Хүмүүний амьдрал урссаар дахин нэг долоо хоног өнгөрлөө. Дулаахан эсхүл хүйтэн ч юм шиг, явах л гэж яарч асан намрын хямсгар өдрүүд улиран одож, ах дүүгээ мэддэг арваннэгдүгээр сар эхэллээ. Ингээд өнгөрч буй долоо хоногт их хотод, энэ улсад өрнөсөн үйл явдлыг GoGo.mn тоймлон хүргэж байна.
ФОТО: ГАНТИГАН ЗАМД РЕЗИНЭН УЛТАЙ ГУТАЛ, ОЦОН ШУВУУ АЛХАЛТ Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ
Шинэ долоо хоногийн эхэнд их хэмжээний хур тунадас орсны улмаас 600 гаруй иргэн цасанд боогдож, Улаанбаатар хотод халтиргаа, гулгаа үүсэж түгжрэх нь түгжирч гантиган зам дээр халтирч унах нь унаж, оцон шувуу шиг алхацгааж гэмтэж, бэртэхээс өөрсдийгөө сэргийлэв.
Манай гэрэл зурагчин Г.Өнөболдын дуранд халтиргаанаас болгоомжилсон нийслэлчүүдийн төрх ийнхүү буужээ. https://gogo.mn/r/xd8xm
БАРУУН БОСОО ТЭНХЛЭГИЙН 745 КМ ЗАМЫГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа. https://gogo.mn/r/7n2xw
СӨҮЛД 154 ХҮН АМИА АЛДСАН ХЭЛОУВИНЫ БАЯРААР ЮУ БОЛСОН БЭ?
Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд өнгө өнгийн гэрэл цацарч, жуулчин гийчдийн хөл тасардаггүй алдарт Итаевоны гудамж гэж бий. Харин одоо энэ хэсэг хар дарсан зүүд мэт аймшигт үйл явдлын гэрч болон торойх болов.
Өнгөрсөн бямба гарагийн шөнө хэдэн арван мянган хүн Итаевоны гудамжинд Хэллоувин тэмдэглэхээр цуглажээ. Тэд нарийхан гудамжнуудад багтахгүй чихэлдэж, зөрөх байтугай хөдлөх боломжгүй, амьсгал нь давхцан чихцэлдэн зогсжээ.
Уг үйл явдлын улмаас олон хүний бие муудаж эмнэлгийн тусламж авч, 154 хүн нас барсан талаар ням гарагт мэдээлэв. Өмнөд Солонгос улс даяар гашуудал зарлав. Тэнд яг юу болсон талаар СNN мэдээлснийг манай сэтгүүлч О.Хандмаа орчуулан хүргэлээ. https://gogo.mn/r/1n27v
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД МАНАЙ БАГ ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООВ
Нийт 27 улсын 397 тамирчин оролцсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын хэмжээний мастер Г.Анужин хоёр хүрэл медаль, Э.Энхтамир, О.Дархижав тус тус мөнгөн медаль, гавьяат тамирчин М.Анхцэцэг гурван алтан медаль тус тус хүртжээ.
Тэд эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн төрөлд багаараа медаль хүртсэн түүхэн амжилтыг тогтоож, гавьяат тамирчин М.Анхцэцэг 114 кг өргөж, улсын дээд амжилтыг шинэчилсэн юм. https://gogo.mn/r/q6811
ТҮЛЭНХИЙН ТӨВ 11 ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРОВ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”-ийн барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан нь 2011 он. Улмаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны тухайн оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргав.
Кувейтийн Засгийн газрын санхүүжилтээр шинэ Түлэнхийн төвийн барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Гэсэн ч санхүүжилт байхгүй, тендерт шалгарсан компани ажлаа хийхгүй байна, газрыг нь худалдаад, орон сууц барьсан зэрэг асуудлаас шалтгаалан Түлэнхийн төв эмнэлэг өөрийн байргүй 10 жил үйл ажиллагаа явуулсан. Монгол Улс ийнхүү 11 жилийн дараа дахин Түлэнхийн төв эмнэлэгтэй боллоо. https://gogo.mn/r/g9v1e