ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүнийг дагалдан яваа хүндэт зочдыг Төв талбайд угтан авсны дараа хоёр улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд хэлэлцээ хийж, талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Халхголын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэе. 1939 онд манай холбоотны үүргээ зүй ёсоор биелүүлж, Японы милитаристууд довтолсон даруйд тусламж хүссэн Монголын Засгийн газрын хүсэлтийг биелүүлснийг дахин сануулъя.
Мөр зэрэгцэн тулалдсан цэргүүд дарангуйлагчдыг зогсооход шийдвэрлэх хариу өгч, Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан. Тэдний гаргасан гавьяаны ачаар аугаа их эх орны дайны хүнд хэцүү он жилүүдэд ЗХУ-ын Алс Дорнодын хил хязгаарыг ч аюулгүй болгож чадсан.
Монголын газар нутагт болсон цуст тулалдаанд Улаан армийн 10 мянга гаруй байлдагч, офицерууд амиа өгсөн. Зөвлөлтийн дайчдын оршуулгын газрыг анхаарал тавин, хамгаалж хамтын түүхийн үеийн хүндэтгэдэг Монголын найз нөхдөдөө баярлан талархаж байгаагаа илэрхийлье.
Монголд болсон байлдааны үеэр Монголын ард түмний сайн мэдэж, хүндэтгэдэг Маршал Г.К.Жуковын авьяас ил болсныг онцлон тэмдэглэе. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр гарамгай жанжны Улаанбаатар хот дахв хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Дашрамд хэлэхэд, маршал Жуковын дахин нэг цээж баримлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Чойбалсан хотын төвд байгуулсан.
Орос улс нацист милитаристуудтай тэмцэхэд Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг дурсан санаж, хүндэтгэж явдаг. Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний хандивласан хөрөнгөөр сөнөөгч онгоцын эскадрил, байлдааны замыг туулж Берлинд хүрсэн хувьсгалт Монгол цувааны танкийг угсарсан.
Монгол Улс Зөвлөлтийн цэргүүдэд зориулж хагас сая гаруй толгой адуу бэлэглэсэн нь чухал тусламж болсон. Ирэх онд аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Бид Ерөнхийлөгч Хүрэлсүхийг тавдугаар сарын 9-нд Москва хотод айлчлахыг урьсан. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчин цэргийн алба хаагчид Оросын цэргүүдтэй хамт Улаан талбайд болох баярын жагсаалд оролцох асуудал ч яригдаад байна.
Монгол Улсын зэвсэгт хүчин цэргийн алба хаагчид Оросын цэргүүдтэй хамт Улаан талбайд болох баярын жагсаалд оролцох асуудал ч яригдаад байна.
Хүнд сорилтын үед тогтсон нөхөрлөл сайн цагт ч харилцан туслалцааны эртний уламжлал Орос Монголын найрсаг харилцааны бат бөх түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү харилцаа маань Улаанбаатар хотод яг 5 жилийн өмнө байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний зүйл заалтын дагуу хурдацтай хөгжин бэхжиж байна.
Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй өнөөдөр хийсэн яриа хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны олон асуудлыг хөндсөн. Мөн олон улсын болон бүс нутгийн нэн тулгамдаад буй асуудлаар санал солилцлоо. Үүний үр дүнд хоёр талын зарим баримт бичиг гарын үсэг зурсныг та бүхэн сая харлаа.
Харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулна. Орос улс нь Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг мөн. Энэ оны эхний долоон сарын байдлаар худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, 21 тэрбум ам.долларт хүрсэн. Хоёр улсын эдийн засгийн харилцааны төлбөр тооцоог доллар, еврогоос бусад валютаар хийдгийг энд онцлон тэмдэглэе.
Экспорт, импортын эргэлийг нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн харилцаатай холбох Монгол Улсын харилцааг улам хөгжүүлэх нь чухал. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах санаачилгыг Орос улс дэмжин ажиллаж байна.
ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ ЭНХТАЙВНЫ ЗОРИЛГООР АШИГЛАХ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИД НЭЭЛТТЭЙ
Орос Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь Улаанбаатар төмөр зам ХНН мөн. Тус төмөр зам Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулсаар 75 жилийн ойтойгоо золголоо. Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилт ид өрнөж байна. Тухайлбал, нэмэлт хөрөнгө оруулах, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, суурь бүтцийг шинэчлэх зэрэг ажил хийгдэж байна. Ингэснээр хоёр талын болон Орос, Хятадын хоорондын ачаа тээвэрлэлт дамжин өнгөрүүлэх хэмжээг нэмэгдүүлнэ.
Манай орон Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад гадаадаас оруулсан нийт бензин, дизель түлшний 90 гаруй хувийг Орос улсаас оруулж ирсэн байна. Өсөн нэмэгдэж буй түлш, шатах тослох материалын хэрэгцээг хангах дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийн хүсэлтийг бид үргэлж ханган ажиллаж байгаа.
Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх төдийгүй, Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжийн талаар яригдаж байна.
Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй салбар гэж үзэж байна. Орос, Монгол, Хятадыг холбох 1000 орчим км урт “Союз Восток” байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгана. Одоо тус төслийн улсын хяналтын дүн шинжилгээ хийж, байгаль орчин экологийн нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна. Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх төдийгүй, Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжийн талаар яригдаж байна. “Газпром” компани байгалийн хийгээр хангахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн.
Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нүүрс, устөрөгчийн хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй. ДЦС-3-ын хүчин чадлыг шинэ төхөөрөмж суурилуулан сайжруулснаар станцын үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлж, Монгол Улсын нийслэл хотын оршин суугчид цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно.
Мөн цөмийн эрчим хүчийг энхтайвны зорилгоор ашиглах хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд бид нээлттэй байна. Эдгээр төслийг Оросын хамгийн аюулгүй технологи, тэр дундаа бага оврын реакторыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой гэлээ.