Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.
Ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Польшид Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газар жил бүр хоёр оуютнаа сургаж бэлтгэдэг болжээ.
МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.