gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Б.Бат-Эрдэнэ: 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээг 30 хувьд хүргэнэ

Цэвэр агаар- дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж байна.

Л.Амарцэцэг
2023-03-02
 83
Facebook
Twitter
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 43 минут
2023.03.02

Цэвэр агаар - дээд түвшний чуулга уулзалт энэ сарын 2,3-нд Улаанбаатар хотод болох ба 53 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулах аж.

Чуулга уулзалтын зочид төлөөлөгчдөд Улаанбаатарын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл олгох танилцах аялал ч зохион байгуулах юм.

Танилцах аяллаар оролцогчдод барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй байдал, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, тулгарч буй сорилтуудыг танилцуулна гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

  10 цаг 09 минут
2023.03.02

  15 цаг 40 минут
2023.03.02

Цэвэр агаар- дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж байна.

Чуулганаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, туршлага хуваалцах, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцож байгаа юм.

Манай улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах, бензин дизель түлшний импортын эзлэх хувь хэмжээ, цахилгаан машиныг нэмэгдүүлэх, “Яндангүй бүс” тогтоож нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж.

Цэвэр Агаар дээд хэмжээний уулзалт нь таван хэлэлцүүлгээс бүрдэж байгаа юм. Үүнд

  •  Агаарын чанарын менежментийг сайжруулах
  •  Агаарын чанарын мониторинг
  • Сайн туршлага хуваалцах
  • Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа
  • Ази Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвийн хүрээнд болох юм.

Өнөөдөр эхний хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Б.Бат- Эрдэнэ “Энэ чуулганы хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас агаар орчны бохирдлыг бууруулах томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Мөн Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Эрчим хүчний яамтай хамтарсан байдлаар ажиллан Монгол улсын агаарын бохирдол ямар байгаа вэ гэдгийг бүс нутгийн хэмжээнд авч үзэж байна. Үйлдвэр, түлшинд зориулсан стандартаас илүү хүний эрүүл мэндэд зориулсан стандартыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хурлын үр дүнд Улаанбаатар хотын тунхаглал гаргах, түншлэлийг албан ёсоор байгуулах болно. Бүс нутгийн 53 орны түншлэлийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын утаа, угаараас гадна хуурайшилтаас үүдэлтэй шороо, тоос тоосонцрын бохирдлын эсрэг ажлыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Бүгд Найрамдах Казахстан улс 2024 он гэхэд 100 хувь цахилгаан автомашины хэрэглээтэй болох хөтөлбөрийг баталсан байна. Мөн гэр хорооллын айлуудынхаа тал хувийг хийн түлшинд холбожээ. Манай улс 2025 он гэхэд цахилгаан автомашиныг 30 хувьд хүргэнэ. Цаашид улам бүр нэмэгдүүлнэ. Тус төсөл хөтөлбөрийг засгийн газарт хүргүүлэх ажил явагдаж байна.
Монгол улсын засгийн газар агаарын бохирдлын эсрэг

  • 2019- 2020 онд- 81 тэрбум төгрөг
  • 2020- 2021 онд 76 тэрбум төгрөг
  • 2021- 2022 онд 43 тэрбум төгрөг
  • 2022-2023 онд 27 тэрбум төгрөгийг Орчны бохирдол бууруулах үндэсний хороонд төсөвлөсөн.

Тус төсвөөс агаар, ус, хөрсний бохирдол гэж ангилан зарцуулдаг. Энэ төсвийн мөнгө бүхэлдээ агаарын бохирдлын эсрэг зарцуулагддаггүй. Жишээ нь өнгөрсөн жилийн төсвөөс 16 тэрбум төгрөгийг өмнө жилийнх нь тендерийн дуусаагүй ажлын төлбөр мөнгөнд зарцуулсан” гэв.

Цаг уур орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Агаарын бохирдол, чанар хоёр өөр ойлголт. Нийслэлд хүн амын төвлөрөл их байгаагаас агаарын бохирдол илүүтэй байдаг. Мөн дөрвөн дулааны станц, 2700 усан, уурын зуухнууд, гэр хорооллын зуухнууд байна. Дулаанаа авч байгаа боломж нь шатах процессоос үүдэлтэй. Хэдий хэмжээгээр их шатах үйл явц явагдана төдийн чинээ нүүрсхүчлийн хий их ялгарна. Тиймээс бид тасралтгүй  үнэлгээ хийн агаарын бохирдлыг хэр хэмжээнд байгааг тогтоодог. Бохирдлоос ялгарсан ялгарал агаар мандалд тархан дараа нь газрын гадаргад буухаар хүрээлэн буй орчинд нөлөөлдөг. Мөн амьсгалын замаар дамжин хүний эд эрхтэн, эсийн төвшинд нөлөөлдөг учраас агаарын чанарыг тогтмол хянах шаардлага гардаг. Тиймээс агаарын чанарыг хэмжих тоног төхөөрөмж маш сайн байх хэрэгтэй.

Манай улс агаарын чанарын автомат харуул буюу хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг нийслэлийн 18 цэгт суурилуулсан. Уг төхөөрөмж нь 24 цагийн турш тасралтгүй агаарын чанарыг хэмждэг. Энэ төхөөрөмж нь нэг тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Цаашид уг төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа ч үнэ, өртгийн хувьд өндөр тул хүндрэлтэй байдаг. Гэхдээ эдгээр төхөөрөмжөөр хамгийн их агаарын бохирдолтой газруудад чанарын үнэлгээ хийн тодорхойлж чаддаг” гэлээ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын байгаль орчин хөгжлийн хэлтсийн дарга Сангмин Нам “Уг чуулга нь 2022 онд Байгаль орчин, хөгжлийн хорооны долдугаар чуулганаар агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн үйл ажиллагааны хөтөлбөрийг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд оролцон баталж байв. Үүний дагуу тус хөтөлбөрийн хэрэгжилтийн анхны алхам болж байна. Ази, Номхон далайн бүс нутгуудад агаарын бохирдлын асуудлаар анх удаа баримт бичиг байгуулж байгаа онцлогтой байна. Агаарын бохирдлын эсрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын сонирхол, улс төрийн төвшинд дэмжин оролцох хэрэгтэй” гэлээ.

Тус чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ ажиллаж манай улсад анх удаа зохион байгуулж байгаа юм.
Мөн Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах “COP 17” буюу  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж байгаа юм.

  • Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    Өчигдөр
  • "Ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, мөнгөний нэг эх үүсвэр нь гадаад зээл"
    "Ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, мөнгөний нэг эх үүсвэр нь гадаад зээл"
    2026-05-15
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2026-05-15
  • ФОТО: Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ
    ФОТО: Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ
    2026-05-15
  • ФОТО: Хоёр том гүрний удирдагчдийн уулзалтын эргэн тойронд
    ФОТО: Хоёр том гүрний удирдагчдийн уулзалтын эргэн тойронд
    2026-05-14
  • "Ийм эргүү парламент гэж юу байдаг юм бэ, ичиж амьдаръя хэдүүлээ"
    "Ийм эргүү парламент гэж юу байдаг юм бэ, ичиж амьдаръя хэдүүлээ"
    2026-05-14
  • "НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсрууллаа"
    "НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсрууллаа"
    2026-05-14
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
    Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
    2026-05-12
  • "Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа гадаад зээлээр шийднэ”
    "Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа гадаад зээлээр шийднэ”
    2026-05-12
  • Багануур дүүргийн Боловсрол сургуулийн гадна талбайг тохижуулжээ
    Багануур дүүргийн Боловсрол сургуулийн гадна талбайг тохижуулжээ
    2026-05-11
  • Мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг хувийн хэвшилд шилжүүллээ
    Мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг хувийн хэвшилд шилжүүллээ
    2026-05-07
  • Ирэх онд эрчим хүчний салбарт 5.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ
    Ирэх онд эрчим хүчний салбарт 5.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ
    2026-05-06
  • ФОТО: "Met Gala" наадамд хүрэлцэн ирсэн оддын хувцас, гоёл
    ФОТО: "Met Gala" наадамд хүрэлцэн ирсэн оддын хувцас, гоёл
    2026-05-05
  • ФОТО: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа
    ФОТО: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа
    2026-05-04
  • "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    2026-05-01
  • "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    2026-04-30
  • "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    2026-04-29
  • Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    2026-04-29
  • "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    2026-04-28
  • 360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    2026-04-28
  • Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    2026-04-28
  • Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    2026-04-28
  • "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    2026-04-24
  • "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    2026-04-24
  • "БЭТ буюу бүрэн  эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    "БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    2026-04-24
  • Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    2026-04-23
  • "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    2026-04-23
  • С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    2026-04-23
  • Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    2026-04-23
  • "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    2026-04-21
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан