Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.05.07) хуралдаан болов.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож хэлэлцлээ..
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад асуулт тавьсан юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 660.0 мянган төгрөг болгож өсгөсөн атал 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дахин нэмж 792.0 төгрөг болгосон нь хоёр жилд нэг удаа шинэчлэх хуулийн хугацааг зөрчсөн эсэх тухай, дараагийнх нь уг доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, улсын төсөвт ирэх ачаалал хэрхэн тооцсон тухай байлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрх асуултуудад хариулт өгөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны шийдвэр, гурван талт хэлэлцээрийн заалтыг үндэслэн нэмэгдүүлснийг дурдаж, холбогдох талуудын санал, удаа дараагийн шаардлага, хамтарсан ажлын хэсгийн нарийвчилсан судалгаа, тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Нөгөөтээгүүр сайн дурын болон төрөөс хариуцаж буй даатгуулагчдын шимтгэл төлөлт, ажил олгогчийн цалингийн зардал өснө гэв.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн орлого 129.9 тэрбум төгрөгөөр өсөх бол тус сангийн зарлага 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тэрбээр тооцоо судалгаа дурдан танилцууллаа.
Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны хийсэн тооцооллоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцад 0.02 нэгж хувиар нөлөөлөх буюу үндсэндээ нөлөөгүй гэв.
Харин дээрх хэмжээг нэмэгдүүлэхгүй байснаар цалин багатай ажилтан болон тэдний гэр бүлийн өрхийн хэрэглээ хязгаарлагдаж, амьжиргааны түвшин буурах, залуучууд гадаадад ажиллахыг эрмэлзэх, мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсэх, ажилтны сэтгэл ханамж, хөдөлмөрийн бүтээмж муудах, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж, амьдралын чанар доройтох зэрэг сөрөг нөлөөлөлтэйг онцолсон юм.
Цаашид Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон бусад улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дундаж цалингийн 40–66 хувьтай тэнцүү байх ёстой гэх хэм хэмжээг нэвтрүүлэх, үүнийг ямар нэгэн төлбөр, шимтгэл тогтоох хэрэгсэл болгон ашиглахыг болиулж үндсэн зорилгын дагуу бага цалинтай ажилтны цалин хөлс, орлогыг хамгаалахад чиглүүлэх, ур чадварт тохирсон цалин олгож, монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэжээ.