Өсвөр насныхан олон төрлийн апликейшнаас зээл авч эцэг эхдээ хэлдэггүй, даамжирч явсаар хүнд байдалд орж байна. Энэ талаар МУИС-ийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун мэдээлэл өглөө.
-Хүүхдүүд апликейшны зээл их авч, өрийн дарамтад эцэг эхээ оруулж, бүр амиа хорлоход хүрсэн тохиолдол байна гэсэн. Энэ тал дээр та тодорхой хэлж өгөөч.
-Харамсалтай нь ийм тохиолдол байна. Баахан апликейшнаас зээлж авчихсан, мөнгөө төл гэж шахуулдаг. Бид апликейшны зээлийн талаар судалж байна.
Судалгааны үр дүн эцэслэгдэж гараагүй ч апликейшны зээл хүмүүсийг өрийн цагирагт оруулж байна. Апликейшны зээл хаанаас орлого олдог, юугаар эргэн төлөх, юунд зориулж байна гэдгийг асуухгүй байна. Хүссэн мөнгөө үнэмлэхээ үзүүлж байгаад л авчхаж байгаа нь аюултай.
Мөнгө төлөх хугацаа болохоор дараагийн апликейшны зээл рүү орж байна. Ингээд нэг хүүхэд 7-8 удаа зээл авсан тохиолдол байна. Зээл хүссэн болгонд өгдөггүй орлого бүтээх зүйлд өгдөг байх ёстой, тэр орлогоороо эргээд зээлээ төлдөг байх ёстой.
Апликейшны зээл хүмүүсийг өрийн цагирагт оруулж байна. Апликейшны зээл хаанаас орлого олдог, юугаар эргэн төлөх, юунд зориулж байна гэдгийг асуухгүй байна.
Бидний хийж байгаа судалгаагаар зээлийг яг юунд зориулж авсан бэ гэсэн асуулгад хоол, хувцас, гэх мэт шаардлагатай зүйлсийн зориулалтуудыг биш бусад гэсэн талбарыг сонгож байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр өлсөөгүй, нүцгэн яваагүй, орон гэргүй болоогүй буюу тэр өдрийнхөө хүслээ дагаад, зайлшгүй хэрэгцээгээ ойлгохгүй байгаа нь харагдаж байна.
-ББСБ-уудад ямар зохицуулалт хийх ёстой юм бол?
-Хууль эрхзүйн хувьд апликейшныг журамлах хэрэгтэй байна. Хүү маш өндөр, сарын 3 хувь хамгийн бага бөгөөд түүнээс их. Юуны өмнө апликейшн ашиглан зээл олгож байгаа газруудад хүүнийх нь тооцооллыг гаргасан судалгаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл зээлийн хүүний хувь хэд байх үндэслэлийг нь судлах хэрэгтэй. Зардлаа нөхөөд олох ашгаа авах ёстой. Харин цаана нь нэмэлт ашиг гарч байвал энэ үндэслэлгүй бөгөөд мөнгө хүүлж байгаа зээл байна гэдэг нь тогтоогдоно. Тийм тохиолдолд үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, эрхийг цуцлах гэсэн дэс дарааллаар явах хэрэгтэй.
-2022 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудад "Бизнес судлал" хичээлийг 10-12 ангид сонгон судлах боломжтой болсон юм байна. Энэ хичээлийг яагаад сонгох ёстойг та хэлж өгөхгүй юу?
-Бидний зааж байгаа бизнес судлалын цахим хичээл нь хүүхдүүдийг санхүүгийн амьдралд бэлддэг. Энэ хичээлээр хэрэгцээгүй апликейшны зээл авахгүй, хонжворт тоглоом тоглохгүй байхыг, мөнгө хаанаас гарч ирдэг юм, мөнгийг хэрхэн бий болгох, яаж зарцуулдаг вэ гэдгийг заадаг.
Хүүхэд гэртээ аяга угааж, хог шүүрдэж, дүүгээ цэцэрлэгээс авсных нь төлөө мөнгө өгдөг. Энэ нь буруу.
Эцэг эхчүүд өнөөдрийг хүртэл амьдралаас санхүүгийн боловсролыг олсон байдаг. Эцэг эхчүүд ч гэсэн нарийн мэргэжлээр шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөнүүдийг авч явах ёстой. Ажиглаад байхад эцэг эхчүүд санхүүгийн талаар буруу заачих тохиолдол байдаг. Тухайлбал хүүхэд гэртээ аяга угааж, хог шүүрдэж, дүүгээ цэцэрлэгээс авсны төлөө мөнгө өгдөг. Энэ нь буруу. Хүүхэд хэн нэгэн хүний өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой, түүний төлөө мөнгө авч болохгүй юм. Харин биеэ дайчлаад илүү үр дүнд хүрсэн байвал урамшуулж болно. Тиймээс хүүхдүүд энэ хичээлийг сонгон суралцахаас гадна эцэг эхчүүд medle цахим сургуулийн бизнес судлалын хичээлээс суралцаж болно.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг хэрэглэхгүй хуримтлал болгон хадгалж байгаад 18 нас хүрэхээр нь өгнө гэдэг. Зарим нь хүүхэд мөнгийг үрж сурах хэрэгтэй гэсэн үзэлтэй байдаг. Та энэ тал дээр алийг нь зөвтгөх бол?
-Хүүхдийнхээ өмнөөс асуудлыг битгий шийдээч ээ. Хүүхдүүдээ амьдралын дунд оруул. Хүүхдэд мөнгө зарцуулах эрхийг олгосноор өөртөө хэрэгтэй юмыг авч, хэрэггүй зүйлээс татгалзаж сурдаг. Судалгаагаар эцэг эхчүүдийн 89 хувь нь хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалдаг. Хүүхэд өөрийн мөнгөндөө хүрч мэдрэхгүй, харж мэдрэхгүй учраас тэр хадгаламжийн үнэ цэн байхгүй. Үүний оронд сард 100 мянган төгрөг чиний хэрэглээний мөнгө гэж эрх чөлөөг нь өгөөд өөрөөр нь бодуулаад сэтгүүлээд явбал цалинтай болох үедээ мөнгө зарцуулж чаддаг хүн бэлтгэгдэнэ.