gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Ерөнхийлөгчийн уулзалт, шинэ төмөр зам, тэтгэврийн зээлийн шинэчлэлтэй долоо хоног

Б.Азбаяр
GOGO тойм
2025-05-10
10
Twitter logo
Б.Азбаяр
10
Twitter logo
GOGO тойм
2025-05-10

-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-

"ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЦАХИЛГААН ТӨВЛӨРҮҮЛЭЛТЭД ХОЛБОЖ ТЯНЬЖИНД ЧИНГЭЛЭГ ГАЦДАГГҮЙ БОЛНО"

"Монголын төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуунтай ярилцав. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт өнгөрсөн сарын 25-нд болсон юм. Энэ төмөр замыг "Монголын төмөр зам" барина.

-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын талаар мэдээлэл өгөөч.
-102 км урт төмөр замыг барихын тулд 20.5 куб метр газар шорооны ажил гүйцэтгэнэ. Нэг компанид ачаалал үүсгэхгүйн тулд бид 70 ААН-д хуваан хариуцуулсан. Нэг ААН 250 мянган куб метр  газар шорооны ажил хийнэ. Нийт 3000 орчим түр ажлын байр  бий болно. 170-300 метр урттай, гурван гүүрэн байгууламж барина. Үүнд ихээхэн цаг шаардлагатай.

 ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

БЭЭЖИН БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРАН ӨНГӨРӨӨХИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох байгалийн хийн хоолойн төслийг ярилцана гэж Блүүмбэрг агентлаг мэдээлэв.

Энэ төслийг олон удаа хойшлуулсан нь байгалийн хийн үнэ, хоолойн маршрут дээр талууд санал нийлээгүйтэй холбоотой. ОХУ Сибирийн хүч-2 төслийг эхлүүлэхээр удаан хугацаанд хүчин чармайлт гаргасан. Учир нь 2027 он гэхэд Европын орнууд Оросоос импортолдог байгалийн хийг бүрэн зогсоохоор ажиллаж байна. Харин Бээжин байгалийн хийн импортоо төрөлжүүлэх хүсэлтэй ч энэ төслийг эхлүүлэх гэж төдийлөн яарсангүй.    

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОЁР ЖИЛ ТУТАМ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ Ч ЖИЛ ДАРААЛАН ӨСГӨЖЭЭ 

Нийгмийн даатгалын сангийн орлого 129.9 тэрбум төгрөгөөр өсөх бол тус сангийн зарлага 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тэрбээр тооцоо судалгаа дурдан танилцууллаа.

Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны хийсэн тооцооллоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцад 0.02 нэгж хувиар нөлөөлөх буюу үндсэндээ нөлөөгүй гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛЭЭС 114 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛҮҮЛЖЭЭ

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцжээ.

Хөгжлийн банк нь Евро болон Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулан олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмж, чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийг төлүүлэн, 1.03 их наядын үүргээс чөлөөлөгдөх гэхчлэн санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа онцлов.

АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ҮҮДНЭЭС ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын Инновац, цахим  бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.08/ хуралдаанаар Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийг хэлэлцжээ.

Ажлын хэсэг байгуулах хэрэгцээ, шаардлагын талаар УИХ-ын гишүүн Ч.Анар, олон улсын нөхцөл өөрчлөгдөж, аюулгүй байдлаа хангахад үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд энэ ажлыг төлөвлөсөн гэв.

УИХ төсөвт өртөг өндөр, техник эдийн засгийн үндэслэл хангалтгүй гэж шүүмжилсэн тул Засгийн газар ажиллаж байна. Харин УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос техникийн, нөхцөл байдлын дүгнэлтийг хамтран хийж, хэлэлцээрт ороход бэлэн байхын тулд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэв.

Э.БАТШУГАР: БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭС ЗААВАЛ АРИЛЖААНЫ ЗЭЭЛТЭЙ АДИЛ АШИГ ОЛОХ НЬ БУРУУ

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.05.09/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилж, өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснар илэрнэ.

Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл.

Хоёрдугаарт, Зээл авахын тулд “Таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ.

ХООЛ, УНАА, БАЙРНЫ АШИГЛАЛТЫН ЗАРДЛААС НИЙГМИЙН ДААТГАЛ АВАХГҮЙ БАЙХААР ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ

УИХ-ын гишүүн П.Ганзориг “Хувийн хэвшлүүд татвар, зээлийн хүү гэх мэт олон төрлийн дарамтад үйл ажиллагаа явуулж байна. Ажил олгогчийн төлдөг НДШ-ийн хөнгөлөх, тогтмол ордог орлого буюу цалингаас бусад төрлөөс нь НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гэх мэт ач холбогдол өндөртэй хуулийн төсөл. 

Хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнээс авдаг НДШ-ийг болиулж байгаа. Үүний үр дүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжид очно" гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДӨРВӨН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх

  •     Залуучуудын хөгжлийн газар,
  •     Нийслэлийн Улсын бүртгэлийн газар,
  •     Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар,
  •     Хөдөлмөр, халамжийн газрыг татан буулгалаа.

Ингэснээр төрийн чиг үүргийн давхардал арилж, шат дамжлага багасна. Төсвийн зарцуулалтын үр ашиг сайжирч, бодит хэмнэлт үүсэж байна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэв. Дүүрэг бүрд эдгээр газрын хэлтэс ажилладаг тул татан буулгах шийдвэр гаргажээ. 

ЭРДЭНЭТЧҮҮД УТААГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ ХЭВЭЭР ҮЛДЭХ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ГАРГАЖ, ШИЙДЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форум тавдугаар сарын 6-ны өдөр боллоо.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Эрдэнэтийн есөн байршлын 226 га талбайд 9296 айлын орон сууц барих ажлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. Энэ гурван агуулгыг хүрээнд 60 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дурдаж, форумын үеэр төсөл нэг бүрээр орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулж байв.

"ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, БИЗНЕСИЙН ОРЧНЫ ИТГЭЛЦЭЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭЖ БАЙНА”

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого,зохицуулалтын газрын дарга Б.Анарын хэлснээр, шинэчилж буй хуулийн төсөлд маргааныг арбитрын шатанд хүргэхээс өмнө шийдвэрлэх механизм, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах Зөвлөлийг байгуулах, төрийн байгууллагын хариуцлагыг тодорхой болгох зэрэг заалтууд орсон.

Сүүлийн хоёр жилд төрийн байгууллагатай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалтын 108 маргаан ирсний  82-ыг шийдвэрлэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад хөрөнгө эргүүлэн олж өгөхөд хойрго ханддаг гэх асуудлыг хөрөнгө оруулагчид тавьж байна. “Хуучин хуульд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаална гэсэн ганцхан заалттай байсан. Одоо бүх төрийн байгууллагуудад үүрэг өгч, хөрөнгө оруулагчийг хохироосон тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ” гэв.  

Өнгөрсөн онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17 хувиар өссөн ч эрх зүйн тогтворгүй байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт сул, суутган татварын ялгавартай байдал хөрөнгө оруулагчдад хамгийн хүндрэлтэй асуудал байсаар байна.

П.НАРАНБАЯР: ИХ СУРГУУЛИУД 10-AAC 7-Р САРЫН ХООРОНД ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ

Боловсролын сайд П.Наранбаяр их дээд сургуулиудын хичээл эхлэх болон дуусах хугацаанд өөрчлөлт оруулах боломжтой талаар өөрийн албан ёсны цахим хуудас мэдээлжээ.

Тэрбээр "Их дээд сургуулиудыг 10-р сарын 1-нээс 7-р сарын эхэн хүртэл хичээллүүлэх санал явж байна. Энэ боломжтой, олон талын ач холбогдолтой гэж бодох юм. Олон улсын ихэнх их сургуулиуд 10-р сарын 1-нээс хичээллэж эхэлж байна" гэжээ.

Намар хичээлийн шинэ жилийн үеэр авто замын хөдөлгөөн ихсэхэд тодорхой хувийг их дээд сургуулийн хичээлийн цаг нөлөөлдөг. Тиймээс их сургуулиудын хичээл эхлэх цагийг нэг сарын дараа эхлүүлэх нь зарим талаараа ач холбогдолтой юм.

ОЮУТНУУД ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨХ САЙДЫН САНАЛЫН ТАЛААР ЮУ ХЭЛЭВ?

Багш, оюутнууд ямар бодолтой байгааг тодруулахад,

"МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ц.Сувд-Эрдэнэ: МУБИС-ийн хичээлийн жил наймдугаар сарын сүүлд эхэлж, тавдугаар сарын төгсгөлд дуусдаг. Одоогийн хичээлийн хуваарьт орон нутгийн оюутны хувьд ямар ч хүндрэл тулгардаггүй.

Шинэ өөрчлөлт нь түгжрэл, нийгмийн зарим асуудалтай холбоотой ч төдийлөн үр дүнд хүрэхгүй гэж бодож байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан У.Нинжин: МУИС-ийн хичээл өглөө 7:40-т эхэлдэг. Хичээлдээ хоцрох тохиолдол бий. Магадгүй бүх ажлын цаг зэрэг эхэлдэгтэй  холбоотой байх. Замын ачааллыг бууруулж болох ч оюутнууд зуны хугацаанд “Work and travel” хөтөлбөрөөр гадагшаа явж ажиллах нь ихэссэн. Энэ хөтөлбөр зургаадугаар сараас эхэлдэг. Иймд төр засаг оюутнуудын хэрэгцээ, шаардлагыг мэдрээсэй" хэмээн ярив. Бусад оюутнууд юу гэснийг ЭНД дарж уншина уу.

ЕРӨНХИЙ АУДИТОР С.МАГНАЙСҮРЭН: ДОТООД АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ ГАРГАХ ШААРДЛАГА БИЙ

Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол өчигдөр болсон. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэн нэр дэвшсэн юм.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ томилгоог хэлэлцэн, түүнийг Ерөнхий аудитороор томилов. С.Магнайсүрэн УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.

Иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан энэ үед иргэдийн өргөдөл, гомдол, саналд шуурхай хариу өгч ажиллана. Таван минутад шийдэх асуудлыг төрийн албан хаагчид удаашруулдаг, иргэнийг олон дахин нааш цааш явуулдаг нь буруу.

Өргөдөлд хариу өгөх 30 хоногийн хугацааг хүлээх шаардлагагүй. Үүний улмаас төрийн нэр хүнд их унасан. Би үүнд ихээхэн анхаарч ажиллана гэв.

"ӨСВӨР НАСНЫХАН 7-8 АППЛИКЭЙШНААС ЗЭЭЛ АВЧ, ӨМНӨХ ЗЭЭЛЭЭ ДАРААГИЙН АПП АШИГЛАН ТӨЛЖ БАЙНА"

Өсвөр насныхан олон төрлийн апликейшнаас зээл авч эцэг эхдээ хэлдэггүй, даамжирч явсаар хүнд байдалд орж байна. Энэ талаар МУИС-ийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун мэдээлэл өглөө.

-Хүүхдүүд апликейшны зээл их авч, өрийн дарамтад эцэг эхээ оруулж, бүр амиа хорлоход хүрсэн тохиолдол байна гэсэн. Энэ тал дээр та тодорхой хэлж өгөөч.
-Харамсалтай нь ийм тохиолдол байна. Баахан апликейшнаас зээлж авчихсан, мөнгөө төл гэж шахуулдаг. Бид апликейшны зээлийн талаар судалж байна.

Судалгааны үр дүн эцэслэгдэж гараагүй ч апликейшны зээл хүмүүсийг өрийн цагирагт оруулж байна. Апликейшны зээл хаанаас орлого олдог, юугаар эргэн төлөх, юунд зориулж байна гэдгийг асуухгүй байна. Хүссэн мөнгөө үнэмлэхээ үзүүлж байгаад л авчхаж байгаа нь аюултай.

Мөнгө төлөх хугацаа болохоор дараагийн апликейшны зээл рүү орж байна. Ингээд нэг хүүхэд 7-8 удаа зээл авсан тохиолдол байна. Зээл хүссэн болгонд өгдөггүй орлого бүтээх зүйлд өгдөг байх ёстой, тэр орлогоороо эргээд зээлээ төлдөг байх ёстой.

ГЭРЭЭ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ДУЛААЛААД ЦАХИЛГААНЫ ЗАРДЛАА 40 ХУВЬ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн банкны тооцоогоор гэр хорооллын нэг өрхийг төвлөрсөн дулаанд холбох дэд бүтцийн зардал дунджаар 250 сая төгрөг. Харин 20 сая орчим төгрөгөөр байшингаа чанартай дулаалбал цахилгаан хэрэглээг 40-50 хувиар бууруулах боломжтой аж.

Төв аймгийн Аргалант сумын малчин П.Алтангэрэл байшин, гэрээ дулаалснаар 12 сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл халаалтын ямар ч төхөөрөмж ашигладаггүй гэв. Дулаалга гэдэг бол хана, тааз, шал. Шалыг 10, ханыг 20, дээврийг 25 см зузаантай дулаалах ёстой. “Хамгийн гол нь дулаалга. Ямар ч сайн халаагуур тавьсан, байшин дулаан алдаж байвал үр дүнгүй” хэмээн тэр онцолсон юм.

Б.ЖАВЗАН: ЭЦЭГ ЭХЧҮҮД ГЭРТЭЭ ХҮҮХДИЙНХЭЭ "АЛБАН БУС БАГШ" ГЭДГЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Жавзантай хүүхдийн сурах арга барилын онцлог, эх хэлээ хадгалахад юунд анхаарах шаардлагатай талаар ярилцлаа.

Хүүхэд бүрийн онцлогоос хамаараад бие даах чадвар харилцаа адилгүй өөр. Жишээ нь, зарим нь ойлгоц хурдан, сэргэлэн тул харьцангуй эрт биеэ даачихдаг. Харин зарим нь шинэ зүйлийг маш удаан ойлгодог. Хүүхдийн суралцах арга барил ямар сургуульд сурч байгаагаас, эцэг эхийн оролцоо, найз нөхдийн нөлөө, хүүхдийн төрөлхийн онцлог, төлөвшсөн зан чанар зэргээс хамаардаг.

Хувийн сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо цөөн. Үүнийг дагаад мэдээж багшийн сурагч бүрд хүрч ажиллах боломж нь их. Гэтэл улсын сургууль 2-3 ээлжтэй, анги дүүргэлт их, багшийн боловсон хүчин ч дутагдаж байна.

Энэ нь Монгол улсын эдийн засагтай шууд холбоотойг бүгд мэднэ. Яваандаа хоёр ээлжээс ч татгалзах шаардлагатай. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд хүүхэд тэр их гэрийн даалгаврыг хийх, биеэ эрт даах нөхцөл рүү бид хүүхдийг түлхчихсэн л гэсэн үг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан