2020 он хаалга тогшин айлчиллаа. Амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэх торгон мөчид "Gogo-ийн асуултууд” буланг танилцуулж байна.
Олон баярт зэрэг уригдаж, шинэхэн киногоо өлгийдөн авахаар тун завгүй хөдөлмөрлөж буй жүжигчин Б.Одончимэгийг асуултын буланд анхны зочноор урилаа. Түүнийг “37-р Точка”-ын шинэ жилийн цэнгүүнд бэлдэж, гоёлын нүүр будалт, үс засалтаа хийлгэж байх зуур олон асуултад хариулт авч амжсан юм.
Ингээд түүний өөртөө тавьдаг шаардлага, арьс үсээ арчилдаг нууц, жүжигчин мэргэжлийг сонгосон шалтгаан, гэр бүл, аав, ээжийнх нь алт шиг захиас, зөвлөгөө, 2020 оныг хэрхэн угтах зэрэг олон зүйлийг онцлон асуусныг хүлээн авна уу.
Нэгэн нууц задлахад тэрээр 18 настай үеийн өөртөө “Гадаад хэл сур” л гэж захимаар байна гэсэн шүү.
Өөрийгөө зоригтой, шулуухан, уйланхай гэх гурван үгээр тодорхойлсон чадварлаг жүжигчин Б.Одончимэг Gogo.mn-ий асуултад хэрхэн хариулсныг харцгаая.
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат