Эмч, эмнэлгийн ажилчид Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй. Тэдэнтэй өнөөдөр (2025.10.27) Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзлаа.
Тэрбээр "Бид цалин нэмэхийн төлөө хичээж байна, та бүгдийн хичээл зүтгэлийг ойлгож Эрүүл мэндийн яам хамт байгаа. Ямартай ч 30-40 хувь нэмэр хувилбартай байна гэж харж байгаа. Зөв гүйцэтгэлийг зөв хийгээд, яг өвдсөн шаардлагатай хүмүүст санхүүжилтийг өгч чадвал салбарын цалинг нэмэх боломж бий.
Анхан шатны эмчилгээг сайжруулж шаардлагагүй хэвтэлтийг, мөн эмийн үнийг бууруулах шаардлага бий. Гурван талт хэлэлцээрээ дүгнэе гээд байгаа. Хэн, юуг биелүүлээгүйг бид дүгнээгүй байна. Эхний уулзалтаас л би үүнийг хэлээд байгаа шүү дээ. Хэний алдаа байсныг дүгнэе гээд байгаа, би зугтаагүй.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарласан, өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хурлаар нөхцөл байдал, гүйцэтгэл, 2025 оны өр, зээлийн асуудлыг хэлэлцэх юм" гэлээ.