Флоридад нэгэн жижиг онгоц хурдны зам дээр, тэр дундаа машины дээр ослын буулт хийжээ. Уг үйл явдал тухайн хурдны зам дээр явж байсан өөр нэгэн машины камерт бичигджээ.
Beechcraft 55 загварын уг онгоцонд нисгэгч болон нэг зорчигч гээд хоёр хүн байсан ба хөдөлгүүрт доголдол гарсан байх магадлалтай гэж цагдаа мэдээлжээ.
Онгоц 12-р сарын 8-ны 17:45 минутын үед Флорида мужийн Cocoa хотын ойролцоо байгаа I-95 хурдны зам дээр явж байсан Toyota Camry маркын машины яг дээрээс мөргөж буусан байна.
Palm Beach Post-ын мэдээлснээр, онгоцонд байсан 27 настай хоёр хүн бэртээгүй. Харин машин барьж явсан 57 настай эмэгтэй хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мөргүүлсэн машины араас явж байсан өөр нэг машины камерын бичлэгт онгоц маш огцом уруудан, хөдөлгөөн ихтэй зам руу чиглэн бууж буй нь харагдана. Улмаар онгоц яг машины дээрээс унасан ч ойж, зам дээр гулсан оч үсэргэн зогсжээ.
Флоридагийн Хурдны Замын Цагдаа болон Холбооны Нисэхийн Удирдах Газрын (FAA) холбооны мөрдөн шалгагчид тус ослын талаар шалгалт явуулж байна.
Эх сурвалж: USA Today