Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг энэ сарын 1-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна. Харин амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан.
Иймээс ард иргэд та бүхэн түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.
Эргэн сануулахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”-ийн барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан нь 2011 он. Улмаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны тухайн оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргав.
Кувейтийн Засгийн газрын санхүүжилтээр шинэ Түлэнхийн төвийн барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Гэсэн ч санхүүжилт байхгүй, тендерт шалгарсан компани ажлаа хийхгүй байна, газрыг нь худалдаад, орон сууц барьсан зэрэг асуудлаас шалтгаалан Түлэнхийн төв эмнэлэг өөрийн байргүй 10 жил үйл ажиллагаа явуулсан.