ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэнтэй ярилцав. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Түргэний голын балгас, Булган аймгийн Сэлэнгэ суман дахь Ингэт толгойн дурсгалт газруудад малтлага хийж, олон чухал олдворууд илрүүлжээ.
-Та бүхэн Түргэний голын балгас, Ингэт толгойн дурсгалт газруудад хэзээ судалгаа хийж эхэлсэн бэ?
-Бид нийслэлийн эргэн тойрны түүх соёлын дурсгалуудад судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд тэдгээрт үндэслэн Нийслэлийн холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор ажиллаж байна.
Нийслэл орчимд таван чухал дурсгал бий. Эдгээр нь Их тэнгэрийн амны хадны зургийн дурсгал, Ван хааны ордон хэмээн таамаглаж байсан Түргэний голын балгас буюу Хар Түнийн дурсгал, Ар гүнтийн дөрвөлжин булшны дурсгал, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, Гачууртын хадны зургийн дурсгал юм.
Энэ таван дурсгалт газраас заримд тохижилтын ажил хийгдсэн. Тухайлбал, Их Тэнгэрийн амны хадны зургийн дурсгалт газрыг тохижуулж, авто зогсоол байгуулж, дурсгалыг ойроос харах боломжийг бүрдүүлэн шат, танилцуулга самбар зэрэг ажлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийсэн.
Бэлхийн амны Хүннүгийн язгууртны дурсгал, Хар Түнийн орд гэж үзэж байсан дурсгалд малтлага судалгаа эхэлсэн. Бэлхийн амны язгууртны булш бүхий дурсгалт газарт 1 жижгэвтэр хэмжээний язгууртны булшийг бүрэн малтаж, том булшийг цэвэрлэж үзмэр болгох ажлыг хийсэн. Нийслэлийн аялал жуулчлалын газраас одоо тэр газрыг тохижуулж байна.
Хар Түнийн ордод нийслэлээс төсөв гарган, малтлага эхэлсэн. Гэвч хоёр дахь жилээс санхүүжилт хүндэрсэн тул Голомт банк энэ судалгааг санхүүжүүлснээр судалгаа амжилттай үргэлжлэх боломж бүрдсэн юм.
Манай хүрээлэн Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтарч “Буддын шашны археологийн судалгаа”-г хийж байгаа. Бид шашны холбогдолтой дурсгалт газруудад археологийн малтлага судалгаа хийх явдал нэлээд гарч байна.
Илэрсэн олдворуудыг нарийвчлан судлах явцад шашны талаас тайлбар, дүгнэлт өгөх шаардлага үүсдэг. Археологичид дурсгалын нас, бүтэц зэргийг тодруулж чадах ч цаад агуулга, мөн чанар зэрэг шашны үүднээс тайлбарлах зүйлс дээр учир дутагдалтай тал бий. Энэ үүднээс бид Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна.
-Ван хааны ордон хэмээн үзсэн дурсгалын талаар илүү дэлгэрүүлэн танилцуулбал сонирхолтой болов уу.
-Дээр өгүүлсэнчлэн Ван хааны ордон байж болзошгүй гэж үзсэн, Түргэний голын балгаст малтлага судалгааны санжүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэснээр бид энэ дурсгалт газарт сүүлийн 2 жил өргөн хэмжээний малтлага судалгаа хийж чадсан бөгөөд уг дурсгал хааны ордны үлдэгдэл бус Бурхны шашны сүмийн туурь болохыг тогтоосон.
Энэ дурсгалыг анх Х.Пэрлээ агсан илрүүлж олоод Киданы үеийн хэрэм хэмээн таамагласан байдаг. Түүнээс хойш судалгаа хийгдээгүй байж байгаад 2006 онд Д.Наваан гуай “Ван хааны ордон болох Хар Түнэ орд” мөн хэмээн таамаглаж, малтлага судалгаа хийсэн. Түүнээс хойш энэ нэрээр олны дунд их алдаршсан.
Харин бид 2022-23 онд малтан судалснаар 16-р зууны төгсгөл, 17-р зууны эхэн үеийн Бурхны шашны сүмийн үлдэгдэл болохыг тогтоогоод байна. Гэхдээ энэ дурсгал нэг цаг үед хамаарахгүй. Өмнө нь буюу Киданы үед 12-р зууны орчим байгуулсан шороон хэрэм бүхий хотын үлдэгдэл дээр хожим дотор нь сүм байгуулсан байна. Энэ удаагийн археологийн судалгаагаар сүмийн бүтэц, зохион байгуулалт, он цаг, зориулалтыг тогтоосон.
-Археологич Д.Наваан гуай яагаад Ван хааны ордон гэж таамагласан юм бол?
-Монголын нууц товчоонд “Туулын шугуйд Ван хааны ордон байсан. Чингис хаан хар булган дахаа барьж, ордонд очин Бөртэ-Үжинг аврах тусламж гуйсан” талаар бичсэн байдаг. Туулын бургасан шугуйтай хэсгээс ордон барихад хамгийн тохиромжтой газар нь Хар Түнийн дурсгалыг олсон газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Биокомбинатын хавьцаа, Түргэний гол Туул голтой нийлсэн бэлчир хэсэг юм.
Энэ туурийн орших газар зүйн байрлалыг харгалзан Ван ханы ордон байх магадлалтай хэмээн үзсэн юм билээ. Тэгээд малтлага судалгаа хийсэн ч Ван хантай холбоотой эд зүйл олоогүй, тэр малтлагын талаар тайлан баримт үлдээгүй. Хотын дарга М.Энхболдын үед тэнд хөшөө босгон “Энэ бол Ван хан Тоорилын ордны үлдэгдэл” гэж бичсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд тэр хавьд газар их олгон, сүйдэж байгаа болохоор уг дурсгалыг авран хамгаалах, хамгаалалтын бүс тогтоох, судлан шинжилж олон нийтэд нээлттэй үзмэрийн газар болгох зорилгоор манай судалгааны ажил хийгдсэн.
-Төслийн талаар илүү дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?
-Голомт банкны ТУЗ-ын дарга Ч.Мөнхцэцэг манай малтлага судалгаатай танилцаад судалгааны ажлыг тогтвортойгоор дэмжиж туслахаар болсон. Тиймээс бид энэ төслөө “Өв соёлын голомт” хэмээн нэрлэж, тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай төслийн хувьд Буддын шашны холбогдолтой археологийн дурсгалуудыг илүүтэй анхаарч судлахыг зорилго болгож байна. Мөн Монголын археологид тулгамдаж буй санхүүжилт зайлшгүй шаардлагатай судалгааны ажлуудад ч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
Энэ жил төслийн судалгааны ажлыг нэлээд өргөжүүлж 3 газарт археологийн малтлага судалгаа хийсэн. Үндсэн судалгааны ажил дээр өгүүлсэн Хар Түнэ буюу Түргэний голын балгас хэмээн нэрлэж буй дурсгалт газарт үргэлжилсэн бол 2 дахь ажил маань Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой гэх газарт буй Киданы үед холбогдох хүн чулуун хөшөө, түүнд холбогдох барилгын туурийг судалсан.
Жужаны үед хамаарахаар гарвал Монголд Жужаны үед бурхны шашин дэлгэрч байсныг баримтаар батлах боломж бүрдэх юм.
Ингэт толгойн хүн чулуун хөшөөг өмнө нь судлаачид Киданы үед холбогдоно гэж үзэж ирсэн. Гэтэл энэ хүн дүрст хөшөө манай улсад байдаг бусад үеийн хүн чулуун хөшөөнүүдтэй адилгүй, өвөрмөц хэлбэртэй юм. Ерөнхий төрхийн хувьд Бурхан багшийн дүртэй төстэй тул нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзсэн. Энэ чулуун хөшөө жижиг толгойн орой дээр байсан юм билээ. Тэнд хуучны барилгын үлдэгдэл, хоёр ч суурь бий.
Эдгээрийг малтан судалж, он цагийг тогтоох зорилготой ажилласан. Судалгааны явцад сонирхолтой үр дүнд хүрсэн. Эхний таамаглалаар энэ дурсгал Жужаны үед холбогдох боломжтой харагдаж байна. Дурсгалаас илэрсэн дээжийг лабораторид илгээсэн бөгөөд дээжийн он цагийн хариу Жужаны үед хамаарахаар гарвал Монголд Жужаны үед бурхны шашин дэлгэрч байсныг баримтаар батлах боломж бүрдэх юм.
Ер Жужаны үеийн дурсгал маш ховор байдаг. Түүхэн сурвалж бичгүүдэд Жужаны талаар олон мэдээ баримт бий хэдий тэдэнд холбогдох археологийн дурсгал маш ховор. Одоогоор Монголоос энэ үед хамаарах хоёр булш л илэрсэн ба өөр дурсгал байхгүй. Бусад улсад ч Жужаны дурсгал байхгүй. Хэрэв бидний судалсан хүн чулуу болон барилгын туурь Жужаны үед хамаарахыг дээжийн лабораторийн хариу баталж чадвал маш чухал зүйл болно. Мөн Монголоос илэрсэн, бурхны шашинтай холбоотой хамгийн эртний дурсгалд ч тооцогдох боломжтой юм.
-Жужаны үе гэхээр хэдэн онд вэ?
-Нийтийн тооллын 3-5-р зуун гэсэн үг. Хүннүгийн дараа Сяньби улс оршин тогтносон. Дараа нь Жужаны хаант улсыг байгуулагдсан түүхтэй. Жужанчууд монголтой олон талаар холбоотой, бидний өвөг дээдсийн нэг юм. Жужаны хаант улс ихээхэн хүчирхэг байсан. Тухайн үед түрэгүүд тэдэнд алба барьдаг, харьяанд байсан. Хятад сурвалжуудад Жужаны талаар нэлээн мэдээлэл бий.
Манай хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл нь Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгаа. Энэ жил бид дотоод санхүүжилтээр Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодыг хамарсан, өргөн хүрээний хайгуул, судалгаа хийсэн.
Энэ хүрээнд Монголын эзэнт гүрний үед холбогдох 1000 орчим булшийг шинээр илрүүллээ. Малтлага хийж, эдгээр дурсгалын он цагийг нягтлах шаардлага байсан. Энэ ажилд ч Өв соёлын Голомт төслөөс зарим санхүүжилт олгосноор 2 газарт малтлага судалгааны ажлыг амжилттай хийсэн. Уг санхүүжилт бидэнд томоохон дэмжлэг болсон.
Дотоодын ААН-үүд Монголынхоо өв соёлын судалгааг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаад их баярлаж явдаг. ”Өв соёлын голомт” төслийн хүрээнд цаашид олон ажил хийхээр төлөвлөж байна.
1000 орчим булшийг шинээр илрүүллээ.
Тухайлбал, бид ирэх жилээс энэ төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хар хул хааны балгасанд малтлага судалгаа хийнэ. Хар хул хааны балгас хэмээх дурсгал бол Монголын эзэнт гүрний үед холбогдох томоохон хотын үлдэгдэл юм. Энэ хот Хархорум хоттой нэг цагт оршиж байсны сацуу илүү нарийн зохион байгуулалттай байснаараа онцлог.
Хотын хойд хэсэгт хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн томоохон хийдийн туурь мэдэгдэж байна. Уг хийдийн туурийн хэсэгт бид энэ жил өөрсдийн зардлаар, бага хэмжээний сорилын малтлага хийхэд ногоон, паалантай дээврийн ваарууд олдсон юм. Нүүр вааран дээр нь Аюуш бурхны дүр бий. Бурхны дүртэй нүүр ваар маш ховор. Энэ нь Монголоос олдсон анхны тохиолдол болж байна. Ногоон паалантай дээврийн ваарууд нь тухайн сүм нь өндөр зэрэг зиндааны хаад, язгууртнуудад зориулагдсан болохыг харуулж буй юм.
-Дурсгалын он цагийг хэрхэн тогтоодог вэ, мөн дээжээ гаднын лаборатори руу явуулдаг гэлээ. Хаашаа илгээдэг вэ?
-Барилгын хэрэглэгдэхүүн, ялангуяа нүүр ваарын он цаг нэлээн ойлгомжтой байдаг. Тогтсон хэлбэрүүдтэй тул харьцуулсан судалгаагаар он цагийг тогтоох боломжтой.
Жишээлбэл, Ингэт толгойн дурсгалаас илэрсэн нүүр ваар Хятадын нутагт оршин байсан Умард Вэй улсын зүйлстэй төстэй байна. Умард Вэй улс бол хятадын нутагт байгуулагдсан монгол угсаатны сяньбичуудын байгуулсан улс.
Тэдний үед Буддын шашин өргөн дэлгэрч байжээ. Умард Вэй улс оршин тогтносон цаг хугацаа нь Жужантай нэг цаг үе юм.
Иймд Ингэт толгойн дурсгалыг Жужаны үед холбогдож магадгүй хэмээн таамаглаж байна. Одоо энэ таамаглалаа радио-карбоны он цагаар он цагийг нь тогтоож илүү баталгаажуулах юм.
Хүн, амьтан, ургамал өөртөө нүүрсхүчлийн хийг шингээж байдаг. Үхсэний дараа нүүрсхүчлийн хий бага багаар алдагддаг бөгөөд үүнийг лабораторийн орчинд тоолох боломжтой. Ийм аргаар он цаг тогтоохыг радио-карбоны шинжилгээ гэж нэрлэдэг.
Мод, яс гэх мэт органик эд зүйлээс дээж аван шинжилдэг юм. Энэ аргыг 1950-иад онд анх АНУ-д нээсэн бөгөөд одоо дэлхий нийтээр ашиглаж байна.
Радио-карбоны арга нь цэвэр байгалийн шинжлэлийн шинжилгээ болохоор тусгай лабораториудад ийм шинжилгээг хийдэг. Олон газарт хийж байгаа боловч итгэмжлэгдсэн нэртэй лабораториудад хийлгэсэн дээжийн хариуг судлаачид хүлээн зөвшөөрдөг юм. Итгэмжлэгдсэн лаборатори АНУ, ХБНГУ, Япон улсад бий. Лабораторийн судалгаа хагас жил орчим үргэлжилнэ.
Өв соёлын Голомт төслийн хүрээнд Буддын шашны археологийн судалгаа өргөжиж байна. Бид ирэх даваа, мягмар гарагт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Япон, Солонгос, БНХАУ, Монголын эрдэмтэн судлаачид оролцоно. Буддын шашинтай холбоотой археологийн судалгааны шинэ үр дүнгүүд танилцуулагдана. Хорь орчим илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Мөн энэ үеэр “Буддын шашны археологийн судалгаа” тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.
Энэ тусгай үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд хийсэн Бурхны шашны холбогдолтой 8 дурсгалт газрын судалгааны үр дүн, олдвор эд зүйлсийг дэлгэн үзүүлэх юм.
Найман дурсгал гэдэг нь Хар Түнэ хэмээн нэрлээд буй Түргэний голын балгас дотор буй сүмийн туурь, Ингэт толгойн бурхны чулуун дүр болон түүнд холбогдох барилгын туурь, Сүхбаатар аймгийн нутагт судалгаа хийсэн “Довжоо” хэмээх 17-р зууны үеийн сүмийн туурь, Хар хул хааны балгас хэмээх Монголын эзэнт гүрний үеийн хотын дотор буй хийдийн туурь, Хархорум хотын дотор буй өмнө нь Өгэдэй хааны ордон хэмээн таамаглаж байсан Цогт их сүмийн туурь, Хөвсгөл аймагт буй Мөнх хааны балгас хэмээн нэрлэж хэвшсэн боловч одоо сүмийн туурь болох нь батлагдсан дурсгал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Занабазарын байгуулсан Зүүн хүрээний туурь, Говь-Алтай аймгийн нутагт судалгаа хийсэн Чингай балгас хэмээн таамаглаж буй дурсгалт газарт судалгаа хийсэн бурхны шашны сүмийн туурь юм.
Хятад сурвалжуудад хүннүчүүд зэрлэг бүдүүлэг, бичиг үсэггүй мэтээр бичиж үлдээсэн байдаг бол археологийн судалгаа хийснээр хүннүчүүд олон улстай харилцаа тогтоосон, өндөр соёлтой байсныг тодорхой болгож байх жишээтэй.
-Археологийн олдворуудыг нээн илрүүлэх нь үзмэрийн тоог нэмэх, түүхэн үйл явдлын он цагийг нарийвчлан тогтоохоос өөр ямар ач холбогдолтой вэ?
-Археологийн судалгааны явцад илрүүлж олсон олдворууд нь биет баримт тул олон талын ач холбогдолтой. Тухайн дурсгалын цаг үе тодорхой болохоор тэр үеийн түүхийг сэргээн ойлгох боломж бүрдэнэ. Тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, соёл гэх мэт олон зүйлийг олдвороос тодруулах боломжтой.
Түүхийн судалгаа бичгийн сурвалжид тулгуурладаг. Бичмэл сурвалжгүй бол археологийн судалгаа нөхөж өгнө. Манай улсын тухайд бичмэл сурвалж багатай. Бидэнтэй холбоотой сурвалжууд нь хятадынх байдаг. Хятад сурвалжууд алдаа мадаг ихтэй, нэг өнцгөөс бичигдсэн. Эдгээрийг археологийн дурсгал, биет олдворыг судалснаар залруулдаг.
Жишээ нь хятад сурвалжуудад хүннүчүүд зэрлэг бүдүүлэг, бичиг үсэггүй мэтээр бичиж үлдээсэн байдаг бол археологийн судалгаа хийснээр хүннүчүүд олон улстай харилцаа тогтоосон, өндөр соёлтой байсныг тодорхой болгож байх жишээтэй. Тэгэхээр манай улсад археологийн судалгаа их чухал. Бодит эд зүйлд тулгуурлан дүгнэлт гаргадаг тул үнэнд хамгийн ойр судалгаа хэмээн ойлгож болно.
-Ирэх онд та бүхэн ямар малтлага хийх вэ?
-Өв соёлын голомт төслийн хүрээнд бол дээр дурдсанчлан Хар хул хааны балгасны дотор илэрсэн бурхны шашны хийдийн малтлага судалгааг үргэлжлүүлнэ. Мөн Ингэт толгойн дурсгалын судалгаа ч үргэлжлэх байх.
Манай хүрээлэнгийн хувьд өөр олон чухал судалгаа шинжилгээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Хүрээлэнгээс ерөнхийдөө хоёр төрлийн хээрийн судалгааны ажлыг хийдэг. Эхнийх нь эрдэм шинжилгээний зорилготой экспедицүүдийг зохион байгуулдаг. Удаах нь авран хамгаалах судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний судалгааны хүрээнд жилд 40 орчим хээрийн судалгаа явуулдаг.
Үүний тал хувийг гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтарсан төслүүд эзэлнэ. Манай хүрээлэн одоогоор дэлхийн 15 орны судлаачидтай хамтарсан судалгаа хийж байна. Авран хамгаалах судалгаа гэдэг нь зам, барилга,уул уурхайн төслийн талбайд буй дурсгал, соёлын өвийг бүртгэх, аюулд өртөж буй дурсгалуудыг малтан судалж авран хамгаалах ажил хийж газрыг чөлөөлдөг судалгаа юм.
Аж ахуйн нэгжийн лиценз авсан зөвшөөрлийн талбайд бид эхлээд хайгуул судалгаа хийж дурсгалыг бүртгэнэ. Бүртгэн баримтжуулсны дараа газрын хэвлийг хөндөх үйл ажиллагааны явцад тухайн дурсгалд аюул учрахаар бол авран хамгаалах малтлага судалгааг хийдэг гэж ойлгож болно.
Манай эрдэмтэн судлаачид жил бүр олон мянган дурсгал шинээр илрүүлж байна. Олдвор, эд зүйлсийг илрүүлж олсны дараа боловсруулалт хийж эрдэм шинжилгээний тайлбар, тайлан бичих ажлууд хийгдэнэ. Мөн олдворуудыг лабораторид сэргээн засварлах зэрэг шат дараатай олон ажлууд өрнөдөг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.