Өнгөрсөн хоногуудад цахим орчин "Ноорог"-оор амьсгаллаа.
Тэд буруугүй, үгүй шүү дээ тэд буруутай. Залуусын амыг хамхих гэж байна, тэдний сонгуулийн тухай хийсэн кино л улс төрчдийг дургүйг хүргэлээ, юун сонгуулийн кино тэд чинь тролл. Эсрэг тэсрэг хоёр талд гарч мэтгэлцсэн энэ асуудал хэвлэлийнхэн төдийгүй хүн бүрд хамгаас чухал үг хэлэх эрх чөлөөтэй холбогдож байсан учир олон хүн тэдний талд байна гэж үзэж болно.
Болсон явдлыг товчилбол, "Ноорог” студийн контент бүтээгчдийг энэ сарын 17-18-нд шилжих шөнө саатуулж, олон цагаар мэдүүлэг авсан. Тэднийг компьютер тоглоомын газар байхад нь оройн 22 цагт “Үндэсний эв нэгдэл бусниулах” гэсэн үндэслэлийг танилцуулан шөнөжин байцааж, эд зүйл, ажлын хэрэгслийг нь хураан авсан гэж тэд мэдэгдсэн.
Маргааш үд хүртэл нь цагдаа болон прокурорын байгууллага тайлбар өгөөгүй бөгөөд 12 цагийн үед Улсын Ерөнхий прокурорын хэвлэлээс бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэх хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гаргасныг татгалзсан талаар мэдэгдсэн.
Харин үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбоогүй” гэсэн юм.
Салбарын сайд энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа тусгайлан тайлбарлахдаа "Ноорог”-ийн залуусыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй бөгөөд нэг этгээдийн зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн төдийгүй угаасаа 2024 оны есдүгээр сараас эхлэн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” заалтаар шалгаж байгаа гэдгийг ч дурдаад амжив. Түүнээс гадна энэ мөнгөн дүн бүхий баримтыг дэлгэх зөвшөөрлийг ч прокуророос хүссэн гэдгээ маргааш нь мэдэгдсэн юм.
Уг асуудалтай холбоотойгоор хэрэг шийдвэрлэх явцад шалгагдаж буй үндэслэл, зүйлчлэлийг өөрчлөх нь хууль зүйн хүрээнд зөв эсэхийг тодруулахаар Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг, Хуульч, өмгөөлөгч З.Тамир нартай ярилцлаа.
Хуульч, өмгөөлөгч З.Тамир “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс харахад “Ноорог”-ийн залуучуудыг Үндэсний эв нэгдэл бусниулах гэдэг маш хүнд заалттай Эрүүгийн хуулиар шалгаж байна, хойшлуулшгүй ажиллагаа гэж тайлбарласан. Харин сүүлд цагдаа болон сайдын мэдээллээс харахад мөрийтэй тоглоом зохион байгуулсан, дагаад мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Нэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж бий. Хуулиар бол "Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устгах, зөөвөрлөх, нуун дарагдуулах, үрэгдэх, бодит аюул байгааг хойшлуулшгүй тохиолдол гэнэ" гэж заасан. Энэ дагуу мөрдөгч прокурортоо мэдэгдээд тухайн аюулыг учруулахгүй байхаар яаралтай арга хэмжээ авч болно.
Өмгөөлөгчгүй шууд мэдүүлэг авах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр.
Ингэхдээ заавал прокурорт мэдэгдэж, хариу өгсний дараа сэжигтнээс мэдүүлэг авна. Тухайн хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. Энэ бол тухайн хүний үндсэн эрх.
Тэгэхээр заавал өмгөөлөгчтэй цуг мэдүүлэг өгнө гэсэн бол өмгөөлөгчтэй нь л авах ёстой. Өмгөөлөгчгүй шууд мэдүүлэг авах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр.
Миний хувьд хүнд хэргээр эхэлж, холбогдох зөвшөөрлүүдээ даруй авчихдаг. Тэр нь тогтоогдохгүй байвал шалгаж байхдаа "Энэ бас гэмт хэрэг юм байж болох юм байна" гээд зүйлчлэлээ өөрчилж, процессын алдаа явагдаад, хүний эрх зөрчигдөөд байх вий гэж харж байна" гэв.
Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг “Нийгэм энэ асуудлаар хоёр, гурав хоног шуугилаа. Ардчилсан улсад ийм зүйл тохиолдож л байдаг. Хуулийн байгууллага үүнд хэт эмзэглэж, олон нийтийн амыг хаах гэж оролдох шаардлагагүй. Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллээс үзвэл "нотлох баримт устах аюул тулгарсан" гэж тайлбарлаж байна. Гэвч бодит байдалд тэр залуус компьютер тоглоом тоглож суусан гэж байна.
Эрүүгийн хууль бол хүний эрхэд ноцтойгоор халддаг учраас онцгой журам, зохицуулалттай байдаг. Сайд хүн хэн нэгнийг буруутай, буруугүй гэж дүгнэх нь зохисгүй.
Мөн энэ асуудал хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч хэрэглэж буй зүйл анги нь эсрэгээрээ харагдаж байна. Хувь хүний нууцад халдсан, нууц мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох гэж байгаа бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Бодит байдлыг ил болгохыг зорьж буй сэтгүүлчид "Та хүн алсан уу?", "Мөнгө өгсөн үү?" гэж шууд асуух боломжгүй нь ойлгомжтой. Ийм ажлыг заавал нууцаар гүйцэтгэдэг.
Шөнийн цагаар дуудаж авчраад, өрөөнд удаан хүлээлгэж байгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж болно. Сайд энэ асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь тодорхой нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл.
Эцэст нь хэлэхэд, энэ бүхнийг шүүх л шийдэх ёстой. Эрүүгийн хуулийн 1.13 дугаар зүйл есөн жилийн туршид хэрэгжээгүй байна. Хэрэв хэн нэгний эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах ёстой. Нийгмийг "энэ буруутай, тэр буруутай" гэж талцуулахын оронд баримтад тулгуурлан асуудлыг шүүхээр эцэслэн шийдэх нь зүйтэй" гэв.
Хуульч, өмгөөлөгч З.Тамир "Нэмж дурдахад, мөрдөгч болон прокурорын байгууллага өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор үндэслэлээ гаргаж ирдэг. Тиймээс л өмгөөлөгч гэж байдаг бөгөөд тэд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй.
Хамгийн чухал нь шүүхийн шатанд хоёр тал шууд мэтгэлцэх боломжтой. Бүх шүүх хурлыг нээлттэй болгож, цахимаар олон нийтэд хүргэдэг болсон.
Гэтэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад мөрдөгч өөрийгөө хамгаалж, иргэн ч бас өөрийгөө өмгөөлж, харин нийгэм энэ дунд төөрөлддөг. Түүнчлэн чухал шүүх хурал болоход олон нийт түүнийг нь анхаарч үзэхгүйгээр хэний зөв, бурууг бодитоор дүгнэхгүй, аль нэг талыг шууд буруутгаж ханддаг нь асуудал юм.
Иймээс шүүх дээр бүх зүйл ил тод харагдах ёстой. Шүүх хуралдаанаар хууль хэрхэн хэрэгжиж байгааг харж болно. Хэрэв хуульд зөрчил, дутагдал байвал энэ нь хууль тогтоогчдын хариуцлагатай шууд холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
Ярилцлага үзэх: