УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно. Энэ сонгууль ихээхэн онцлогтой. Бид энэ удаад УИХ-ын 76 биш 126 гишүүнтэй болно.
Улсын хэмжээнд 13 тойрогт 78 гишүүнийг сонгох ба аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдох юм. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно. Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрог буюу нэг мандат, говийн дөрвөн аймагт нэг тойрог нэмэгдэж, 78 гишүүнийг тойргоос сонгох юм. Үлдсэн 28 гишүүн намын жагсаалтаар буюу намын дарга нарынхаа "дэмжлэгээр" УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно.
Товч дарж үг хэлэх, картаа уншуулж хууль батлах, шагнал гардуулах, эсвэл асуудал гармагц индрийн ард зогсож "том дугарах"... УИХ-ын гишүүд яг юу хийдэг вэ?
Товчхондоо иргэд нийгэмд тулгамдаж буй бүх асуудлыг шийдэж чадахгүй учир өөрсдийгөө төлөөлж үг хэлэх, хууль батлах явцад бидний саналыг тусгуулахаар УИХ-ын гишүүнийг сонгодог. Тиймээс та, биднийг төлөөлж үг хэлж, хууль санаачилж, баталж, иргэний язгуур эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүн ажилладаг байх нь.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино гэжээ. Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тэдний бүрэн эрх, чиг үүргийн талаар энд дарж танилцаарай.