gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
XVII зууны “Алтан товч” бүтээлийн гар бичмэлийг олон нийтэд үзүүлж байна

XVII зууны “Алтан товч” бүтээлийн гар бичмэлийг олон нийтэд үзүүлж байна

Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулж, 1710-аад оноос өдийг хүртэл 300 гаруй жилийг хамарсан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимолуудыг өргөн олны хүртээл болголоо.

С.Содбилгүүн
Соёл урлаг
2022-11-21
 199
Facebook
Twitter

Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулж, 1710-аад оноос өдийг хүртэл 300 гаруй жилийг хамарсан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимлуудыг дэлгэв.

“Алтан цуглуулбар-999” номын үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэл дээрх 860 ном, бүтээлийг дэлгэж, ерөнхийлөгчийн зарлигаар Эзэн Чингис хааны иш хөргийг үзэсгэлэнгийн хойморт залсан юм. Тус үзэсгэлэнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй, Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд элчин сайдаар ажиллах хугацаандаа цуглуулсан ном, шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжүүдийг багтаажээ.

Монголын Дипломатын Академийн захирал Х.Бэхбат “Хоёр жилийн өмнөөс ахмад дипломатчид энэ агуу сэдвийн хүрээнд дотоод, гадаадын туурвисан бие даасан ном, зохиолыг түүхчлэн судалж, эх орондоо нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний үеийн гэрчүүдийн үлдээсэн анхдагч эх сурвалжаас эхлээд ном гэдэг оршихуйн бүх төрөл зүйлийг энэ үзэсгэлэнд багтааж чадлаа.” гэж үзэсгэлэнгийн нээлтэд дурдлаа.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Манай номын сан дэлхийн олон хэл дээрх Монгол судлалын номуудаар сан хөмрөгөө баяжуулж байх үүрэгтэй.

Бусад орнуудаас Монгол улсын талаарх ном, зохиол олж авахад бэрхшээлтэй байдаг ч Монголын дипломатын академитай хамтран хоёр жилийн турш 1000 гаруй бүтээл цуглуулсан байна.

Тэдгээрээс Их Эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ойн соёрхол болгож, 860 бүтээлээр “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг нээлээ. Монгол судлал, Чингис судлалын ном, товхимлууд манай номын сангийн гол судлагдахуун учир зөвхөн энэ үзэсгэлэнгээр дуусах зүйл биш. Цаашдаа Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, “Голомт сан” ТББ-тай хамтраад “Номын элчин” гэх том төслийн эхлэл болж байгаа юм. Цаашдаа Үндэсний номын сан дэлхийн Монгол судлалын төв болох зорилготой.” гэв.

ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Пүрэвжав “Монголын түүхийн сод, дэлхийн мянганы суут хүн Чингис хаанд зориулсан номын үзэсгэлэн манай улсад тийм олон удаа болдоггүй. Дипломатуудын гавьяа бол Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг улсад хэвлэгдсэн Чингис хааны тухай номуудыг эх орондоо авч ирэн, ард түмэндээ үзүүлэх боломжийг олгож байна.

Хүн бүхэн олж, үзэх боломжгүй олон ховор бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн. Мөн 80 гаруй “Монголын нууц товчоо” байна. Нууц товчоо бол Чингис гэсэн нэрээр эхэлж, Чингис хааны баатарлаг үйл явдал, зовлон, жаргалыг гаргасан зохиол билээ.

Дэлхийн 30 орчим улсад хэвлэгдсэн. Энэ үзэсгэлэнгийн онцлох бүтээл бол XVII зууны “Алтан товч” гар бичмэл. Энэхүү гар бичмэл “Монголын нууц товчоо”-ны агуулгын 80 гаруй хувийг багтаасан ижил, төстэй үйл явдалтай. Монгол хэлээрээ бичсэн түүх соёлын бүтээлүүд байгаа учраас Монголын түүхийг, Чингис хааны их үйл хэргийг гуйвуулах, зохиох арга байхгүй. Үүний үндсэн эх сурвалж бол “Монголын нууц товчоо” болон энэ үзэсгэлэнд дэлгэсэн олон бүтээлүүд юм.

Үзэсгэлэнгийн нэрийн тухайд 999 гэдэг нь шижир алтны дээд сорьц. Эртнээс “Алтан товч”, “Алтан аргамжийн бодлого” гэх мэт Монгол хүн алтыг хамаг сайхан бүхэнтэйгээ жишин, зүйрлэж ирсэн. Тэр ч утгаараа ном, бүтээлүүдийг охилж, дээдлэн, нэг хүний олон номыг тавихгүй, нэг хэвлэлийг мөн давхардуулахгүй гэж энэ нэрийг оноосон” гэв.

Мөн тэрээр “Монголын болон Чингисийн тухай хүн хүрч, очдоггүй газарт байх ном, товхимлыг ард түмэн нүдээр үзэх боломжийг олгож байгаа нь маш гайхалтай. Ахмадууд “Үнэн худал хоёрын дунд дөрвөн хуруу зай бий” гэдэг. Чихээр сонссоноос, нүдээрээ үзэх нь итгэл үнэмшил, бахархах сэтгэлийн дээд хэлбэр гэж үздэг.” гэж онцолсон юм.

“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 31-ны өдрийг дуустал  Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болох аж.

  • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    2026-09-01
  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    2026-08-27
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
  • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    2026-07-20
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан