“Нэг найзыгаа шинэ байранд орсон гээд найзуудаараа нийлж байгаад эзгүй хооронд нь гэнэтийн бэлэг болгоод гэрт нь бүрэн тавилга хийж өглөө. Шокноосоо одоо гараагүй байгаа байх” гэх жиргээ олны хараанд өртөөд буй. Тэгвэл бид гэгээлэг үйл явдлын нэгэн хэсэг болсон Б.Эрдэнээтэй холбогдоход, Найз маань Тээврийн Цагдаагийн албанд ажилладаг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Саяхан зээл нь бүтээд шинэ байранд орсон. Анх удаа байранд орж байгаа нь энэ юм. Ингээд бид найздаа гэнэтийн бэлэг барихаар шийдсэн. Найзыгаа ээлжийн амралтаа аваад хэд хоног хөдөө явах хооронд байрыг нь бүрэн тохижуулсан. Ингэхдээ гурван өдөр л зарцуулсан. Байрных нь түлхүүрийг эхнэрээс нь авч үлдсэн гэв.
“Найз нартаа баярлалаа. Хайртай шүү” гэх маш сайхан үгтэй мессежийг бидэнд илгээсэн
Тэд олуулаа найзалдаг ба нэгэндээ туслалцаа хэрэгтэй болсон цагт гар нийлж, чадах чадахаараа тус хүргэдэг тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн тэдний нэг нь тавилгын үйлдвэртэй ба шинэ байранд хэрэгцээтэй бүх тавилгыг тус үйлдвэртээ хийжээ. Харин тавилга үйлдвэрлэх зардлыг тэд бүгдээрээ нийлж цуглуулсан аж.
Гэрийг нь бүрэн тохижуулж өгснийг нь найз нь хэрхэн хүлээж авч, баярласан бол хэмээн Б.Эрдэнээгээс асуухад:
-Найз маань өчигдөр л хөдөөнөөс гэртээ ирсэн. Гэртээ орчхоод яаж баярласан бол гэдгийг нь дэргэдээс нь хараагүй болохоор хэлж чадахгүй юм. Ямартай ч “Найз нартаа баярлалаа. Хайртай шүү” гэх маш сайхан үгтэй мессежийг бидэнд илгээсэн гэлээ.