Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлнэ.
Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан бөгөөд хуульд ямар өөрчлөлт оруулж буй талаар тус яамнаас тодруулахад, Бүх нийтээр амрахаар хуульд тусгасан Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяр нь амралтын өдөр таарвал хуульд заасан амралтын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Амрах өдрийн тоонд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв.
Үндэсний их баяр наадам болон Цагаан сарын баяраас бусад хүүхдийн баяр, шинэ жил зэрэг тэмдэглэлт баяраар дээрх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тусгаж, бусад яамнаас санал авах ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн /2025.05.29/ байдлаар таван яамнаас санал ирээд байна. Бүх яам саналаа өгсний дараа саналыг нэгтгэн, төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
Жишээлбэл, Уламжлалт Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.
Гэтэл 2025 онд Цагаан сарын шинийн 1-н тасарсан тул 2, 3 буюу ням, даваа гарагт бүх нийтээр амрахаар таарсан. Уламжлалт сар шинийн баяраар хоёрхон өдөр амрахаар таарсан нь орон нутаг руу явж, эцэг эх, ахмад настнуудаа золгоход хэтэрхий давчуу гэж үзэж, иргэд баярын амралтыг сунгах хүсэлтээ Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд олноор ирүүлсэн.
Иймд Засгийн газар хуралдаж, Цагаан сарын баярын амралтыг шинийн 2-6-ныг хүртэл бүх нийтийн амралтыг тав хоног болгож, шинийн 3-6-ныг хүртэлх ажлын өдрийг төрийн бүх шатны байгууллагууд 2025 ондоо багтаан нөхөж ажиллахыг үүрэг болгон зохицуулалт хийж байв.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:
"Нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.
-
4.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
-
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
-
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
-
4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
-
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
-
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
-
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
-
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
-
4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.