Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон гарааны зурхай руу хөдөллөө.

Энэ жилийн төрийн их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлснээс Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай боллоо. Ингэснээр Говь-Алтай аймгаас соёолон насанд улсад дөрөв дэх түрүүгээ авч байгаа юм байна.
- Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн хар үрээ
- Аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр
- Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа.