gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутнууд хичээлийн хуваарийг өөрчлөх сайдын саналын талаар юу хэлэв?

А.Анужин
Боловсрол
2025-05-09
2
Twitter logo
А.Анужин
2
Twitter logo
Боловсрол
2025-05-09

Боловсролын сайд П.Наранбаяр энэ сарын 5-нд их, дээд сургуулиудын хичээлийн хуваарийг өөрчлөх санал гаргасан.

Тэрээр “Нийт их сургуулийн хичээлийн хуваарийг аравдугаар сарын 1-нээс долоодугаар сарын эхэн  хүртэл болгох саналтай байна. Ингэснээр түгжрэл, төвлөрлийг шийдэж,  төсвийн зардлыг хэмнэх боломжтой” гэв.

Тэгвэл энэ талаар багш, оюутнууд ямар бодолтой байгааг тодрууллаа.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ц.Сувд-Эрдэнэ: 

МУБИС-ийн хичээлийн жил наймдугаар сарын сүүлд эхэлж, тавдугаар сарын төгсгөлд дуусдаг.

Одоогийн хичээлийн хуваарьт орон нутгийн оюутны хувьд ямар ч хүндрэл тулгардаггүй.

Шинэ өөрчлөлт нь түгжрэл, нийгмийн зарим асуудалтай холбоотой ч төдийлөн үр дүнд хүрэхгүй гэж бодож байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан У.Нинжин: МУИС-ийн хичээл өглөө 7:40-т эхэлдэг. Хичээлдээ хоцрох тохиолдол бий. Магадгүй бүх ажлын цаг зэрэг эхэлдэгтэй  холбоотой байх. Замын ачааллыг бууруулж болох ч оюутнууд зуны хугацаанд “Work and travel” хөтөлбөрөөр гадагшаа явж ажиллах нь ихэссэн. Энэ хөтөлбөр зургаадугаар сараас эхэлдэг. Иймд төр засаг оюутнуудын хэрэгцээ, шаардлагыг мэдрээсэй.

ХУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Ууганбаяр: Хичээл нийтийн ажлын цагтай давхацдаг. Түгжрэлээс шалтгаалж хичээлээс хоцрох тохиолдол байдаг.

Дунджаар 30-40 минут хоцрох нь хэвийн үзэгдэл. Манай сургуульд 20 минутын дотор хоцорсон тохиолдолд ирц бүртгэдэг юм.

Нөгөө талаас, Монгол орны уур амьсгал зундаа бүгчим. Иймд үед хичээллэх нь хэр зохимжтой талаар нарийн судлах хэрэгтэй.
 
МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Еламан: Би орон нутгаас ирсэн шинэ оюутан. Энэ саналыг зөв эсэхийг сайн мэдэхгүй байна. Хичээл аравдугаар сард эхлэхээр бол гэр бүлдээ тариалангийн ажилд туслах боломж бүрдэх байх.

МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Бат-Оргил: Би эсрэг байр суурьтай байна. Түгжрэл дан оюутнуудаас шалтгаалдаггүй. Ихэнх орон нутгийн оюутан дотуур байранд, сургуулийн ойролцоо байр түрээслэн амьдардаг,  түгжрэл үүсгэх нь бага. Иймд үр дүн өгөхгүй.

ХУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан О.Баярцэцэг:  Олон улсын жишиг тийм байж болох ч манай улсын уур амьсгалд зохицохгүй. Зуны ид халуунд хичээллэх нь оновчтой шийдвэр биш. Оюутнууд зун аялах, ажиллах гээд олон төлөвлөгөөтэй байдаг. Оюутнуудаа  бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.

ХУИС-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн багш А.Энхсүрэн: Аравдугаар сарын нэгнээс хичээллэвэл өвлийн амралт хойшилно. Энэ нь аж амьдрал талаас хэрэгтэй. Орон нутгийн оюутнууд тариалангийн бэлтгэл ажлаа бүрэн хангахад оролцох боломжтой.

Харин  түгжрэлд ямар ч үр дүн  байхгүй. Сурагчдын амралт болоход оюутнууд хичээллэж л байдаг. Гэвч асуудал гардаггүй. Нөгөөтээгүүр, эрдэм шинжилгээ, төгсөлтийн асуудал хөндөгдөнө. Дийлэнх гадаад их сургуулиудын өргөдөл илгээх хугацаа зун явагдаж, намар хичээл эхэлдэг.  Энэ үед манай оюутнууд төгсөх хугацаа нь хойшилсноор дипломоо хүлээх зэрэг асуудал гарна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан