gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Асуудалд шүүмжлэлтэй хандсаны төлөө манай нөхөр, ахыг АТГ шалгаж, байцаалт авлаа"

Б.Азбаяр
Улс төр
2025-05-30
503
Twitter logo

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "УИХ-ын гишүүн болсноос хойш асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Учир нь ардчилал бол шүүмжлэлт сэтгэлгээнд суурилсан засаглал. Сануулж хэлж, ярихгүй бол сайн засаглал ч ялзарна.

Би энэ зарчмын дагуу ажиллаж ирсэн. Үндсэн хуулиараа хэн ч бай үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсах эрхтэй. 

Ингэснээр үргэлж над руу дайралч, гүтгэж, харлуулсаар 10 сар боллоо. Төсвийн үеэр ноцтой асуудлуудыг ярьж, Ерөнхийлөгч хориг тавьснаар дэмжигдэж, өнөөдрийн нөхцөл байдалд маш зөв шийдвэр байсан нь нотлогдон, төсөв бага ч атугай буурсан. Ингэж явсаар сүүлдээ өвчтэй зовлонтой болгож, үр хүүхэд рүү орсон. Одоо бол гэр бүл рүү маань орж байна.

Миний хань, төрсөн ахыг АТГ-аас дуудсан байна. Хамгийн гол нь улс төрчид угаасаа хөрөнгө орлогоо батлах үүрэгтэй. Харамсалтай нь 2025 оны тавдугаар сарын 28-ны орой манай гэр бүлийн хүнийг АТГ-аас дуудаж, байцаалт авсан. Маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотлох баримтаа цуглуулж ир гэсэн.

Хөрөнгө орлогоо нотлохын тулд бэлдэх хэрэгтэй. Бидэнд 24 байтугай 12 цаг ч өгөөгүй.

Хөрөнгө орлогоо нотлохын тулд бэлдэх хэрэгтэй. Бидэнд 24 байтугай 12 цаг ч өгөөгүй. Өчигдөр утасдаж маргааш болгоё гээд бас өмгөөлөгч авья гэсэн ч хугацаа чинь дууссан гэсэн. Ямар нэгэн баримт нотолгоо, өөрөө ирэх шаардлагагүй гэж маш ихээр уурсаж, загнаж дарамталсан. Хөрөнгө орлогоо нотлох боломж олгохгүй байна.

Намайг 50 байр зарсан гэж гүтгэж, гомдол гаргасан байна. Тийм зүйл байхгүй. Мөнгө угаасан тохиолдол ч байхгүй. Өнөөдрийг хүртэл төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй учраас авлига аваагүй. Надад айх юм байхгүй. Намайг болон ах дүү нар, гэр бүлийг оролдож байгаа нь миний амыг боох хэрэгсэл гэж бодож байна. Зөвхөн над дээр бус бусад улстөрчид дээр ийм арга хэрэглэж дуугүй болгодог. Би гэмт хэрэг үйлдээгүй. 

Намайг яаж ч айлгах гээд нэмэргүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ. Намайг байр зарж, мөнгө угаасан гэж хүнд гэмт хэрэгт гүтгэх нь өөрөө гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт намайг гүтгэлсэн хүн бол Ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш н.Оюунцэцэг. Ийм мэдээлэл ирсэн.

Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн багшаар намайг гүтгэж харлуулаад, хэрэг тохно гэж байхгүй. Би тэр хувь байцаагчийн ёс зүйгүй, туршлагагүй байдлыг ойлгож болно оо. Гэхдээ Авлигатай тэмцэх газар гэдэг институцид итгэх ёстой. Монгол Улсад дарангуйлал тогтсоны нэг жишээ. Маш харамсалтай байна. Ар гэр рүү нь орж байна. Би зоригтой байна. Хэнд хууль яаж үйлчилж байна вэ. Намайг хоёр хоногт орлогоо нотлох хугацаа өгсөн бол Ерөнхий сайд орлогоо хэдэн сарын хугацаанд нотлох ёстой юм бэ.

Ерөнхий сайд миний эсрэг ажиллагаа явуулж байна гэж хардаж байна. Би үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр ингээд чи дуугүй бай гэж янз бүрээр дохио өгч байна гэж ойлгож байна. Би өөр юу ч хийгээгүй" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан