Олон нийтийн сүлжээгээр Эмоци продакшны жүжигчин Б.Номин, Т.Бадамжав болон Б.Мишээл нарыг СУИС-д сурах хугацаандаа бусдыг дээрэлхсэн шүүмжлэл, мэдээлэл түгээд буй.
Жүжигчин Б.Номин "Baji&Ylalt"нэвтрүүлэгт орох үеэрээ "Оюутан байхдаа доод дамжааны оюутнуудыг дээрэлхэж байгаагүй" гэж хэлсэн юм. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараагаар тус жүжигчдийн талаар тус сургуульд суралцаж байсан гэх эмэгтэй шүүмжилсэн юм.
Үүний дараагаар Жүжигчин Т.Бадамжав цахим хуудсандаа "Хүн гүтгэх хуультай шүү. Баримт нотолгоотой зүйл ярихыг хүсье. Гүтгэсэн хүмүүсийг Цагдаагийн байгууллагад өгнө гэх агуулга бүхий сэтгэгдэл бичин удалгүй устгасан юм. Энэхүү сэтгэгдэлд өөр нэгэн эмэгтэй шүүмжлэл бичжээ.
Бид "Эмоци" продакшины менежер х.Буянхишгээс жүжигчдийн талаарх асуудлыг тодруулахад "Цахим сүлжээнд тараад буй асуудал жүжигчдийн хувь хүнтэй холбоотой асуудал тул "Эмоци" продакшнаас байр суурь илэрхийлэхгүй" гэв.
Мөн уг асуудлаар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэнгээс тодрууллаа. Тэрээр "Би 2019 онд энэ албан тушаалд томилогдон ажиллаж байна. Энэ таван жилийн хугацаанд оюутнууд хоорондоо зодолдож, хамраа хугалсан, мөнгө нэхдэг гэх асуудлууд эрс цөөрсөн. Гэхдээ огт оюутнуудын хэв журам, сахилга батын зөрчил гардаггүй гэж хэлэхгүй. Залуучуудын дунд санаатай болон санаандгүй зөрчил гарсан гомдлууд ирдэг. Энэ сургуульд анх ирээд 4,3,1 курсийн оюутнууд нэгнийгээ дээрэлхсэн тохиолдол гарсан. Тухайн үед нотлох баримтыг нь шалгаж, эцэг эхчүүдтэй нь уулзаж, сургуулиас хасах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш ноцтой асуудал гараагүй.
skip-share
Энэ удаагийн асуудал СУИС гэлтгүй театр, жүжигчид, урлагийн салбарын нэр хүндийг унагаж байна.
"Baji&Ylalt" нэвтрүүлэгт орсон жүжигчид залуу гэнэн байсан үеийнхээ дурсамжийг ярихгүй байх хэрэгтэй шүү дээ. Энэ нэвтрүүлэг үзэгчдэд ямар үлгэр дуурайлал өгдөг вэ. Орж буй зочиндоо согтууруулах ундаа өгч, шахаад, өдөөн хатгадаг нэвтрүүлэг байж болохгүй. Хүнд ярьж болох, болохгүй асуудал гэж байдаг. Оролцогчид нь ч гэнэн томоогүй насандаа буруу үйлдэл хийсэн бол уучлал яагаад гуйж болдоггүй юм бэ.
Энэ удаагийн асуудал СУИС гэлтгүй театр, жүжигчид, урлагийн салбарын нэр хүндийг унагаж байна. СУИС-ийн удирдлага баг хамт олон дээрэлхэлтийн асуудалтай тэмцэж, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
Нийгмийн сүлжээнд СУИС-ийн оюутнууд хоорондоо зодолдож, хашхиралдаад л, хэдэн галзуу өвчтэй хүмүүс нийлчихсэн юм шиг бичиж, нийтэлж байна. Энэ сургуульд хууль, журам үйлчилдэг, мөрдүүлдэг боловсролын байгууллага шүү дээ. Үеийн үед хавар болохоор СУИС-ийн талаарх сөрөг мэдээлэл гардаг. "Хар пр" гэдэг шиг бусад урлагийн сургуулийн өрсөлдөөн ийм байдалтайгаар явагддаг болсон юм биш биз гэж айж байна.
Сургуулийн дотоод дүрэм журам, сургалтын хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэггүй юм бол бид удирдлагын албан тушаалтай байгаад яах юм бэ. Нэгдүгээрт, арав ч биш таван жилийн өмнөх үеийнхнийг бодвол одоо үеийн залуучуудын сэтгэлгээ өөрчлөгдсөн. Хоёрдугаарт, технологи хөгжчихсөн үед хэн, хаана юу хийж байгаа нь ил болж цаашдын намтар түүхэнд нь бичигддэг болсон. Хүүхдүүд хэрвээ асуудал гаргачихвал ирээдүйн ажлын байранд гарахад нөлөөлдөг болсон гэж ойлгож байна шүү дээ. Одоо үед СУИС-д үе тэнгийн дээрэлхэлт байхгүй. Хэрэв оюутнууд сурах явцдаа дээрэлхсэн нь батлагдвал сургуулиас хасах хүртэл арга хэмжээг авдаг.
Спортын болон урлагийн тэмцээнд орох үеэрээ оюутнууд хоорондоо үл ойлголцох асуудал гарна. Харин энэ асуудлыг тухай бүрт нь шийддэг. Бид театр урлагийн сургуульд элссэн оюутнуудад хичээлийн жил эхлэхээс өмнө удиртгал хичээл гэж ордог. Дөрвөн жилийн турш хичээлийн хөтөлбөр хэрхэн явагдах, сургуулийн дотоод журам, танилцуулга, хичээл хоорондын уялдаа холбоог маш сайн тайлбарлаж өгдөг. Мөн манай сургуульд сэтгэлзүйч ажиллаж байна. Оюутнууд хосын харилцаа, сэтгэл гутралын орсон талаараа сэтгэлзүйчид ханддаг” гэсэн юм.