2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд Норвегид хожигдсоныхоо дараа Неймар шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгджээ.
Өдгөө 34 настай тэрбээр "Би маш их хичээсэн. Би энэ цэнгэлдэхээс гараагаа эхэлсэн, энд дуусаж байна" хэмээн ярьжээ.
Неймар Норвегийн эсрэг тоглосон MetLife цэнгэлдэхэд 2010 оны наймдугаар сард АНУ-ын эсрэг нөхөрсөг тоглолтоор Бразилын шигшээ багт анхны тоглолтоо хийж байв.
Шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо ч мөн энд оруулж байжээ.
Бразилын шигшээ шөвгийн 16-д Норвегийн эсрэг тоглохдоо 2:1 гэсэн онооны харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлэх болсон.
Неймар энэ ДАШТ-д гэмтлийн улмаас хоёр тоглолтод л оролцсон. Тэрбээр Шотландын эсрэг 15 минут тоглосон бол Норвегийн эсрэг тоглолтын 67 дахь минутаас сэлгээнээс орж ирсэн юм.
Неймар Бразилын шигшээ багийн төлөө 130 удаагийн тоглолтод оролцож, нийт 80 гоол оруулжээ.
Тэрбээр нийт дөрвөн удаагийн ДАШТ-д оролцсон ч аварга авч үзээгүй.
Олимпын наадамд хоёр удаа өрсөлдөж 2012 онд мөнгөн медаль, 2016 оны Риогийн олимпод шигшээ багтаа анхны алтан медалийг авчирч байв.