gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа

Э.Энхмаа
Эдийн засаг
Өчигдөр
100
Twitter logo

Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форум тавдугаар сарын 6-ны өдөр боллоо. Аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт үйлдвэртэй хамтран анх 2017 онд “Бизнес форум” нэрийн дор аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах, Эрдэнэт хотоо хөгжүүлэх,  иргэдээ ажилтай, орлоготой байлгах орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр хэлэлцэж эхэлсэн форумыг хоёр жил тутамд зохион байгуулах болжээ.

Энэ жилийн тав дахь удаагийн форумаар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй хиймэл оюун ухаан, дата өгөгдөл бүхий AI технологийг хөгжлийн хурдасгуур болон ашиглаж, бүтээлч, ухаалаг, тогтвортой ирээдүйн төлөө “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум зохион байгуулав.

Энэ үеэр Эрдэнэт хотыг 2036 он хүртэл хөгжүүлэх бодлогын чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ санаа, бизнесийн тогтвортой орон зай, бүс нутгийг хөгжил цэцэглэлтэд хөрөнгө оруулалт хийж, үр өгөөж хүртэх гарц шийдлийг хайж байна. Засгийн газраас 2025 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, бүсийн хөгжлийг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр шийдвэрлэсэн.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хот өдгөө 106387 хүн амтай, хүн амын тоогоороо нийслэлийн дараа орох Монгол Улсын хоёр дахь том хот. Эрдэнэт хотын нэг хүнд ногдох ДНБ 39.9 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлтээрээ улсдаа мөн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. 30 мянга гаруй өрхтэй, үүний 47.5 хувь нь орон сууцанд амьдардаг гэх мэт үзүүлэлтийг дурдахад хөгжлийн хувьд улсдаа боломжийн мэт боловч бүх зүйл тийм сайн биш байгааг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр форумын индрээс онцлов.

Уул уурхайн орлогыг үл тооцвол эдийн засгийн өсөлтөөр Эрдэнэт 21 аймгаас 19-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 7.4 сая төгрөг буюу баруун хязгаар Увс аймгийн дараа орно. Увс аймаг 7.5 сая гэсэн дүнгээр Эрдэнэтийн өмнө зогсож байна. Нэг салбараас хэт хараат эдийн засаг урт хугацаандаа эрсдэлтэйг аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, эдийн засгаа солонгоруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх шатандаа орж буйг “Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форумын үеэр танилцууллаа.

Б.ЗОРИГТБАЯР: ЭРДЭНЭТИЙН ЕСӨН БАЙРШИЛД 9296 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Эрдэнэт хотын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг танилцуулав. Ирээдүйн Эрдэнэт хотын хөгжлийн үзэл баримтлалыг 12 жилээр буюу нэг үеийг дөрвөн жилээр тооцон төлөвлөж, Монгол Улсын Засгийн газрын бодлого болон холбогдох хуулийн хүрээнд боловсруулжээ. 

Эрдэнэтийн иргэд бүтээлч буюу шинийг санаачлагч, санаачилсан бүхэн нь байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгдэх баялаг байх ёстой. Газар нутаг багатай, уул уурхайтай зэрэгцэн оршдог, усаа холоос татдаг, хөдөө аж ахуйн бэлчээр багатай тул илүү ухаалаг, хэмнэлттэй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах дэлхийн чиг хандлага руу эрдэнэтчүүд эртнээс шилжих цаг болсныг Засаг даргын илтгэл танилцуулгаас ойлгож болохоор байна.

Засаг дарга Б.Зоригтбаяр, Тогтвортой хөгжлийн судалгаанаас харвал хүлэмжийн хийн ялгаруулалтаар Эрдэнэт улсдаа тэргүүлдэг. Тиймээс эрдэнэтчүүд ухаалаг байх шаардлагатай. Энэ нь усаа хэмнэдэг, цаасны хэрэглээг багасгаж цахимд шилжих, орон нутгийн удирдлагуудын хувьд судалгааны үндэстэй шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гэж үзэж байна.

Эрдэнэт эдийн засгийн өсөлтөөрөө улсдаа тэргүүлж ирсэн ч цаашид байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг тэнцвэртэй авч хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлага тулгарсан гэдэгтэй санал нэгджээ. Үүний хүрээнд 2025-2028 онд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.

  • “Эрүүл, оюунлаг хот”- Боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарыг хамруулсан 12 дэд төсөл хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг барих, хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэг, сургуульд явах, анги дүүргэлт цэцэрлэгт 20-25, сургуульд 25-30 байх, хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.
  • “Ухаалаг хот”- орон сууцжуулах, нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээний чанар, ногоон байгууламж, биотехнологийн үйлдвэрүүдийг байгуулах зэрэг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 24 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  • “Цэвэр агаартай хот”- Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, авто зам засварлан өргөтгөх, орон сууц барих, гэр хорооллын нүүрсний хэрэглээг бууруулах зорилтуудыг төлөвлөж, энэ ажил төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамгийн чухал болохыг онцлон тайлбарлав. 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Эрдэнэтийн есөн байршлын 226 га талбайд 9296 айлын орон сууц барих ажлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. Энэ гурван агуулгыг хүрээнд 60 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дурдаж, форумын үеэр төсөл нэг бүрээр орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулж байв.

21 АЙМГААС АНХ УДАА ОРХОН АЙМАГ “ЭРДЭНЭТ БОНД” ГАРГАНА

Булган аймагт дөрөвдүгээр сарын 28-нд болсон Хойд бүсийн чуулган Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр 21 аймгаас анх удаа Орхон аймаг “Эрдэнэт бонд” гаргах шийдвэрлэжээ. Тиймээс тус аймаг орон нутгийн төсөв болон Эрдэнэт үнэт цаас гаргах, Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн байгууллагуудаас орж ирэх болон гадаад, дотоод хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 978 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ удаагийн форумын өмнөх эдийн засгийн форумуудаас ялгарах онцлог нь хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ мөнгөн дүнтэй, мөнгөн дүнг аль эх үүсвэрээс оруулж ирэхийг тодорхой танилцуулсанд оршиж байгааг Засаг дарга Б.Зоригтбаяр илтгэлийнхээ төгсгөлд онцлов.

УЛААНБААТАРЫН АРААС ОРОХГҮЙН ТУЛД ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛАА ОДОО Л ШИЙДЬЕ

“Ухаалаг хот” төслийн талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хамтын ажиллагаа, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Эрдэнэт хот өмнө нь хүнд ээлтэй, ногоон байгууламж ихтэй, сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй, амьдрахад таатай, цэвэрхэн хот байсан. Одоо ч тийм хэвээрээ. Гэхдээ, сайжруулах зүйл олон бий хэмээн тэрбээр танилцуулгаа эхлэв.  

Тэрбээр Эрдэнэтэд шийдлээ хүлээсэн асуудлыг хэд хэдэн гэрэл зургаар үзүүлэв. Тухайлбал, ногоон байгууламжийн газраа автомашинд алджээ. Явган хүний зам дээр автомашин зогссон байна. Байрныхаа гадаа салхилж суухад ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ байна уу? гэсэн асуултын хариулт нь “Автомашины зогсоол болсон” гэрэл зураг байв. Эрдэнэт Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болоход ойрхон иржээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн орон нутгийн удирдлагууд иргэд, бизнес эрхлэгчид, Эрдэнэт үйлдвэртэйгээ хамтран амьдрахад таатай хотоо авч үлдэхээр санал нэгджээ.

Эрдэнэт хотод өглөө 07.30-09.00, өдөр 12.00-13.50, үдээс хойш 16.30-19.00 цагт авто зам маш их түгжирдэг. Улаанбаатар хотын араас орохгүйн тулд бид юу хийх вэ? Эрдэнэт хот анх 2000 автомашинд зориулагдсан төлөвлөлттэй байсан бол өнөөдрийн байдлаар өрх бүр нэг машинтай гэж тооцвол автомашины ачаалал 15 дахин нэмэгджээ. Машинд зориулж төрөөс замаа өргөтгөж, засаж шинэчлээд байдаг. Хэрэглээ хязгааргүй.  Тэгэхээр илүү ухаалгаар хэрэглээгээ багасгаж, нөөцөө хэмнэж, үр ашигтай ажиллахын тулд мэдээллийн технологийг хөгжүүлж, дата сан бүрдүүлнэ.

Ухаалаг хот болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хотын нэгдсэн мэдээллийн дата сан бүрдүүлнэ. Датад тулгуурлан хөгжлийн шийдлүүдийг гаргана. Үүний тулд нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг хэмжих, 450 шалгуур үзүүлэлт бүхий орон зай, судалгааны “Open Erdenet” санг хөгжүүлж байна. Энэхүү их өгөгдлийн санд түшиглэн хиймэл оюун ухааны хэрэглээг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Мэдээж цаг хугацаа, хүний нөөц, хөрөнгө мөнгө гэх мэт олон зүйлс шаардлагатай. Дэлхий нийт хиймэл оюунд түшиглэн хөгжиж буй энэ цаг үед бид ч гэсэн хоцрох ёсгүй. Энэ хүрээнд төлөвлөлт хийж, судалгаагаа эхэлж байна. Төрийн ой санамж болж, мэдээлэл ил тод болсноор иргэд оролцож, хянахын дээр Орхон аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан өөрийн амьдралын шийдвэрийг гаргах боломж бүрдэнэ гэв.  

Шинэ-Эрдэнэт төслийн хүрээнд 12 дэд төсөл хэрэгжүүлэхээс зургааг нь ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр мөн зургаан дэд төслийг хэрэгжүүлэхээр ажлаа хуваарилж, аймгийн Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал нар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Дэлхий нийт хэрэглээгээ илүү ухаалаг болгоход анхаарч байна. Хүн энэ дэлхийд ганцаараа амьдардаггүй, хүрээлэн буй орчиндоо бүх зүйлээ хуваалцаж, үр хүүхдэдээ өвлүүлдэг гэсэн үзэл санааг Эрдэнэт хот хөгжлийн төлөвлөлтөө шингээж, иргэдээ соён гэгээрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж байв.  

Орхон аймгийн ЗДТГ-аас боловсруулсан хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, танилцуулгатай уялдуулан салбарын эрдэмтэн, судлаачид санал шүүмжээ хэллээ. 

Эрдэмтдийн санал, шүүмжид, АНУ-ын Нью-Йорк хот болон Улаанбаатар хотын түгжрэл адилхан болсон. Гэхдээ хүмүүс нь ялгаатай. Тэнд хүмүүс нь авто машинаа тавьж, нийтийн тээврээр зорчдог. Харин монголчууд бид түгжрэлээс болж машинаа орхиё, явган алхая гэх хүмүүс биш. Монгол хүний зан төлөв ийм биш. Бид машинаа бариад явж байхдаа аз  жаргалтай байдаг хүмүүс. Аливаа нэг төлөвлөлт хийхдээ оршин суугаа хүмүүсийн зан төлөвт уялдуулан судалж, дараа нь бодлогоо гаргахгүй бол алдаанд хүрэх вий гэж болгоомжлол байгаагаа хэлэв.

ГЭР ХОРООЛЛЫН ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛНА

“Цэвэр агаартай хот” төслийг Эрдэнэт хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай танилцуулав. Эрдэнэт хотын агаар:

  • Гэр хорооллын утаа
  • Зам, талбайн тоос
  • Автомашины утаа
  • Хог хаягдлаас бохирдож байна гэж нэрлэхэд танхимаас иргэд, “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос” гэж нэмэв. Салхилахад үйлдвэрийн цагаан тоос дэгддэг. Тэгэхээр цаашид уг шалтгааныг засах чиглэлээр ажиллаж, асуудлыг шийднэ.  

Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон чиглэлд анхаарах шаардлагатай. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, технологи шингэсэн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага үүссэнийг тэрбээр онцлов.
Цахилгаан халаагуур хэрэглэж болох ч зардал өндөртэй. Харин дулааны насос ашиглаж, эрчим хүч гаргах боломжтой.

-Дулааны насосыг хэрхэн ашиглах вэ?
-Өвөл хүйтэн агаар хязгааргүй, үнэгүй. Дулаан дамжуулагч төхөөрөмж ашиглах бөгөөд уг төхөөрөмж нь тойрог схемээр эргэнэ. Дулаан дамжуулагчийг хүйтэн агаараар хүйтэн уур болгоно. Хүйтэн уурыг цахилгаан дамжуулагчаар даралтад халааж, 80 градусын халуун уур болгож шингэн төлөвт шилжүүлнэ. Ингээд буцаад хүйтэн уурыг халааж цикл байдлаар дулаан үүсгэх технологи юм. Үүнийг нэвтрүүлэхэд нэг өрх дунждаар таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байна. Ашиглалтын зардал нь жилд хоёр сая төгрөг болно. Энэ бол нүүрс түлэхээс цэвэр бөгөөд хямд технологи гэв.

Мөн орон сууц, хувийн сүүцуудаа дулаалж, дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчийг хэмнэнэ. Орон сууцны гадна фасадыг дулаалахад эрчим хүчийг 20 хувиар хэмнэнэ. Энэ чиглэлээр Эрдэнэтийн Шинжлэх ухаан технологийн парктай хамтарч “Эко хавтан” компани дулаан тусгаарлагч хавтангийн туршилтын үйлдвэрлэл явуулж байна. Энэ нь дулаан тусгаарлахаас гадна орон сууцуудын өнгө үзэмж сэргэнэ. Үүнээс гадна ногоон байгууламжгүйгээр цэвэр агаарын талаар ярих боломжгүй. Тиймээс орон сууц болон гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээ мөн үеэр танилцууллаа.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан