Засгийн газрын өнөөдрийн /2025.05.28/ ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, эсэх асуудлыг кабинет дотроо хэлэлцжээ.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын Бага хурлаар хамтарсан намуудыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Гэвч энэ нь МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр.
Ерөнхий сайдыг Бага хурлаар бус УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бүрдүүлж оруулж ирдэг. Тиймээс хамтарсан Засгийн газар үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нар 100 хувь дэмжиж саналаа өгсөн байна.
Тиймээс ЗГХЭГ-аас Хамтарсан Засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдэрлүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг УИХ-аар шийдэх улс төрийн нөхцөл үүсэж байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгулагдсан 126 гишүүнтэй парламент дахь намуудын суудлын тоо:
- МАН-68
- АН-42
- ХҮН-8
- Үндэсний эвсэл-4
- ИЗНН-4 суудалтай.
Хамтарсан Засгийн газрын 23 сайдын найм нь АН-аас, хоёр нь ХҮН намаас томилогдсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 40.3-т зааснаар өөрт нь "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг оруулахаар боллоо.
Үндсэн хуулийн 44-р зүйлийн:
1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Энэ асуудал УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд уг хуулийн 102 дугаар зүйлд Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн:
102.1.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 44-р зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
102.2.Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.
102.3.Энэ хуулийн 102.1-д заасан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно.
УИХ-ын нийт гишүүний олонхын санал гэж 126 гишүүний 51-ээс дээш хувь буюу 65-аас дээш гишүүний санал авбал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ ХЭДЭН КНОП УИХ-Д БАЙНА ВЭ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлын гишүүдийн дэмжлэг авч чадахгүй бол стандарт бус гэгдэж буй хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Бага хурал нь хамтарсан Засгийг дэмжихгүй гэж шийдвэрээ гаргатал Ерөнхий сайд өргөдлөө өгсөнгүй.
Хамтарсан Засгаа авч үлдэж болох шийдлийг хайсаар Үндсэн хуулийн 44-р зүйл дэх “итгэл үзүүлэх” гэсэн заалтыг барьж авлаа.
УИХ-ын гишүүдийн олонх буюу 64-өөс дээш гишүүн түүнд итгэл үзүүлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Харин босго давж чадахгүй бол огцорч, шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яригдана.
Тэгэхээр хамтарсан Засгийг дэмжих хэдэн кноп энэ УИХ-д байгаа нь Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нарт чухал болж байна.
Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын 23 гишүүн бүгд давхар дээлтэй тул сайдын сэнтийгээ хамгаалах кноптой. ХҮН намаас УИХ-д сонгогдсон найман гишүүнээс Ж.Золжаргал хамтарсан Засгийг дэмжихгүй гэж байр сууриа илэрхийлсэн ч намын дарга нь түүний “Дотоод дүрмээ зөрчсөн, хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн. Ж.Золжаргал гишүүн буруугаа ойлгосон гэх утгатай тайлбарыг намын дарга, хамтарсан Засгийн газрын Шадар сайд Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн. Тэгэхээр ХҮН намын найман гишүүн Засгийн газрын талд зогсох магадлалтай.
АН-ын хувьд бүлгийн дарга О.Цогтгэрэлээс эхлээд хамтарсан Засгийг эсэргүүцэх гишүүн цөөнгүй тул сайд нараас бусдаар АН-ынханд найдлага тавих аргагүй харагдана.
Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийнхээ гишүүдтэй “ажиллаж” таарах нь. Хамтарсан Засгийг байгуулсан гурван намын дарга нар өөр өөрийн бүлэг, зөвлөлд намын бодлого, мөрийн хөтөлбөр, байгуулсан гэрээгээ мөрдөхийг ухуулах ч тэднээсээ чухам хэдэн санал авч чадахыг харах үлдэж байна.