GoGo.mn мэдээний агентлаг 2020 онд хамгийн олон үзэгчдэд хүрсэн 10 видео контентыг хүргэж байна. Улирч буй жилд улс төр, нийгэм, соёл урлагийн салбарт олон онцгой үйл явдал өрнөсөн. Харин тэгвэл ямар видео контент цахим ертөнцөд үзэгчдээс хамгийн их хандалт авч тэргүүлснийг хамтдаа сонирхоцгооё.
ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯРЫН ОРОЛЦСОН “GOGO-ИЙН АСУУЛТУУД” ВИДЕО НЭГ САЯ НАЙМАН ЗУУН МЯНГАН ХҮНД ХҮРЧЭЭ
Бид “GoGo-ийн асуултууд” видео контентыг үзэгч та бүхэнд танилцуулаад нэг жилийн ойтойгоо өнөөдөр золгож байна. Энэ хугацаанд 16 зочныг урьж оролцуулж, сонирхолтой, хөгжилтэй, мөн сэтгэл хөдөлгөм түүхүүдээр аялуулсан билээ. Энэ жилийн видео контентыг дөрөвдүгээр сарын 1-ний инээдмийн баяраар нийтэлсэн жүжигчин У.Цогтбаярын оролцсон дугаар тэргүүллээ. Тус видео нийтлэгдсэнээсээ хойш 24 цагийн хугацаанд 770 мянган үзэгчид хүрч байв. Харин жилийн эцэст НЭГ САЯ НАЙМАН ЗУУН МЯНГАН хүнд хүрч энэ жилийн хамгийн их үзэлттэй видеоны жагсаалтыг тэргүүллээ.
Б.ОДОНЧИМЭГ: ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УЙЛАХ, ИНЭЭХ, БАЯРЛАХ, ГУНИХ НЬ ИЛ БАЙВАЛ ГОЁ
Жүжигчин Б.Одончимэгийн оролцсон “GoGo-ийн асуултууд” видео контентыг өнгөрсөн жилийн энэ өдөр үзэгч та бүхэнд хүргэж байв. Уг видео фэйсбүүкт 24 мянган лайк, нэг сая зургаан зуун мянган хандалт авснаар тренд видеоны жагсаалтад удаалав.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН О.БААСАНХҮҮ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСНАА ТАНИЛЦУУЛСАН НЬ
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү тэтгэврийн зээлийг тэглэх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа танилцуулсан бичлэг энэ оны онцлох бичлэгүүдийн жагсаалтад оров. Түүний видеоны дор 2400 сэтгэгдэл орсон агаад иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэн талбар болж хувирчээ. О.Баасанхүү тэтгэврийн төдийгүй цалингийн, оюутны зээлийг тэглэх, иргэдийг орон сууцтай болгох сонирхол бараг бүх улс төрчдөд байдаг гэдгийг хэлээд хамгийн чухал нь эх үүсвэр байгаа эсэх, нөхцөл байдал ямар байгааг сайтар харах нь зүйтэй гэдгийг онцолсон юм. Түүний яриаг бүрэн эхээр нь дараах бичлэгээс хүлээн авна уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД БА ТҮҮНИЙ ГУТАЛ
УИХ-ын гишүүн Т.Доржханд шүүмжлэл дагуулсан, хувцаслалтынхаа талаар тайлбар өгч буй “Ямар нэгэн шоу байхгүй, байгаа байдал маань энэ” гарчигтай видео нэг сая нэг зуун мянган хүнд хүрчээ. Тэрээр “Эхнэр маань надад бэлэглэсэн гутал юм. Би ер нь хувцас хунартаа анхаардаггүй. Болхидуу хүн. Уг нь өглөө цагтаа ирсэн ч гуталны улмаас УИХ-ын гишүүний үнэмлэхээ хоцорч гардан авлаа. Хувцаслалттай холбоотой шүүмжийг хүлээн авна” гэсэн хариуг өгч байв.
“ЗАРИМ СУРАГЧ МААНЬ “БАГШ АА” ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР “ЭЭЖ ЭЭ” ГЭЖ ДУУДДАГ”
“Зарим сурагч маань “Багш аа” гэж хэлж чадахгүй болохоор “Ээж ээ” гэж дууддаг” гарчигтай багш нарын баярт зориулсан видео 20 мянган лайк авчээ. “Багш бол хүүхдүүдийн гоё энерги дунд байдаг сайхан мэргэжил шүү дээ” хэмээн эзэмшсэн мэргэжлээрээ бахархан ярих энэ бүсгүйг Б.Долгорсүрэн гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 25-р дунд сургуулийн бага ангийн багш тэрээр өглөө хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр 07:00 цагт гэрээсээ гарснаар ажлын өдөр нь эхэлнэ. Түүний нэг өдрийг сурвалжилсан бичлэг эерэг сэтгэгдлүүд дагуулсан агаад багш мэргэжлийн үнэ цэнийг 15 минутад багтаан өгүүлсэн юм.
Т.ГАНБОЛД: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЕРӨНХИЙ САЙД АА ШУДАРГА БАЙЦГААЯ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд зургаадугаар сарын 26-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын 19-р тойрог Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд “Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа шударга байцгаая, шударга сонгууль болох ёстой гэж үзэж байгаа бол хүний өөрийн нам гэж үзэлгүй санал алдагдсан тойргууд дээр дахин санал хураалт хийе. Алга болсон санал хаашаа орсон нь бүгд гарна” Үүнийг ТЕГ-т бус олон улсын систем хангамжийн компаниар дахин шалгуулъя" хэмээж байв. Уг бичлэгийг 523 мянган хүн үзэж, 4600 сэтгэгдэл бичжээ.
СОЁОЛОНГИЙН УРАЛДААНЫГ ХАГАС САЯ ХҮН ҮЗЖЭЭ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам үзэгчгүй болж өнгөрсөн онцлогтой. Энэ жилийн соёолонгийн уралдааны бичлэгийг хагас сая хүн үзжээ. Энэ жилийн төрийн их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлснээс Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай болсон юм.
“СЕХ-НЫ УДИРДЛАГА НЭН ДАРУЙ ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА”
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрээр “СЕХ-ны удирдлага нэн даруй огцрохыг шаардаж байна” хэмээгээд “Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа” гэж хатуухан шүүмжилсэн юм.
МҮОНРТ-ИЙН УРАН БҮТЭЭЛЧИД УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ГАРГАСАН ТАЛААРХ ТОДРУУЛГА
Өнгөрөгч аравдугаар сард МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, үндэслэл бүхий баримтуудыг дэлгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор бид МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэлээс тодруулга авч, үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн юм.
ШИНЭ БАЙРАНД ОРСОН НАЙЗЫГАА ЭЗГҮЙД ГЭРИЙГ НЬ БҮРЭН ТОХИЖУУЛЖ ӨГСӨН НЬ
Шинэ байранд орсон найзыгаа эзгүйд гэрийг нь бүрэн тохижуулж, гэнэтийн бэлэг барьсан мэдээ олон хүний сэтгэлд хүрсэн юм. Сайхан нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан гэгээлэг үйл явдлын эзэн Т.Эрдэнэбаатарын гэрт зочилсон сурвалжилгыг 588 мянган удаа үзэж, 22 мянган лайк даржээ.
Уншигч та бүхэн угтан золгож буй 2021 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.