gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     11.07
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ 3580₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Доктор Т.Индра: ISO стандарт хэрэгжүүлэх хэцүү биш. Жижиг болон шинэ компаниуд ч нэвтрүүлэх боломжтой

Байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжин томрох эсэх нь зөв үйл ажиллагаа, зөв удирдах арга барил, менежментийн тогтолцооноос шалтгаалдаг. Менежментийн тогтолцоог сайжруулснаар тухайн байгууллага бүтээмжээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо өсгөх, үйл ажиллагаагаа тогтворжуулах зэрэг олон давуу талтай. Тиймээс эдгээр эерэг өөрчлөлтүүдийг компанидаа хэрхэн бий болгох тухай мэдээлэл авах, стандарт хэрэгжүүлсэн байгууллагуудын туршлагыг хуваалцах зорилготой “Менежментийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг менежментийн зөвлөх үйлчилгээний “Эконэйшнл” ХХК өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

А.Наранцацрал
Нийгэм
2022-11-28
 363
Facebook
Twitter

Байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжин томрох эсэх нь зөв үйл ажиллагаа, зөв удирдах арга барил буюу менежментийн тогтолцооноос шалтгаалдаг.

Менежментийн тогтолцоог сайжруулснаар тухайн байгууллага бүтээмжээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо өсгөх, үйл ажиллагаагаа тогтворжуулах зэрэг олон давуу талтай. Тиймээс эдгээр эерэг өөрчлөлтүүдийг компанидаа хэрхэн бий болгох тухай мэдээлэл авах, стандарт хэрэгжүүлсэн байгууллагуудын туршлагыг хуваалцах зорилготой “Менежментийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт  зөвлөгөөнийг менежментийн зөвлөх үйлчилгээний “Эконэйшнл” ХХК өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

Тус компани нь найман жилийн хугацаанд төрөл бүрийн салбарын 130 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, тухайн байгууллагын онцлогт тохирсон зөвлөгөөг өгөх замаар хөгжиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлдэг.

Тус зөвлөгөөнд Стандарт, хэмжил зүйн газар болон дотоодод үйл ажиллагаа явуулж буй салбар бүрийн 100 орчим аж ахуй нэгж оролцсон. Тэр дунд төрөл бүрийн ISO стандарт хэрэгжүүлсэн компаниуд оролцсон юм.  

“Эконэйшнл” ХХК-ийн захирал, доктор Т.Индра тус үйл ажиллагааны талаар “Менежментийн тогтолцоогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн сайжруулах, удирдан зохион байгуулах, хэрхэн бүтээмжээ сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тогтворжуулах, ажилчдын үйл ажиллагаа ойлгомжтой, үүрэг даалгавар нь тодорхой болох, стресс багатай хөдөлмөрлөх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Мөн үйл ажиллагаагаа сайжруулсан аж ахуйн нэгжүүдээс туршлага судалсан, харилцан бие биетэйгээ мэдээлэл солилцсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо” хэмээн дүгнэлээ.

Тэрбээр менежментийн тогтолцооны талаар тавьсан илтгэлийнхээ тухай:

"Дийлэнх үндэсний компаниудын эзэд өдий болтол өөрийн амьдралын ухаан, мэдрэмжээрээ компаниа удирдаж ирсэн. Одоо бид шат ахих шаардлагатай болж байна. Шат ахихын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, арга аргачлалтай, системчилсэн байдлаар хөгжүүлэхгүй бол цаашаа явах аргагүй болчихлоо.

Жишээ нь, Люксембург, Исланд, Ирланд зэрэг цөөхөн хүн амтай ч өндөр бүтээмжтэй улсуудын хэмжээнд хүрэхийн тулд компаниуд яах аргагүй менежментээ сайжруулах шаардлагатай байна. Энэ нь тийм хэцүү зүйл биш. ISO стандартыг авсан хэдэн сая байгууллага хэрэгжүүлээд туршаад, байнга сайжруулаад явж байна. Энэ стандартын үр өгөөжийг хүртээд, харьцангуй богино хугацаанд сайжрах боломжтой. Заавал том, жижиг, хувийн, улсынх гэлтгүй шинэ компани ч хэрэгжүүлэх боломжтой" гэлээ.

DQS Holding GmbH-ийн Олон улсын бизнес хөгжил хариуцсан захирал доктор Стадлер

“Эконэйшнл” ХХК нь  ХБНГУ-ын DQS Holding GmbH олон улсын баталгаажуулалтын байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагын Олон улсын бизнес хөгжил хариуцсан захирал доктор Стадлер цахимаар танилцуулга хийсэн. Тус байгууллага нь 60 улсад 85 салбартай,  дэлхий даяар 2500 гаруй аудитор ажилладаг, жилд 65 мянган байгууллагад аудит хийдэг байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ахлах шинжээч Г.Түвшинжаргал

Тус зөвлөгөөний үеэр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан. Тус банк 2001 оноос хойш 700 гаруй ААН-д зөвлөх үйлчилгээ, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж, гадны байгууллагуудтай холбох гүүр нь болж байв. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байгууллагууд тус банканд хандаж, дэмжлэг хүсэх боломжтой талаар ахлах шинжээч Г.Түвшинжаргал хэлж байлаа.

Зөвлөгөөний үеэр мөн “ЖДҮ-ийн үйл ажиллагаанд стандартын хэрэгжилт болон баталгаажуулалтын ач холбогдол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Стандарт хэмжил зүйн газар, “Михачи” ХХК, “Увс Хүнс” ХК, “Тера Экспресс” ХХК, “MARIS” ХХК-ийн төлөөллүүд оролцож, стандарт хэрэгжүүлсэн туршлага, давуу талын талаар санал солилцсон.

    Түүнчлэн тус үйл ажиллагааны төгсгөлд Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал доктор Мюллер стандарт хэрэгжүүлсэн “Юнисервис Солюшн”, “MARIS”, “Еден”, “Терра Экспресс”, “Мобифинанс”, “Монгол Контент” зэрэг компаниудад албан ёсоор стандартын баталгаажуулалтын гэрчилгээг нь гардуулан өгсөн юм.

      “ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ЗОРИЛГОТОЙ БОЛ ISO СТАНДАРТ ЭХНИЙ ГҮҮР”

      Стандарт ямар ач холбогдолтой, стандарт хэрэгжүүлснээр тухайн байгууллагад ямар ахиц дэвшил гарсан талаар ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авсан байгууллагуудын удирдлагуудтай ярилцлаа.

      “МARIS” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхзаяа

      Арьсан эдлэл, цүнх, хэтэвч үйлдвэрлэгч “МARIS” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхзаяа:  

      "ISO стандарт авсан нь олон давуу талтай. Манайх бүтээл, загвар болгоноо стандарттай болгосноор үйлдвэрлэлд гологдол гарахгүй байх нөхцөл бүрдсэн. Мөн ISO стандарттай учраас олон улсын зах зээлд бүрэн нэвтрэх боломжтой болж байна. Цаашдын брэндийнхээ хөгжлийг том цар хүрээнд харж байна. Түүнчлэн зөвхөн үйл ажиллагаа гэлтгүй ажилтнууд, дотоод зохион байгуулалт, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, гологдол бүтээгдэхүүнийг багасгах, стратегиа сайн боловсруулснаар ковидын үед ч үйлдвэрлэлээ таслалгүй, эрсдэлийн үнэлгээг сайн хийж чадсан.

      Эрсдэлийн үнэлгээг сайн хийснээр сүүлийн гурван жил борлуулалтын орлого доголдоогүй. Эсрэгээрээ ковидын үед орлого хоёр дахин нэмэгдсэн. 

      Эрсдэлийн үнэлгээг сайн хийснээр сүүлийн гурван жил борлуулалтын орлого доголдоогүй. Эсрэгээрээ ковидын үед орлого хоёр дахин нэмэгдсэн. Зөв стратегитай, эрсдэлээ сайн тооцоод, ханган нийлүүлэгчээ сайн судалсан. Дотоодын үйлдвэрлэл ч гэсэн сав, баглаа боодол, туслах материалаа Хятадаас авдаг учраас ханган нийлүүлэлтээ сайн төлөвлөөд хийхэд үйлдвэрлэл зогсохгүй байх боломжтой юм билээ.

      ISO стандартыг хэрэгжүүлсний дараах бүх үр дүнгээ бид үзэж байна. Ирээдүйд гадагшаа гарах зорилготой, үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй бол ISO стандарт хамгийн эхний гүүр. Стандартыг нэвтрүүлснээр маш том боломжийг атгаж авсан" гэлээ.

      “Юнисервис Солюшн” ХХК-ийн чанарын менежер Т.Отгонжаргал

      Стандартын гэрчилгээгээ хүртсэн “Юнисервис Солюшн” ХХК-ийн чанарын менежер Т.Отгонжаргалтай ярилцлаа. Тус компани нь 1999 онд үүсгэн байгуулагдсан, цэвэрлэгээ үйлчилгээ,  хоол үйлдвэрлэл, катерингийн чиглэлээр ажилладаг юм байна.

      “Бид “Эконэйшнл компаниас 2021 онд зөвлөх үйлчилгээ аваад 2022 онд DQS байгууллагаас ISO 22000 хүнсний аюулгүй байдлын гэрчилгээгээ аваад байна. Бид мөн ISO 9001, ISO 45001 стандартын баталгаажуулалт хийлгэсэн.

      Өмнө нь манайх 75 байгууллагатай харьцдаг байсан бол 4-5 жилийн дараа гэхэд 127 харилцагч байгууллагатай болоод байна. 

      Нэгдсэн удирдлагын стандартыг нэвтрүүлснээр харилцагч байгууллагын манайхыг сонгох нь нэмэгдсэн. Өмнө нь манайх 75 байгууллагатай харьцдаг байсан бол 4-5 жилийн дараа гэхэд 127 харилцагч байгууллагатай болоод байна.  “Эконэйшнл” компаниас зөвлөх үйлчилгээ авснаар үйл ажиллагаандаа анхаарч, хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр болж ирсэн.

      Мөн бизнесийн байгууллага учраас ашиг нэмэгдэж, үргүй зардлууд буурсан. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс бид Солонгос улсаас цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж ажилладаг.

      Манай хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн гол шалтгаан нь ихэвчлэн кэмп, уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг, хоолны болон цэвэрлэгээ үйлчилгээг үзүүлдэг.

      Стандартыг нэвтрүүлснээр бүх оролцогч талуудтай хамтран ажиллаж чаддаг болсон. Мөн хүний нөөц, ажилчдаа хөгжүүлэх системийг хэрэгжүүлсэн. Манай компани 1300 ажилтантай, тэдний 70 хувь нь эмэгтэйчүүд. Тэр ажилчдаа хөгжүүлэхэд нэгдсэн удирдлагын тогтолцоо их үүрэгтэй байдаг” хэмээн ярилаа.

      “Менежментийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт  зөвлөгөөний үеэр “Greeno” компани Fit Life жин хасах хөтөлбөрийнхөө талаар, “Михачи ХХК Томокогийн зөгийн балнууд, “MARIS”, “Марал дизайн” компаниуд арьсан цүнх, хэтэвч болон бусад акссесуарууд, “Увс Хүнс” ХК чацарганы тос, чанамал, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнээ хүрэлцэн ирсэн оролцогчдод танилцуулж, амталгаат худалдаа явуулж байлаа.

      Тус үйл ажиллагааны зургуудаас хүргэж байна:

      • Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй 55 хоног алдчихлаа
        Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй 55 хоног алдчихлаа
        Өчигдөр
      • Ч.Лодойсамбуу: Ардын Намынхан хэд завсарлага авах гэсэн юм бэ, ажлаа явуулъя
        Ч.Лодойсамбуу: Ардын Намынхан хэд завсарлага авах гэсэн юм бэ, ажлаа явуулъя
        Өчигдөр
      • Өнөө оройноос эхлэн цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо
        Өнөө оройноос эхлэн цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо
        Өчигдөр
      • С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
        С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
        2025-11-05
      • ФОТО: Дүүжин замын Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31 хувьтай байна
        ФОТО: Дүүжин замын Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31 хувьтай байна
        2025-11-05
      • ФОТО: “Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зураг 2025” уралдааны ялагчид тодорлоо
        ФОТО: “Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зураг 2025” уралдааны ялагчид тодорлоо
        2025-11-01
      • Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
        Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
        2025-10-27
      • "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
        "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
        2025-10-27
      • Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
        Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
        2025-10-27
      • ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
        ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
        2025-10-23
      • Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
        Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
        2025-10-23
      • Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
        Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
        2025-10-21
      • ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
        ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
        2025-10-20
      • Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
        Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
        2025-10-19
      • С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
        С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
        2025-10-17
      • ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
        ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
        2025-10-17
      • Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
        Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
        2025-10-17
      • ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
        ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
        2025-10-15
      • Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
        Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
        2025-10-13
      • ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
        ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
        2025-10-13
      • Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
        Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
        2025-10-13
      • "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
        "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
        2025-10-10
      • Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
        Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
        2025-10-10
      • Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
        Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
        2025-10-10
      • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
        Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
        2025-10-10
      • "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
        "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
        2025-10-10
      • ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
        ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
        2025-10-07
      • ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
        ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
        2025-10-06
      • "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
        "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
        2025-10-06
      • "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
        "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
        2025-10-06
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан