Өнгөрч буй 7 хоногт улс, эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АВСТРИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Энэ нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал болов. https://gogo.mn/r/eld3d
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫН "ГЭНЭТИЙН БЭЛЭГ"
Өнгөрсөн амралтын өдрөөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмсэн. АМГТГ-ын Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай “Энэ оны нэгдүгээр сараас эхлэн импортлогч ААН-үүд үнээ өсгөх саналаа байнга илэрхийлсээр ирсэн. Үнийн зөвлөл хуралдаж, хамтарсан зөвлөмж гаргасан юм. Энэ сард багтан Үнийн зөвлөл дахин хуралдахаар харилцан тохиролцсон ч энэ сарын 23-нд бидэнд мэдэгдэлгүйгээр үнээ нэмжээ. Бид Монополын эсрэг газарт хандана” гэж тайлбарлав. https://gogo.mn/r/mw8y5
АЙЛЧЛАЛТАЙ ДАВХЦАН “УИХ ТАР” ЖАГСААЛ БОЛОВ
"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар тэргүүтэй хүмүүс нийслэлийн Төв талбайд жагслаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал өдөр бүр Төв талбайд болж байсан ч Австри улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор байршлаа өөрчилсөн. Гэсэн ч "УИХ тар" уриан дор нэгдсэн иргэд айлчлалын өдрөөр Сүхбаатарын талбайд жагсав. https://gogo.mn/r/4dx1k
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МОНГОЛЫГ ОНЦОЛСОН НЬ:
Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын үйл явдлыг гүнзгий, шүүмжлэлтэйгээр хөнддөгөөрөө алдартай, Их Британийн The Guardian сайтад манай улсад өрнөөд буй улс төрийн талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл гарчээ. Нийтлэлд “Огцрох амархан” жагсаалыг дурдаж, энэхүү эсэргүүцлийн шалтгаан нь Ерөнхий сайдын гэр бүл төрийн албан хаагчийн орлогоос хэтэрсэн тансаг амьдралтай байгаа гэх мэдээлэл юм. Түүний 23 настай хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй инстаграм хуудсандаа тансаг гар цүнх, үнэтэй бөгж, Mercedes-Benz машины зургаа нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн" гэж бичжээ. https://gogo.mn/r/om332
“НАДАД ИТГЭЭЧ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 40.3-т зааснаар өөрт нь "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. УИХ-ын нийт гишүүний олонхын санал гэж 126 гишүүний 51-ээс дээш хувь буюу 65-аас дээш гишүүний санал авбал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Харин босго давж чадахгүй бол огцорч, шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яригдана. https://gogo.mn/r/gn795
“ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцлов. Харин жагсагчдын хувьд бидний сонгосон парламентын төлөөлөл хүлээн авч уулзаж, хуулийн процессын талаар мэдээлэл өгч буй нь парламентад итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байна гэв. https://gogo.mn/r/7llx1
ТӨСӨЛ: НААДАМ, ЦАГААН САРЫН АМРАЛТ НЬ АМРАЛТЫН ӨДӨРТЭЙ ДАВХАЦВАЛ НӨХӨЖ АМАРНА
Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлнэ.
Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан бөгөөд хуульд ямар өөрчлөлт оруулж буй талаар тус яамнаас тодруулахад, Бүх нийтээр амрахаар хуульд тусгасан Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяр нь амралтын өдөр таарвал хуульд заасан амралтын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Амрах өдрийн тоонд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв. https://gogo.mn/r/88w82
ЕРӨНХИЙЛӨГЧ АМ НЭЭВ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсон. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМААГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ШАЛГАЖЭЭ
"Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төр" ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, түүний төрсөн ах Ж.Мэндбаяр болон нөхөр Я.Гансүх нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гомдлыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.
Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хаах саналыг АТГ-аас Прокурорын байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн байна. https://gogo.mn/r/0007g