gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -6
  • Зурхай
     10.18
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 -6
Зурхай
 10.18
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -6
Зурхай
 10.18
Валютын ханш
$ 3594₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Төрийн соёрхолт Д.Сосорбарамд Японы эзэн хааны “Мандах нар” одонг гардууллаа

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Догмидын Сосорбарамд Япон Улсын Цог Жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонгоор шагнах ёслол өчигдөр Япон улсын Элчин сайдын яаманд боллоо. Уг одонгийн үнэмлэхийг батламжлан Эзэн хааны ордонд Япон Улсын Төрийн тамгыг дарсныг батламжлан Ерөнхий сайд Кишида Фүмио гарын үсгээ зурсныг танилцуулав.

Э.Энхмаа
Соёл урлаг
2022-09-21
 497
Facebook
Twitter

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Догмидын Сосорбарамд Япон Улсын Цог Жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонгоор шагнах ёслол өчигдөр Япон улсын Элчин сайдын яаманд боллоо.  Уг одонгийн үнэмлэхийг батламжлан Эзэн хааны ордонд Япон Улсын Төрийн тамгыг дарсныг батламжлан Ерөнхий сайд Кишида Фүмио гарын үсгээ зурсныг ЭСЯ-ны ажилтан зочдод уншиж танилцуулав.

Энхүү ёслолд Төрийн соёрхолт Д.Сосорбарам гэргий Б.Нинжбадгарын хамт ирсэн ба ардчиллын анхны 13 гэгдэж нийгмийн байгуулалтыг өөрчлөхийн төлөө зүтгэж явсан найз нөхдийн төлөөлөл Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл, Монгол Улсаас Япон улсад сууж байсан үе үеийн Элчин сайдууд, найзууд, уран бүтээлч нөхдийнх нь төлөөлөл Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, гэрэл зурагчин С.Цацралт нарын олон зочин хүрэлцэн иржээ. 

Япон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам танд Мандах нар одонгийн Алт, мөнгөн туяа зэргийн одонгоор шагнагдсанд чин сэтгэлээсээ баяр хүргэе хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки хүндэтгэл үзүүллээ. 

ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮҮКИ: Д.СОСОРБАРАМ ЯПОН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НӨХӨРСӨГ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН 

Элчин сайд Кобаяаши Хироюүки, Урлагаар дамжуулан хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин, жүжигчин, найруулагч эрхэм хүндэт таны гавьяа зүтгэлийг үнэлэх завшаан тохиосонд бид бүхэн баяртай байна хэмээгээд уран бүтээлээрээ дамжуулан хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдав.

Элчин сайд Кобаяаши Хироюүки

1978 онд МУБИС-ийг жүжигчний мэргэжлээр суралцан төгсөж, Улсын драмын эрдмийн театрт тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн. 1990 оноос хойш Монголд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ардчилсан нийгэмд шилжсэн үеэс эхлэн Япон улстай харилцах харилцааг чухалчлан ажилласан. Тэрбээр 2007 онд хоёр орны дипомат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болон 2011 онд Японы зүүн хойд нутагт болсон байгалийн гамшиг өртөгсдөд зориулсан хандивын тоглолтод оролцсон. 2016 онд Японы алдарт дуучин Яширо Аки-н Монголд хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж, тоглолтод хамтран оролцжээ.

Мөн 2019 онд Япон Монголын суурин харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хамт оролцсон. 2020 онд Япон улсын Цог Жавхлант эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэх зэргээр хоёр орны суурин харилцааны гүүр болох, Япон Монголын ард түмний нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Япон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг бэлтгэх,хурал симпозиум зохион байгуулах зэргээр хоёр орны харилцаанд олон хэлбэрээр хувь нэмэр оруулж ирсэн. Эрхэм хүндэт Сосорбарам нь Японтой тууштай харилцаж ирсэн бөгөөд Японд Монголын соёлыг таниулаад зогсохгүй Японы соёлыг Монголд дэлгэрүүлэхийн төлөө хичээн зүтгэж, зааж сургах үйлсэд ч ур чадвараа дайчлан ажилласан.

Тэрээр төрөлх авьяасаас гадна алиа хошин зантай, халуун дотно хүн учир Японд олон найз нөхөд, дэмжигч, шүтэн бишрэгчидтэй. Танд чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлэхийн хамт цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе хэмээгээд  түшиг тулгуур болж ирсэн гэр бүл, найз нөхөд, гэр бүл, хамтран зүтгэгчдэд халуун баяр хүргэв.

Д.СОСОРБАРАМ: XXI ЗУУНД БИД, УЛС ОРНУУД НЭГЭН РҮҮГЭЭ МУУХАЙ ХАРАХ Ч ЭРХГҮЙ

Төрийн соёрхолт Д.Сосорбарам,
Японы Засгийн газарт их баярлалаа. Миний гэр бүл, хар багын найзаас эхлээд энэ цагийн нийгэм, улс төр оюун бодлыг өнгөлж яваа эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн. Та бүхэндээ баярлалаа хэмээв. Би Токиогийн их сургууль, Ёшидагийн их сургуульд лекц уншсан. Нэг нь урлаг-хүн сэдэвтэй, нөгөө нь говийн их догшин ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээл туурвил, түүний араншин түүхийн тухай яриа хийж байсан. Тайзны бүтээл гэвэл Япон улсын нэрт дуучин Ёширо Аки-тай Япон улсад тавантаа, Монгол Улсад хоёронтоо хамтын бүтээл хийж, найруулагчаар нь ажилласан. Би 1994 оноос Япон улстай уран бүтээлээрээ холбогдсоноос хойш эдүгээг хүртэл хамтарч ажиллаж иржээ. Дараа Монголын үндэсний урлагийг Японы ард түмэнд таниулах чиглэлээр шавь нартайгаа хамт  ажиллаж, тоглолт найруулахаас гадна өөрөө оролцон тоглож явсан. Энэ бол 2001 оноос тасралтгүй явсан жил.

2013 онд Дэлхийн ардын урлагийн академиас зохион байгуулсан уралдаанд шавь нартайгаа хамтран найруулагчаар ажиллаж, олон гранприг нь авсан даа. Найруулагчийн номинацид нэрээ дэвшүүлж, Дэлхийн ардын урлагийн академи буюу Европын Ардын урлагийн холбооны нэгдлүүдээс “Маэстро” гэж эрхэм цолыг хүртсэн түүхтэй. Тэрнээс хойш 2013 онд Япон улсын Үндэсний урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвиж, Япон улсын А зэрэглэлийн тайзуудад Монголын уран бүтээлийг Японы ард түмэнд хүргэх болсон.

Гэргийдээ хүндэтгэл үзүүллээ

Дэлгэцийн бүтээл гэвэл ноён Элчин сайд Хүрэлбаатар ахын урилгаар Хубилай хааны тухай “Хубилай хаан хувилгаан салхи” гэсэн баримтат, шинжлэх ухааны хялбаршуулсан киноны баримт судалгааг 2012 онд хийж, Хубилай хааны аян замаар явж баримтат кино бүтээсэн. Мөн Япон Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан 14 бүлэгтэй кино бүтээлээ. Энэ бүтээлдээ би “Ээдрээ тайлагдсан он жилүүд” гэж нэр өгсөн. 50 жилийг дипломат харилцааг бий болгосон хүмүүс, дипломатуудын яриа хөөрөөг оруулсан кино, нэвтрүүлэг юм.

XXI зуунд бид, улс орнууд нэгэн рүүгээ муухай харах ч эрхгүй, хамгийн энх амгалан тайван амьдрал хүн төрөлхтөнд  хэрэгтэй гэсэн философийг агуулж дэлгэцийн бүтээл хийсэн юм. Миний багахаан амжилт гэх үү, алхаа явууг үнэлж Японы Эзэн хааны хүндтэй одонгоор шагнаж байгаад баяртай байна. Надад үлдсэн хором байдаг юм бол үнэ цэнтэй бүхний улбааг бүтээлээрээ, үйлдлээрээ, хэл соёлоороо дамжуулан түгээж явах болно гэлээ. 

Уран бүтээлч учир “Та дуулах уу?” гэж Элчин сайд түүнээс асуужээ. ЭСЯ-ны акустик сайтай энэ өргөөнд би хөгжимгүй дуулж байлаа. Түүн шигээ өөрийнхөө технологиор хөгжимгүй дуулъя гэж өглөө бодож байлаа. Юм гэдэг их хурдан өөрчлөгдөх юм! гээд домогт “Дорнын цагаан саран”-гаа гитаргүйгээр, шинэ хөгжмийн найруулгаар дуулж, зочдыг дурсамжаар нь аялуулав.

“Дорнын цагаан саранг дуулахэд энд хүрэлцэн ирсэн миний найз нарт маш олон зураглал бууна. 1990-ээд онд нийгэм, амьдрал ямар байсан, хайр сэтгэл тэр бүх нандин дурсамжууд буух болно. Би номыг нь заалгасан мэргэжлийн дуучин биш. Би дуунд дуртай. 1990 онд эрх чөлөөтэй болж хүн бүхэн өөрийн чадах бүхнийг хийж, бүтээх эрх чөлөөтэй цуг төрсөн дуугаа өргөлөө. 

Гэрэл зургуудыг Г.Өнөболд 

  • С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    Өчигдөр
  • ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    Өчигдөр
  • Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    Өчигдөр
  • ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    2025-10-15
  • Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    2025-10-13
  • ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    2025-10-13
  • Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    2025-10-13
  • "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    2025-10-10
  • Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    2025-10-10
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    2025-10-10
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    2025-10-10
  • "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    2025-10-10
  • ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    2025-10-07
  • ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    2025-10-06
  • "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    2025-10-06
  • "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    2025-10-06
  • ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    2025-10-03
  • Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    2025-10-03
  • Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    2025-09-26
  • Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    2025-09-25
  • БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    2025-09-24
  • "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    2025-09-23
  • Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    Улсад гурван жил орлого төвлөрүүлсэн аймгууд бонд гаргах эрхтэй болно
    2025-09-19
  • "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    "Төрийн цомхтгол гэж байгууллагынхаа болохгүй, бүтэхгүйг хэлдэг хүнээ зайлуулах л арга болчихлоо"
    2025-09-19
  • “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    2025-09-17
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    2025-09-15
  • ФОТО: Намрын чуулган эхэллээ
    ФОТО: Намрын чуулган эхэллээ
    2025-09-15
  • ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    2025-09-13
  • Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    2025-09-11
  • ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    2025-09-09
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан