.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний Л.Оюун-Эрдэнийн хэлсэн "Анхааралдаа авсан" гэдгийн хэмжүүр юу байв. Зүй нь хүүхдүүд идэр есийн хүйтэнд морь унаж, осолдон бэртэж, насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй өвөл, хаврын морин уралдааныг цуцлах хэмжээнд анхааралдаа авахгүй байсан уу. Цаашилбал өөрсдөө ч энэ талаар нийгэмд дуугарах боломжгүй тэдгээр унаач хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанарт анхаарал тавихгүй байсан уу.
Засгийн газрын шийдвэрээр хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна гэсэн нь тухайн орон нутгийн уяач, удирдлагуудын нөхөрлөлийн ачаар гэх үү, балгаар аймгуудад өвлийн морин уралдаан болох нь гарцаагүй. Хэрэв "өв уламжлал хэмээн цээж дэлдэлгүй, хүүхдийн эрхийг дээдэлж" уралдааныг хоригловол тэр засаг дарга ардын баатар болохоор нөхцөл байдал үүслээ.
Уяачид, хурдан морьтой гишүүд, төрийн эрхмүүдээ та бүхний өвлийн зугаанд хэдэн хүүхдийн амь, эрүүл мэндийн төлөөс хэрэгтэй вэ? Хүүхдийн эрүүл мэнд, амь наснаас өндөр үнэлэгддэг өв уламжлал гэж байдаг гэж үзээд ийм шийдвэрийг Засгийн газраас гаргаж байгаа хэрэг үү.
Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой олон хэрэг бий. Жишээ нь, эхнэр нөхөр хоёр өрөөлд тавьсан өр төлөөсийнхөө барьцаанд 9 настай хүүгээ морь унуулахаар гэрээлж авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байсныг шүүх тогтоосон. Илэрсэн нь энэ ч энэ мэт хүүхдийн эрх зөрчсөн хэргүүд үй олноор байгааг үгүйсгэхгүй.
ХЭҮК, олон улсын байгууллагатай хамтран хурдан морь унаач хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн зарим нь бие махбод, сэтгэл санаа, ёс суртахууны хүчирхийлэлтэй нөхцөлд ажил, хөдөлмөр эрхэлж, ажлын хөлсөө зөвхөн эцэг, эх, ар гэртээ зориулж, өрийн төлөөст орж байгаа талаараа ярьсныг ЭНД дарж хүлээн авах боломжтой.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр буюу "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны А/122 дугаар тушаалаар баталсан.
Уг жагсаалтын 2.1.14.2-т "жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах"-г хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай... Цаашилбал хүүхдийг албадан хөдөлмөрлүүлж, мөлжих зорилгоор ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.1 дэх хэсэгт заасан Хүн худалдаалах гэмт хэрэг болохыг ч үгүйсгэх аргагүй юм.
Морин уралдаан бол Монголын түүх соёл, өв уламжлал гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн. Хурдан морио байгаль цаг агаарт тохируулж, уяач хүний торгон мэдрэмжтэй хослуулан уяа сойлгыг нь тааруулж, дулааны улиралд уралдуулж, наадамчин олноо цэнгүүлдэг уламжлал нь Монголынх байж болох ч...
Харин хөхөө өвлийн хүйтэн, хүйтэн жавартай хаврын хавсаргад, уламжлалт бус аргаар уяж сойсон морьдыг #хүүхдээр унуулж уралдуулдаг соёл Монголд байгаагүйг түүх, түүхийн эх сурвалжууд, судлаач, эрдэмтэд эдгээр өдрүүдэд нотоллоо. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах амлалтаа хэлбэрэлтгүй биелүүлэх ёстой.