gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ 3576₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал

35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал

Шүтдэг шашин, ёс заншилд ялгаа бий ч бид нэг эх оронтой.

Г.Өнөболд
35 мм-ийн дуранд
2025-11-28
 63
Facebook
Twitter

Очиж үзэхээсээ өмнө би боддог байлаа, тэнд монгол хэл мэддэг, монголоор ярьж чаддаг хүн байдаг болов уу гэж. Хүрэхээсээ өмнө би бэлдэж явлаа, Сайн байна уу-г казахаар "Саляметсыз ба" хэмээн хэлнэ гэж. Тэнд тусгаар улс бий болсон, очиход гадаад шиг л санагдана гэх мэт явган үгсийн төсөөлөлтэйгөөр давхиад хүрлээ.

Улаанбаатараас 1636 километрийн зайд орших Баян-Өлгий аймгийн Өлгий хот. 2025 оны арваннэгдүгээр сарын 20. Маргааш, арваннэгдүгээр сарын 21-нд Эзэн богд Чингис хааны мэндэлсний буюу “Монгол бахархлын өдөр” тохионо. Энэ өдрийг угтан Өлгий хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр үндэсний хувцсаараа гоёжээ.

Дөрвөн талтай малгай, дан даавуун тэрлэг, дотуур нь монгол цамц өмссөн хөвгүүд сургуулийн гадна

"Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүүжин сумын зэвээс гараагүй юм” хэмээн уншиж байна.

Хөвгүүд хүйтнийг үл ажран дээлээ сугалдаргалжээ. Шүлгээ уншиж дуусаад “Ах аа, бид нарын зургийг дараад өгч болох уу” гэх нь аялгагүй. Өлгий хотоос хамгийн эхэнд ажигласан зүйл бол эндхийн хүмүүс зурагчны кадр, камерын бичлэгээс огтхон ч бишүүрхэж, дургүйцдэггүй аж. Хэнтэй, хаана ч таарсан хамгийн гоёор инээмсэглээд зургаа татуулж чаддаг юм байна. Тэдний амьдрал, ахуйг сониучирхан ирэх аялагч, зурагчдын дуранд хэдийнээ дасжээ.

Захаар нь орвол Улаанбаатарын Нарантуул, Харинхоринд худалддаг бүхэн л тэнд байна. Оймс, малгай, хивс, хивсэнцэр, хээ угалзтай цүнхнүүд...Эрчүүд мотоциклоор таксинд явна. Пургон, микроавтобусаар Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг сум руу хүн хүргэдэг тээвэр ч байна. Зах дүүрэн зохиолын дуу хангинаж, худалдагчид эхлээд казахаар ярих ч, монголоор асуухад, монголоор хариулах аж. Үргэлжлүүлэн “Хотоос явна уу, хэзээ ирээ вэ” гэхчлэн хөнгөн яриа өрнүүлнэ.

Харин одоо би бодож байна. “Хэн тэднийг надад огтоос өөр хүмүүс гээд ойлгуулчихсан билээ? Тооны машинтай худалдагч “Хэдээр авах вэ? гэж монголоор асуун үнэ тохирч байхад, сурагчид монгол хэлээр шүлэг уншиж байхад чухам хэнийг "гадаад" гэх вэ. Тэдний амьдралд Улаанбаатарын биднийхээс ялгаатай юу ч алга. Нийслэлээс 1636 километрийн алсад хүмүүс адилхан л амьдрах гэж хичээж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 90 гаруй хувь нь казак, 10 орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халх. Тэд бүгдээрээ Монголын төрд алба хаших эрхтэй, Монголын армид татагдах ёстой, Монголын боловсролын тогтолцоогоор сурдаг, Монголын хууль, эрх зүйд захирагдаж амьдардаг, Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүс. Шүтдэг шашин, ёс заншилд ялгаа бий ч бид нэг эх оронтой.

  • "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    "Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"
    Өчигдөр
  • "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой"
    2026-04-30
  • "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    "Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа аймаг, суманд илүү АМНАТ хуваарилдаг болно"
    2026-04-29
  • Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ
    2026-04-29
  • "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    "Тэрбум мод экспо"-д тарьц, суулгацууд 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна
    2026-04-28
  • 360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    360 хоногоос дээш хугацаатай, гаднаас татсан хөрөнгийн 1/4-ийг заавал байлгах нөөцөд хамруулна
    2026-04-28
  • Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ
    2026-04-28
  • Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
    2026-04-28
  • "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    "Үзэсгэлэнгийн нэг бүтээлийг тайлбарлахад л бүтэн өдөр зарцуулах хэмжээний агуулга шингэсэн"
    2026-04-24
  • "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    "Гоё үр дүнд л хүрвэл ямар замаар байх нь хамаагүй гэдэг танай намын коммунист угшил харагдаж байна"
    2026-04-24
  • "БЭТ буюу бүрэн  эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    "БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчид Цагаан байрны сонгуулийн санхүүжилтийг босгодог шүү дээ"
    2026-04-24
  • Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    Тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эс авах санал дэмжигдлээ
    2026-04-23
  • "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    "Бидний гар дээр 1.5 сая төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцэнэ"
    2026-04-23
  • С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө
    2026-04-23
  • Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар мэдээлэл авчээ
    2026-04-23
  • "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    "Ирээдүйд гахайн эрхтнийг хүнд суулгахыг байг гэхгүй, хуулиас "хүний" гэдэг үгийг авчихъя"
    2026-04-21
  • "Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"
    "Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"
    2026-04-21
  • П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад дэмжлээ
    П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад дэмжлээ
    2026-04-21
  • Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ
    Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын гүйцэтгэл 84 хувьд хүрчээ
    2026-04-18
  • Галын дүгнэлтийг цахимжуулж, татварыг дарамт биш дэмжлэг болгох үүрэг өглөө
    Галын дүгнэлтийг цахимжуулж, татварыг дарамт биш дэмжлэг болгох үүрэг өглөө
    2026-04-18
  • “Ёсзүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг”
    “Ёсзүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг”
    2026-04-17
  • “Алхны хүчээр цөөнхөө дарангуйлаад эхэлбэл цааш явахгүй, С.Бямбацогт дарга аа"
    “Алхны хүчээр цөөнхөө дарангуйлаад эхэлбэл цааш явахгүй, С.Бямбацогт дарга аа"
    2026-04-17
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    2026-04-17
  • "АН-аас ҮАБЗ-ийн гишүүний ёсзүйгүй үйлдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүлж байна"
    "АН-аас ҮАБЗ-ийн гишүүний ёсзүйгүй үйлдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүлж байна"
    2026-04-13
  • ИНФОГРАФИК: Сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийн
    ИНФОГРАФИК: Сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийн
    2026-04-11
  • Цахим спортын баг, тамирчны шагналын орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна
    Цахим спортын баг, тамирчны шагналын орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна
    2026-04-08
  • Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулна гэв
    Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулна гэв
    2026-04-07
  • ФОТО: Хэмнэлтийн горимд бүрэн шилжих Засгийн газрын анхны хуралдаан
    ФОТО: Хэмнэлтийн горимд бүрэн шилжих Засгийн газрын анхны хуралдаан
    2026-04-06
  • Б.Пүрэвдорж: Өнгөрсөн парламент миний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг увайгүйгээр унагасан
    Б.Пүрэвдорж: Өнгөрсөн парламент миний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг увайгүйгээр унагасан
    2026-04-03
  • "Х.Булгантуяа гишүүдийн ирцийг бүрдүүлэх гэсний төлөө гэм буруутан мэт болж байгаа нь шившиг"
    "Х.Булгантуяа гишүүдийн ирцийг бүрдүүлэх гэсний төлөө гэм буруутан мэт болж байгаа нь шившиг"
    2026-03-31
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан