Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд өнгө өнгийн гэрэл цацарч, жуулчин гийчдийн хөл тасардаггүй алдарт Итаевоны гудамж гэж бий. Харин одоо энэ хэсэг хар дарсан зүүд мэт аймшигт үйл явдлын гэрч болон торойх болов.
Өнгөрсөн бямба гарагийн шөнө хэдэн арван мянган хүн Итаевоны гудамжинд Хэллоувин тэмдэглэхээр цуглажээ. Тэд нарийхан гудамжнуудад багтахгүй чихэлдэж, зөрөх байтугай хөдлөх боломжгүй, амьсгал нь давхцан чихцэлдэн зогсжээ.
Уг үйл явдлын улмаас олон хүний бие муудаж эмнэлгийн тусламж авч, 154 хүн нас барсан талаар ням гарагт мэдээлэв. Өмнөд Солонгос улс даяар гашуудал зарлаж, уг үйл явдлын үеэр сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрх баригчдын зүгээс уг үйл явдал ийм хүнд байдалд хүрсэн шалтгаан нөхцөлийг тодруулахаар шуурхай ажиллагааг эхлүүлсэн юм.
Одоогийн байдлаар дараах мэдээллүүд ил болоод байна.
ХҮМҮҮС ЯАГААД ХЭТ ОЛНООРОО ЦУГЛАХ БОЛОВ
Итаевон дүүрэг бол жил болгон Хэллоувины баярыг нижгэр тэмдэглэдэг газруудын нэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ баярыг Азид ач холбогдол өгч тэмдэглэх нь түгээмэл болсон. Түүнчлэн зарим гадаад улс, бүс нутгаас Сөүлд Хэллоувин тэмдэглэхээр нисэж ирэх нь ч бий.
Харин сүүлийн хоёр жилд ковид-19 халдварын улмаас баяр ёслолын үйл ажиллагааг хязгаарлаж, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг аюулгүй байдлын журмыг сахисан.
Гэвч өнгөрсөн бямба гарагт цар тахлын бүх хязгаарлалтыг цуцалж, амны хаалтгүйгээр баяр тэмдэглэж болох анхны үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Үүнд гадаад, дотоодын олон хүн ач холбогдол өгч баярт оролцохоор зорьж иржээ.
Баяр болохтой холбоотойгоор зочид буудал, үйлчилгээний газрын захиалга дүүрч, олон хүн цуглах нь тодорхой байв.
ЯГ ЮУ БОЛСОН БЭ?
"Олон нийт цугласан газар хяналт маш бага байсан. Хэрвээ олон хүний бие муудаж, зүрх нь зогсохоос өмнө жаахан ч гэсэн эрт хяналт тавьсан бол..." хэмээн тухайн үйл явдлын гэрчүүд CNN-д ярьжээ.
Цахим ертөнцөд тархсан бичлэг, гэрэл зургаас харвал хүмүүс нарийн гудамжинд зүү орох зайгүй, шилээ даран чихцэлдсэн харагдана.
Арван сая орчим хүнтэй, метро, гудамж нь хүний хөлд үргэлж дараатай байдаг эл хотод олон хүн нэг дор цуглах нь онцгой сонин үйл явдал биш.
Хүмүүсийн сандран хашхирах чимээ эргэн тойрны цэнгээний газар, баарнаас дуугарч буй хөгжимтэй зэрэгцэн ямар нэг зүйл буруугаар эргээд буйг ойлгох гэж хэсэг хугацаа шаардсан хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн гэрч ярьжээ.
Яаралтай тусламжийн анхны дуудлага 22:24 цагийн орчимд ирсний дараа албаныхан хэргийн газар руу яаран очжээ. Гэвч цугласан олон хүний дундуур дайран гарч тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрэхэд хүндрэл учирсан байна.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт эмнэлгийн тусламж хүлээж буй хүмүүсийг газарт хэвтүүлж, хиймэл амьсгаа хийж буй нь харагдах аж.
Хэллоувины баярт зориулж хувцаслаж, дүр бүтээсэн хүмүүсийн зарим нь юу болоод байгааг үл ойлгон төөрөгдөж, эмх замбараагүй байдал үүсжээ. Уг харамсалтай үйл явдлын үеэр цагдаагийн алба хаагч сэрэмжлүүлэн орилохыг баярт оролцож буй нэгэн хэмээн хүмүүс анхаарч хүлээж аваагүй талаар гэрч яриандаа дурдав.
Олон хүний үхэл дагуулсан энэ үйл явдлын шалтгааныг албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна. Гэвч хий дэлбэрч, гал гарсан тохиолдол байхгүй гэдгийг тэд мэдээлээд буй.
ХОХИРОГЧИД ХЭН БАЙВ?
Амиа алдагсад залуучууд байсан ба ихэвчлэн өсвөр насныхан болон 20 гаруй насныхан байсан гэж албаныхан мэдэгдэв. Шөнийн амьдрал, орчин үеийн ресторанаараа алдартай Итаевон дүүрэг нь үүргэвчтэй аялагчид, олон улсын оюутнуудын дунд маш их алдартай.
Амиа алдсан хэмээн мэдээлээд буй 154 хүний дотор АНУ, Хятад, Иран, Тайланд, Шри-Ланка, Япон, Австрали, Норвеги, Франц, Орос, Австри, Вьетнам, Казахстан, Узбекистан зэрэг гадаадын 26 иргэн байсан талаар эрх баригчид мэдээлсэн.
Түүнчлэн хохирогчдын дундаас нэг хүнээс бусдыг нь хэн болохыг тогтоосон талаар Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн 56 нь эрэгтэй, 97 нь эмэгтэй байсан гэж тус улсын Дотоод хэргийн яам танилцуулаад буй.
Амиа алдсан иргэдийн дотор ахлах сургуулийн зургаа, дунд сургуулийн нэг сурагч байжээ. Мөн гурван багш амиа алдсан гэж Өмнөд Солонгосын Боловсролын яам мэдэгдсэн байна.
4000 гаруй хүн сураггүй алга болсон тухай Сөүл хотын захиргаанаас мэдээлсэн. Гэвч энэ нь нэг хүнийг хайхаар давхар мэдээлсэн болон олдсон хүмүүсийн мэдээллийг хасаагүй тоо гэдгийг албаныхан тайлбарлажээ.
Цагдаа нар сураггүй алга болсон хэмээн дуудлага өгсөн хүмүүсийг идэвхтэй хайгаагүй ба хэргийн газраас хүн алга болоогүй гэж үзжээ. Харин сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн хүмүүсийн мэдээллийг нас барсан хүмүүсийг тодорхойлоход ашигласан байна.
АЛБАН ЁСООР ЯМАР ХАРИУ ӨГӨВ?
Олон хүн амиа алдсан бямба гарагийн шөнө аврах ажиллагаа явуулахаар 500 гаруй гал сөнөөгч, 1100 цагдаа, 70 орчим төрийн албан хаагч цуглаж, нийтдээ 1700 гаруй онцгой байдлын хүчийг илгээсэн аж.
Тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол тухайн шөнө шуурхай хуралдаан зарлаж, амиа алдсан хүмүүсийг хэн болохыг аль болох хурдан олж тогтоохыг албаныханд шаардсан байна.
Гэвч хайртай хүмүүсээ амьд үлдсэн эсэхийг мэдэхийг хүлээсэн гэр бүлийнхэн албаныхны хариуг хэчнээн цагийн турш хүлээжээ.
Бие нь муудсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүд руу хуваарилж, цогцсыг эмнэлгүүдийн шарил хадгалах газарт хүргэжээ. Дуудлага мэдээлэл өгсөн ар гэрийнхнийг нь нэг дор цуглуулж, сураггүй алга болсон болон талийгаачдын нэрсийг тулгасан байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол ийм харамсалтай үйл явдлыг дахин давтахгүйн тулд Хэллоувин гэлтгүй бусад баяр ёслолыг цаашид нарийн зохион байгуулалт, дэг журамтай явуулахыг анхаарч ажиллахаа амлав.
Мөн амиа алдсан болон гэмтэж бэртсэн иргэдийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Эрх баригчид арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний хэмжээнд гашуудал зарлаж, Итаевонд байрладаг Ёнсан-гу гудамжийг гамшгийн онцгой бүс хэмээн тодорхойллоо.
ДАРААХ АСУУЛТУУД УРГАН ГАРАВ
Олон хүний аминд хүрсэн уг үйл явдлаас хэд хэдэн асуулт урган гарна.
Гамшгийн удирдлагын мэргэжилтэн, CNN-ийн үндэсний аюулгүй байдлын шинжээч Жульетт Кайем “Эрх баригчид баяр тэмдэглэхээр маш олон тооны хүн цуглахыг бямба гарагийн оройн өмнө таамаглаж байсан. Олны хөл хөдөлгөөнийг тухайн цаг хугацаанд нь хянах үүрэг хүлээсэн албан тушаалтнууд бий. Тэд байдлыг бишдэхээс өмнө зохицуулалт хийж, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээг мэдрэх боломжтой байв" хэмээжээ.
Энэ үйл явдлын гэрч 23 настай Суах Чо-гоос “Албаныхан иргэдийн бөөгнөрлийг зохицуулах оролдлого хийсэн үү” хэмээн асуухад тэрбээр “Байдал хүндрэхээс өмнө, тийм шаардлага огт тавиагүй” хэмээн хариулжээ.
Өөр нэгэн гэрч “Түргэн тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулах албаныхны хүч хүрэлцэхгүй байсан. Тиймээс хүмүүс бие биеэсээ тусламж хүсэж байлаа” гэж ярьжээ.
Эх сурвалж: CNN