Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын үйл явдлыг гүнзгий, шүүмжлэлтэйгээр хөнддөгөөрөө алдартай, Их Британийн The Guardian сайтад манай улсад өрнөөд буй улс төрийн талаар гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Сүүлийн үед гэр бүлийнх нь хөрөнгийн талаар асуудал гарч, шүүмжлэлд өртсөн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт итгэлийн санал хураалт зарлах төлөвтэй байна.
Ашигт малтмалын нөөцөөр арвин Монгол Улсын улс төрийн чиг хандлагыг сорьсон нөхцөл байдал үүсээд байгаа ба түүний хүүгийн тансаг амьдралын талаарх мэдээллийг зарим нь эрх мэдлийг дахин төвлөрүүлэх, авторитар дэглэм рүү буцаах оролдлогод ашиглаж байна хэмээн үзэж байна.
1992 оноос хойш Монгол Улс парламентын ардчиллыг хэрэгжүүлж ирсэн ч Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд улс төр, эдийн засгийн хувьд тэнцвэр хадгалах асуудал үргэлж тулгарсаар ирсэн.
Ерөнхий сайдын хүү түүний сүйт бүсгүйд тансаг бэлэг өгсөн тухай мэдээлэл инстаграм хуудаст тарсны дараа олон нийтийн шүүмжлэл дагуулж, сүүлийн долоо хоногт нийслэлийн төв талбайд залуусын зохион байгуулсан тууштай эсэргүүцлийн жагсаал болж байна. Тэгш бус байдал болон ашигт малтмалын авлига, хуйвалдаантай холбоотой асуудал урьд нь ч эсэргүүцлийн гол шалтгаан болж ирсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь уул уурхайн ашигт малтмалын давуу эрхийг хэдхэн баячуудын гарт төвлөрүүлдэг системтэй тэмцэж буй шударга улстөрч гэсэн имижээ хадгалсаар ирсэн.
Ерөнхий сайдын холбоотнуудын мэдээлснээр тэрээр мягмар гарагт итгэлийн санал хураалт зарлаж болзошгүй бөгөөд санал хураалт ирэх долоо хоногийн дунд үеэр болохоор байна.
Эсэргүүцлийн шалтгаан нь Ерөнхий сайдын гэр бүл төрийн албан хаагчийн орлогоос хэтэрсэн тансаг амьдралтай байгаа гэх мэдээлэл юм. Түүний 23 настай хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй инстаграм хуудсандаа тансаг гар цүнх, үнэтэй бөгж, Mercedes-Benz машины зургаа нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.
Түүний хүү ийм өндөр үнэтэй зүйлсийг өөрөө худалдан авч чадна гэдэгт эргэлзэж, энэ талаар Ерөнхий сайд өөрөө мэдэж байсан, эсвэл бүр санхүүжүүлсэн байж магадгүй гэсэн таамаг гарсан. Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулахаар мэдүүлсэн ч олон нийтэд хангалттай тайлбар өгөөгүй байна. Хүүгийнх нь орлогын эх сурвалж тодорхойгүй, үнийн өсөлт, хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон хэмээн үзэж, огцруулах өргөдөлд 59 мянган хүний гарын үсэг зуржээ.
Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжигчид Ерөнхий сайдын хүүгийн амьдралын хэв маягийг ашиглан парламентын эрх мэдлийг сулруулах, өөрийг нь хоёр дахь удаагаа сонгогдох боломжоор хангах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Одоогийн Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилийн хугацаагаар сонгодог.
Өнгөрсөн есдүгээр сард У.Хүрэлсүх Владимир Путинийг Монголд урьсан нь Европт маргаан дагуулсан. Монгол Улс Ромын статут олон улсын гэрээний оролцогч орны хувьд Оросын Ерөнхийлөгчийг Украины дайнд холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу баривчлах үүрэгтэй байсан. Түүнчлэн тэрбээр сүүлд болсон ОХУ-ын ялалтын баярын парадад уригдан оролцсон.
Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон У.Хүрэлсүх хоёулаа МАН-ын гишүүн бөгөөд өмнө нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан. У.Хүрэлсүх хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд өрсөлдөх сонирхолтой байгаа бөгөөд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд парламентын эрх мэдлийг бууруулахад бэлэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулахыг хүсэж байж болзошгүй.
Л.Оюун-Эрдэнэ дөнгөж 10 сарын өмнө Ерөнхий сайдаар дахин сонгогдсон. Түүний тэргүүлсэн МАН парламентын 126 суудлын 68-ыг эзэлсэн ч эдийн засгийг шинэчлэх, үндэсний баялгийн сан байгуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд АН (42 суудал), ХҮН (8 суудал) хоёрын хамт эвслийн засгийн газар байгуулахаар шийдсэн.
Гэвч АН-ын гурван гишүүн Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж байр суурь илэрхийлсний дараа МАН-ын бага хурал хаалттай болж, АН өөрсдийгөө эвслээс хөөсөн хэмээн зарласан. Энэ нь Ерөнхий сайдын хувьд эвслийн задралыг илтгэх дохио болж мэднэ.
АН-ын дарга, Шадар сайд Л. Гантөмөр “Эдгээр гурван гишүүний байр суурь миний болон намын албан ёсны байр суурь биш ч тэдний үг хэлэх эрх нь эвслийн гэрээг зөрчөөгүй” гэж мэдэгдсэн.
Монголын улс төрийн шинжээч, сэтгүүлч Жаргал “DeFacto” Guardian сонинд ярилцлага өгөхдөө: “Илүү эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчийн институцийг бий болгох хүсэлтэй хүмүүсийн хамгийн энгийн тайлбар нь Орос, Хятад хоёр тогтвортой байхад Монголын төрийн тэргүүн байн байн солигддог. Тиймээс бидэнд хүчтэй Ерөнхийлөгч хэрэгтэй гэх санаа юм. Энэ зөрчил 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс улам тодорч байна. Үүний улмаас МАН дотроо хоёр хуваагдаж байна” гэжээ.
Мөн тэрбээр “Засгийн газар өр, түүхий эдийн хамаарлаас гарч, стратегийн ордуудад тулгуурласан баялгийн сан байгуулахыг зорьсон. Энэ нь стратегийн баялгаа өгөхийг хүсдэггүй баячуудтай Ерөнхий сайдыг сөргөлдүүлсэн. Тэрбээр банк, уул уурхай, боловсрол дахь авлигатай тэмцэж, олон дайсан бий болгож байгаа ч шүүх систем өөрөө авлигад идэгдсэн тул том хэрэгтнүүдийг биш, жижиг асуудлуудыг шалгаж, төрийн эсрэг итгэлийг улам сулруулж байна” гэж хэлсэн байна.
Хятад бол Монголын хамгийн том экспортын зах зээл хэдий ч эвслийн Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд 14 мега дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: Патрик Винтур, The Guardian
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж хүлээн авах боломжтой.