gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УКРАИН: Түүнийг баривчлаагүйн үр дагаврыг Монголд мэдрүүлэхийн тулд бид холбоотнуудтайгаа хамтарна

Б.Нямдарь
Дэлхийд
2024-09-08
1040
Twitter logo

- ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний айлчлалын талаар гаднын томоохон хэвлэлүүдэд юу гэв? -

Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу Путинийг баривчилсангүй хэмээн Украины холбогдох удирдлагууд бухимдав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2024.09.03/ эхэлж байгаа билээ. Тус айлчлалтай холбоотойгоор олон улсын хэвлэлүүд, тэр дундаа Украины талын байр суурийг мэдээлж буйг орчуулан хүргэж байна.

BBC: ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТҮҮНИЙГ БАРИВЧЛААГҮЙД УКРАИН ЭГДҮҮЦЭЖ БАЙНА

Монгол Улс Путинийг улаан хивсний ёслолоор угтан авлаа. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг баривчлаагүйд Украин эгдүүцэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Украины түрэмгийлэлд буруутган дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан юм. Путиний нисэх онгоц Даваа гаргийн орой Монгол Улсын нийслэл Улаанбаатарт газардсан бөгөөд түүнийг хүндэт харуул угтан авч, тэр улаан хивсэн дээгүүр алхлаа.

ОХУ-ын төрийн тэргүүн тус улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар айлчилж байгаа ба тэрбээр 2023 оны намар Бээжинд болсон уулзалтын үеэр энэхүү айлчлалын санал тавьсан тухай ТАСС агентлаг дурджээ.

Путинийг Улаанбаатарт ирсний дараахан Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий Монголын эрх баригчдыг Оросын ерөнхийлөгчийг олон улсын эрүүгийн шүүхийн тушаалаар баривчлаагүйг буруушаажээ. Тодруулбал, Путинийг заавал баривчлах тушаалыг биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо" гэж Украины ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. "Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олголоо. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна гэсэн үг. Бид Улаанбаатарт үүний үр дагаврыг тооцохдоо бусад түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэжээ.

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дахин хэлэхдээ, “Путинийг Монголд баривчилна гэхээс бид айхгүй байна. Учир нь Монголд ийм зүйл болохгүй” гэжээ.

THE GUARDIAN: ПУТИНИЙГ БАРИВЧЛАХГҮЙ БАЙГАА НЬ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН АЖЛЫГ СУЛРУУЛАХ СТРАТЕГИЙН НЭГ ХЭСЭГ

Монгол Улс Владимир Путинийг олон улсын эрүүгийн шүүхээс баривчлаагүй нь олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд "хүнд цохилт" боллоо гэж Украины Гадаад хэргийн яам даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгчийг ОХУ-ын хооронд байгалийн хийн хоолойг холбох шинэ хоолойн асуудлыг хэлэлцэхээр хүрэлцэн ирэх үеэр мэдэгдэв. Тус мэдэгдэлд “Монгол Улс яллагдагчаар татсан этгээдэд шүүхээс зайлсхийх боломжийг олгож, улмаар дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах нөхцөлийг бүрдүүллээ” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт ОУЭШ бүх гишүүдээ шүүхээс эрэн сурвалжилж буй хүмүүсийг баривчлах "үүрэгтэй" гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр Монгол Улс үүнийг дагаж мөрдсөнгүй. Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Батдоржийн Алтантуяа “Ерөнхийлөгч В.Путин бол шүүхээс зугтсан хүн. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс руу хийх айлчлалынх нь үеэр Ерөнхийлөгч Путинийг баривчлаглахгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүхийн ажлыг сулруулах стратегийн нэг хэсэг гэж үзэх ёстой” гэжээ.

Брюссель хотноо Европын Комисс Монгол Улсыг 2002 онд ОУЭШ-ийн Ромын дүрэмд нэгдэн орохдоо хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалав. Зургадугаар сард гаргасан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан 94 орны тоонд Монгол Улс багтаж, ОУЭШ-ийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэж байв. ОУЭШ-ийн шүүгчдийн нэг нь Монгол Улсын иргэн Дамдины Эрдэнэбалсүрэн билээ. Түүнийг баривчлах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, ямар ч албан ёсны хариу ирүүлээгүй харин ч Монгол Улс Путинийг хүндэт харуулын жагсаалаар угтан авлаа.

РОЙТЕРС: МОНГОЛ УЛС ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨЛ ТАВЬСАН ТОХИОЛДОЛД БАРИВЧЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

Монгол Улс В.Путиныг баривчлаагүйг Украин шүүмжилж байна. Украины Гадаад хэргийн яам Даваа гарагт Монгол Улсад айлчилж буй Кремлийн удирдагч Владимир Путиныг олон улсын зөвшөөрөлтэйгөөр баривчилж чадаагүй нь олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд ноцтой цохилт боллоо гэж мэдэгдлээ.

Орос, Хятад хоёрыг холбосон байгалийн хийн шинэ хоолойн асуудлыг хэлэлцэхээр Путин даваа гарагт Монголд хүрэлцэн ирсэн юм.

Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн онд Путинийг баривчлах захирамжаар тус шүүхийн гишүүн 124 улс, тэр дундаа Монгол Улс ОХУ-ын ерөнхийлөгчийг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд түүнийг баривчлах, Гааг руу шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий хэлэхдээ "Монгол Улс яллагдагчийг шүүхээс зайлсхийлгэж, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах үр дагаврыг бий болголоо" гэжээ. Мөн үүний үр дагаврыг Монголд мэдрүүлэхийн тулд Украин холбоотнуудтайгаа хамтран ажиллана гэв.

Путиныг айлчлалын үеэр баривчлахыг Украин өнгөрсөн долоо хоногт Монголоос шаардсан. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москвагийн эрх баригчид уг тушаалтай холбоотой ямар нэгэн арга хэмжээ авахад санаа зовох зүйлгүй гэж мэдэгдээд, Орос Монгол Улстай "агуу яриа хэлэлцээ" хийж байгаа бөгөөд айлчлалыг бүх талаар урьдчилан ярилцсан гэжээ.

ОУЭШ-ийн тогтоолд Путинийг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж байгаа юм. Кремль үүнийг үгүйсгэж, улс төрийн зорилготой гэж үзжээ.

Эх сурвалж: BBC, Reuters, The Guardian, ICC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан