-БАГШ НАРЫН БАЯРТ ЗОРИУЛАВ-
“Багш бол хүүхдүүдийн гоё энерги дунд байдаг сайхан мэргэжил шүү дээ” хэмээн эзэмшсэн мэргэжлээрээ бахархан ярих энэ бүсгүйг Б.Долгорсүрэн гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 25-р дунд сургуулийн бага ангийн багш тэрээр өглөө хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр 07:00 цагт гэрээсээ гарснаар ажлын өдөр нь эхэлнэ. Эцэг эхийн нүдээр багш бол хүүхдэд боловсрол олгодог нэгэн шиг харагдах ч тэд мөн л нэгэн айлын эзэгтэй (эзэн), хүүхдүүдийн ээж (аав) билээ. Б.Долгорсүрэн багш нөхөр, хоёр охины хамт Баянхошуунд 9 жил амьдарчээ.
Багш өглөө 06:00 цагт босож хоёр охиноо хувцаслаж, ундлаад гэрээсээ гарна. Тэд автобусны буудал хүртэл 30 гаруй минут алхдаг. Бага нь ээждээ хөтлүүлэн алхах зуураа “Өнөөдөр автобусанд суудал олдох болов уу” хэмээн ээжээсээ асуух нь бяцхан хөл нь хэр цуцдагийг илтгэх шиг. Хэрэв аз таарч сэлүүхэн автобус ирвэл охид сандал дээр суугаад явна. Үгүй бол ээж, охид олон хүнтэй шахцалдсаар түгжрэл дунд 30 гаруй минут зогсоогоороо явна. Өнөөдөр аз болоход охид суудалтай таарлаа. Өргөж буухад хэцүү байдаг учраас “Миний охид, битгий унтаарай” хэмээн Б.Долгорсүрэн охиддоо захисан ч удаан алхсан турьхан бие нь ядарсандаа зовхио даалгүй унтаад өгөв. Багш бүсгүй гэрээсээ гарснаас хойш ийнхүү 1 цаг 30 минутын дараа охидоо хичээлд нь оруулж өгөөд ажил руугаа явсан юм.
Шороотой замаар, олон хүнтэй автобусанд явсаар хар илгэн гутал нь халтардсанд “Ажил дээрээ очоод л гутлаа арчихаас...” хэмээсэн ч ангидаа ороод гутлаа ч арчих завдалгүй шууд л хичээлээ зааж эхэлсэн юм. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ орж ирнэ. Сургуулийн автобусаар ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй зарим сурагчаа гаднаас өөрийн биеэр оруулж ирнэ. Ингэхдээ хүүг хөтлөн шатаар өгсөхдөө тоо тоолж, хөл гарын дасгалыг давхар хийлгэнэ. Ангийн хүүхдүүд багшдаа ихэд сайныг нь үйлдэл бүрээс нь харж болохоор юм. Нэг сурагч хүү багшийгаа үнсчихээд өөрийгөө үнсүүлэх гэж хацраа өгнө. Тусгай боловсролын багш нарын ачаалал их гэдгийг хэдхэн хором хамт байхдаа анзаарсан юм. Зарим сурагч тогтвортой суухгүй хичээл дундуур явна, зарим нь гэнэт уйлна, эсвэл бие заслаа хэмээн сандаргана. Энэ бүхэнд Б.Долгорсүрэн багш цааргалалгүй хүүхэд бүрийн хүсэл шаардлагыг биелүүлэх зуураа хичээлээ ч зааж байлаа.
"БАГШ БОЛ ХҮҮХДҮҮДИЙН ГОЁ ЭНЕРГИ ДУНД ҮРГЭЛЖ БАЙДАГ САЙХАН МЭРГЭЖИЛ"
- Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Өглөө ажилдаа ирэхээсээ өмнө хоёр охиноо хичээлд нь хүргэж өгнө. Тэгээд хичээл маань 13:00 цагт эхэлж 16:45 цагт тардаг. Зарим эцэг эх маань хоцорч ирэн хүүхдээ аваад, сурагчдынхаа хэрэглэгдэхүүнийг хурааж цэгцлэх, дэвтрийг нь зассаар зарим үед 18:00 цаг хүргэнэ. Багш нарын хурал, олон нийтийн зарим үйл ажиллагаатай бол 20:00 цаг хүргэх тохиолдол ч бий.
- Та сая гарч хөгжлийн бэрхшээлтэй нэг сурагчаа хөтөлсөөр өөрийн биеэр ангид нь оруулж ирлээ. Ингээд харахаар тусгай хэрэгцээт боловсролын багш нар энгийн сургуулийн багш нарыг бодоход их ачаалалтай ажилладаг юм шиг санагдлаа.
- Тийм шүү. Манай анги гэхэд 8 сурагчтай. Ер нь ихэнх анги 8-12 хүүхэдтэй байдаг. Бид хүүхэд бүрийн онцлогт тааруулж хичээлээ заах шаардлагатай болдог. Хооллох, бие засах гээд шаардлагатай асаргааг давхар хийж байгаа учраас зүгээр ч нэг багш байхаас илүүтэй тэдэнд ах эгч, аав ээж шиг нь л ханддаг. Өөрөөр хэлбэл хичээлийн ерөнхий мэдлэг олгож, уншиж, бичиж сургахаас гадна жишээ нь үзэг бариулж сургахын тулд гарын булчингуудыг хөгжүүлэх дасгал хийлгэх, заримдаа хичээлийн үеэр бие нь өвдөх тохиолдолд асаргаа хийнэ гэх мэт шаардлагатай зүйлс хийх үе бий.
Багш хүн сэтгэл санаагаа сурагчиддаа бүрэн дүүрэн зориулчихдаг, тэдэнтэйгээ салшгүй холбоотой байдаг юм байна гэх бодлыг төрүүлсэн.
- Ер нь тусгай хэрэгцээт боловсролын багш нарын онцлог ямар байдаг вэ?
- Энгийн багш нарыг бодоход илүү их тэвчээр, хариуцлага шаардсан ажил. Учир нь энгийн сургуулийн багш нар сурагчдад хичээлийг хэвийн нөхцөлд заачихдаг. Гэхдээ тусгай хэрэгцээт боловсролын багш байснаараа нэг талаараа азтай ч гэж боддог. Учир нь хичээл заахдаа хүүхэд тус бүртээ тулж харьцан, гарыг нь барьж бичүүлэх, хувцсыг нь солих, хооллож ундалдаг учраас тэдний хувьд ээж, аав шиг нь дотно болчихдог. Зарим сурагч маань “Багш аа” гэж хэлж чадахгүй учраас шууд л “Ээж ээ” гэж дууддаг. (инээв) “Ээж ээ би бие засмаар байна, би тэгмээр байна” гэдэг юм. Зарим нь “Хайртай шүү” гэдэг үгийг байнга хэлнэ. Хүүхдүүд маань ч, би ч хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй байж чаддаг.
- Нэг сурагч сая таныг үнсээд байсан.
- Харин тийм. Дауны синдромтой хүүхдийн онцлог нь маш нээлттэй, бусдыг хайрлах дуртай байдаг юм. Өмнөх төгсөлтийн нэг сурагч хүү байдаг юм. Надтай одоо ч таарахаараа “Багш аа” гэсээр гүйж ирээд л намайг тэврээд авна. Аятайхан хувцасласан байвал эрхий хуруугаа гозойлгон “Гоё байна, багш аа” гэдэг юм. Үсээ боочихсон явж байвал “Задгай тавь багш аа, тэгвэл гоё” гэнэ. Тэр хүү уудаг эмнээсээ болоод хоол идэхгүй, шөнө ч унтахаа больчихсон хичээлдээ нэг хэсэг ирдэг байсан юм. Аав, ээж нь аргаа барахдаа ядаж сатаарах юм болов уу гээд сургуульд нь явуулдаг байлаа. Хичээлийн цагаар түүнийг асарч, үйлдэл бүрийг нь хянан, хэцүү байгааг нь харахаар заримдаа багш хүнийхээ хувьд хямарсаар сүүлдээ миний бие өвдөж эхэлсэн. Нэг үгээр бие нь тааруу байгаа сурагчаа харахаар дагаад сэтгэл хямарсаар даралт минь ихэсч, хааяа толгой эргэдэг болов. Гэтэл эм нь ч таараад, ээж аавынх нь хичээл зүтгэлийн ачаар хүү шөнөдөө унтдаг болж дээрдэж эхлэхэд миний бие ч сайжирсан юм. (инээв) Энэ нь надад багш хүн сэтгэл санаагаа сурагчиддаа бүрэн дүүрэн зориулчихдаг, тэдэнтэйгээ салшгүй холбоотой байдаг юм байна гэх бодлыг төрүүлсэн.
- Та хэд дэх жилдээ багшилж байна вэ. Ер нь багш мэргэжлийг сонгох болсон учир?
- Би бага байхаасаа л багш болно гэж боддог байсан. Тэр дундаа бага ангийн багш. Багадаа жаахан дүү нараа суулгачихаад л хичээл зааж байна гэж тоглодог байсан. МУБИС-ийг бага ангийн багшийн мэргэжлээр төгсөн багш болоод ес дэх намартайгаа золгож байна.
- Тусгай хэрэгцээт боловсролын багш нар цалингийн нэмэгдэл авдаг уу? Нууц биш бол таны цалин амьдралд тань хүрдэг үү?
- Тусгай хэрэгцээт боловсролын багш нар цалингийн 30 хувийн нэмэгдэл авдаг. Миний хувьд цалин маань илүү дутуу хэрэглээгүйгээр хүрчихдэг. Өөрөөр хэлбэл байр, орон сууцны гээд элдэв зээл төлөхгүй бол автобус унаа, хоол унд, хүүхдийнхээ хувцас хунарын зардалд зарцуулна гэвэл хүрнэ. Харин хуримтлал бий болгож, цалингаасаа цааш нь хийсээр ядаж байрны урьдчилгаа хийнэ гэвэл боломжгүй.
Хэл ярианы бэрхшээлтэй зарим сурагч маань нэг шинэ үг хэлж чаддаг болоход нь хэлд орж байгаа хүүхдээ харж байгаа ээж шиг л баярладаг. Баярласандаа дахин дахин хэлүүлнэ гээч.
Багш нарт зориулсан орон сууцны асуудал нэг хэсэг яригдаад л намжлаа. Цаашид юу болох нь тодорхойгүй л байна. Хэрэв энэ асуудал даруй шийдэгдвэл багш нарт мэдээж маш их тустай зүйл болно. Бид ар гэр, амьдрал ахуйдаа санаа зовохгүй байснаар ажлаа тайван, сэтгэл хангалуун хийх боломж бүрдэнэ шүү дээ. Мөн хөдөө орон нутгийн багш нар таван жилийн нэмэгдэл авдаг шиг тусгай хэрэгцээт боловсролын багш нарт олгох нь зүйтэй болов уу гэж боддог юм.
- Багш байхын сайхан зүйл нь юу вэ?
- Багш байх сайхан шүү дээ. Хааяа сэтгэл санаа тавгүй эсвэл бие өвдсөн бол ажил дээрээ ирээд л энэ хэдтэйгээ бужигнан, тоглож инээлдсээр нэг л мэдэхэд орой болчихсон, харин ч сэргэчихсэн байдаг юм. Хэл ярианы бэрхшээлтэй зарим сурагч маань нэг шинэ үг хэлж чаддаг болоход нь хэлд орж байгаа хүүхдээ харж байгаа ээж шиг л баярладаг. Баярласандаа дахин дахин хэлүүлнэ гээч. (инээв) Ер нь хүүхдүүдийн гоё энерги дунд үргэлж байдаг сайхан мэргэжил шүү дээ.
- Монголд тусгай хэрэгцээт боловсрол хэр хөгжиж байна гэж та боддог вэ?
- Нэг үеэ бодоход харьцангуй сайн хөгжиж байна. Намайг багш болохоос өмнө хөгжлийн онцлогтой хүүхэд байвал бусдаас санаа зовсондоо эсвэл мэдээлэл дутмаг байсан учраас тэр юм уу сургуульд сургахгүй, нийгэмшүүлэхгүй, гэрт нь л байлгах хандлагатай байсан бол одоо өөрчлөгдсөн. Гэрт нь байлгахаас илүүтэй сургуульд сургаж, нийгэмшүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг сайн мэддэг болсон.
Хавар 9 дүгээр ангийн сурагчид төгсөлтийн баяраа хийх нь баяртай мэт боловч гунигтай үе байдаг.
- Хэцүү санагддаг үе байдаг уу?
- Мэдээж тийм үе байсан. Шантраад уйлмаар, больчихмоор санагдсан үе бий. Одоо бол надад огт хэцүү санагддаггүй. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй ажиллана гэдэг нэлээн тэсвэр, тэвчээр шаардсан ажил. Манай сургуульд ажиллая гээд ирсэн зарим багш 1-2 хоногийн дараа шантраад дахиж ирэхгүй байх тохиолдол байдаг л юм. Миний хувьд хөл хүнд байхдаа ажиллах бага зэрэг хэцүү байсан. Тухайн үед манайх цахилгаан шатгүй, туслах багшгүй байсан цаг. Том гэдэстэй хэр нь зарим сурагчаа дээш доошоо өргөж, үүрч явна. Зарим нь гэдэс рүү санамсаргүйгээр гэнэт цохино. (инээв) Хоёр ойрхон хүүхэд тээснийг ч хэлэх үү, жирэмсэн байхдаа ажиллах нь бага зэрэг хэцүү байсныг эс тооцвол одоо надад бэрхшээлтэй санагддаг зүйл байдаггүй. Харин ч энэ хэдтэйгээ цагийг өнгөрөөж, хичээл заан, тоглож наадах нь надад илүү жаргалтай санагддаг болжээ. Одоо шантрах гэхээсээ илүүтэй энэ хэдийгээ хэрхэн ахиулах вэ, нэг ч гэсэн шинэ мэдлэг нэмээд өгчих юмсан гэсэн хандлагаар ажиллах болсон.
Мөн сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдэв, нийгмийг цочроосон гэмт хэргүүд олны анхаарлыг татаж байна. Энэ хэд маань биеэ хамгаалах чадвар сул учраас хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй. Тиймээс “Лантуун Дохио” ТТБ-ын “Хүн бай” уулзалтад очсон. Зорилго нэгт хүмүүстэй хамтраад сурагчдынхаа төлөө би юу хийж чадахаар байна гэдгийг судалсаар байна. Багш хүн, хувь хүнийхээ хувьд ч хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтэх болно.
- Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл юу байна вэ?
- Хүүхдүүдээ илүү их нийгэмшүүлэх боломжийг эрэлхийлж, олон нийтийн ажилд идэвхтэй байхыг эрмэлзэж байна. Мөн сургуульд сурч хөгжих боломжтой маш олон хүүхэд гэртээ байдаг. Хөдөө орон нутагт нийгмийн халамжаас хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Хүүхдээ сургуульд явуулж нийгэмшүүлэх хэрэгтэй гэдгийг, халамжийн мөнгө авахаа мэддэггүй олон аав, ээж хөдөө орон нутагт бий. Тиймээс улирлын амралтаар ч юм уу зав гаргаж байгаад үүнийг нэг ажил хэрэг болгоё гэсэн бодолтой байна.
- Багш хүний хувьд танд тохиолдож байсан хамгийн сайхан үйл явдал юу вэ?
- Тийм үе зөндөө байлгүй яах вэ. Хүүхдүүд маань нэгдүгээр ангиа төгсөөд тайлан тоглолтоо хийнэ. Бүх үсгээ бүрэн гүйцэд сураад, зөв бодож чадахгүй ч гэсэн хүүхэд бүр өөр өөрсдийнхөө хэмжээнд юмаа сурчихсан, дуу дуулж, шүлэг уншин сурсан зүйлсээ тайлагнаж байгааг нь харна гэдэг багш хүний хувьд хамгийн жаргалтай мөч шүү дээ. Мөн хавар 9 дүгээр ангийн сурагчид төгсөлтийн баяраа хийх нь баяртай мэт боловч гунигтай үе байдаг. Манай сургууль 9 жилийн сургалттай. Тиймээс төгсөөд хүүхдүүд маань яах бол, гэртээ л байх болов уу гэсэн гунигтай бодолтой үлддэг дээ.
- Ярилцсанд баярлалаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 25 дугаар сургууль нь 1967 онд байгуулагдсан Монголын анхны Тусгай хэрэгцээт боловсролын сургууль юм. Нийт 80 гаруй багштай, 230 гаруй хүүхэд сурч хүмүүждэг байна. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын 25, 29, 55, 63, 70, 116-р гэсэн нийт 6 тусгай сургууль байдаг.
Видеог Э.Батзавъяа