gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хуулийн хэрэгжилт, бизнесийн орчны итгэлцэл гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна”

О.Батхишиг
Нийгэм
2025-05-09
7
Twitter logo
О.Батхишиг
7
Twitter logo
Нийгэм
2025-05-09

Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайд чиглэдэг. Хууль эрх зүйн тогтворгүй байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн сул байдал, ялгавартай татвар зэрэг нь уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад саад болсоор байгаа аж.

Энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилготой Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Шинэ хуулиар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох  өөрчлөлтүүдийг тусгажээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого,зохицуулалтын газрын дарга Б.Анарын хэлснээр, шинэчилж буй хуулийн төсөлд маргааныг арбитрын шатанд хүргэхээс өмнө шийдвэрлэх механизм, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах Зөвлөлийг байгуулах, төрийн байгууллагын хариуцлагыг тодорхой болгох зэрэг заалтууд орсон.

Сүүлийн хоёр жилд төрийн байгууллагатай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалтын 108 маргаан ирсний  82-ыг шийдвэрлэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад хөрөнгө эргүүлэн олж өгөхөд хойрго ханддаг гэх асуудлыг хөрөнгө оруулагчид тавьж байна. “Хуучин хуульд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаална гэсэн ганцхан заалттай байсан. Одоо бүх төрийн байгууллагуудад үүрэг өгч, хөрөнгө оруулагчийг хохироосон тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ” гэв.  

Өнгөрсөн онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17 хувиар өссөн ч эрх зүйн тогтворгүй байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт сул, суутган татварын ялгавартай байдал хөрөнгө оруулагчдад хамгийн хүндрэлтэй асуудал байсаар байна.

Хэлэлцүүлэгт оролцсон Трансвест Монголиа компанийн хууль эрх зүй хариуцсан захирал Б.Чулуунбаатар хэлэхдээ:

Манай компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байна. Канадын 100 хувь хөрөнгө оруулалтаар уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг.  Бидэнд валютын ханш том хүндрэл болдог. 

Бараа бүтээгдэхүүнээ гадаад валютаар худалдаж аваад дотооддоо төгрөгөөр борлуулахад ханшийн зөрүүтэй үед маш их алдагдал хүлээдэг. Үүнд тодорхой анхаарах хэрэгтэй.

Хууль шүүхийн асуудал бүхий л шатанд маш удаашралтай явдаг.  Шүүхийн явц арай гэж дуусахад шийдвэр гүйцэтгэл дээр дахиад хүлээлтэд ордог. Гаднын хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр биелдэггүйд бухимддаг. Шийдвэр гарчихсан ч хэрэгждэггүй, эсвэл хойшлогддог, хэрэг маргааныг олон жил дамнуулан шийддэг байдлыг засах хэрэгтэй гэв.

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах шинэ төслийн хүрээнд гадаад, дотоодын ААН-д  суутган татварыг ижил төвшинд ногдуулах саналыг мөн дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар гадаадын ААН-д 20%, дотоодын ААН-д 10% ногдуулж буй нь ялгавартай нөхцөл бүрдүүлж байгааг ЭЗХЯ онцлов.

Бусад орны хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин чухал заалт нь тогтвортой байдал. Гэтэл манай улс өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын тухай хуульдаа 12 удаа өөрчлөлт оруулжээ. Хоёр жил тутам хуульд гар хүрсэн шалтгаан нь төр томоохон стратегийн хөрөнгө оруулалт дээр анхаарч ЖДҮ, шууд хөрөнгө оруулалтаа орхигдуулдгаас болдог аж .

Мега, уул уурхайн төсөл ярьдаг. Гэтэл орчин үеийн уул уурхай автоматжуулалт, хүчин чадал сайтай техник нэвтрүүлсэн учир ажлын байр харьцангуй цөөтэй болсон. Тиймээс ажлын байр бий болгосон, нэмүү өртөг шингээсэн зах зээлрүү хараагаа тэлэх шаардлагатайг оролцогчид тодотгов.

 Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү

Хөрөнгө оруулалтыг шууд хориглосон, хязгаарласан, хүндрэлтэй шаардлага тавьсан 40 гаруй заалт хууль тогтоомжид байгаа нь бусад салбарт хөрөнгө татахад саад болж буйг судалгаагаар тогтоосон. Жижиг зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт татах амар биш. Тиймээс зах зээлээ тэлж чөлөөт худалдаа, эдийн засгийн яриа хэлцлүүдээр том зах зээлрүү бараа бүтээгдэхүүнээ бага тарифтай гаргах ажлуудыг засгийн газар хийж байна.

Мөн хөрөнгө оруулалт татахад хөдөө аж ахуйн салбарт төрийн оролцоо дэндүү их. Татаас, зээл зохицуулалтыг тухайн бизнес тэгш хүртэж чаддаггүй, аль нэг хэсгийг онцгойлон дэмжихээр хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй, зах зээл нь хумигддаг.  ХАА, Аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи гэх боломжтой салбарууд бий гэж Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэллээ.

Шинэ хуулиар дараах томоохон өөрчлөлтүүд орж байна:

  • Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах зөвлөл байгуулна
  • Шүүхээс өмнөх маргаан шийдвэрлэх механизмыг нэвтрүүлнэ
  • Суутган татварыг ижил төвшинд аваачих бодлого барина
  • Төрийн байгууллагын хариуцлагыг хуульчилна
  • Хөрөнгө оруулалт хязгаарласан заалтуудыг эргэн харна

"Тритила Адвисорс" компанийн гүйцэтгэх захирал Томаш Бравенец:

Би Монголд 10 жил болсон банкир. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төр засгаас тогтвортой, найдвартай, бизнест ээлтэй хууль зүйн орчныг хүлээдэг. Монголд мөнгөн санхүүжилтээс гадна нөү-хау орж ирэх шаардлагатай гэж үзэж байна.

Төр, иргэн хоёр нь  хандлагаа сайжруулах шаардлагатай. Яагаад Монголд гадаадын банк байхгүй байна гэдэгт анхаарах хэрэгтэй. Боломжоо ашиглаж, хөрөнгө оруулалт татахын тулд бусад улсуудтай өрсөлдөх хэрэгтэй. Хууль зүйн орчин нь боломжийн ч хэрэгжүүлэх дээрээ маш том асуудалтай. “Монгол бол боломж ихтэй улс. Гэвч хэрэгжилтийн сул байдал, бизнесийн орчны итгэлцэл хөрөнгө оруулагчдыг үргээж байна” гэв.

Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн итгэлийг сэргээх энэхүү хуулийн шинэчлэлийг 2025 оны онцлох бодлогын нэг хэмээн тодотгож байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан