Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Бүх зүйл санаанд оромгүй хурдан өрнөв.
2021.01.18. /ДАВАА/ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ЭХ АМАРЖЛАА
Нэгдүгээр амаржих газарт төрөөд нэг хонож байсан эхээс коронавирус илэрлээ. Манай хэд хэдэн эмнэлэгт ковид-19 бүртгэгдсэн ч энэ нь төрөх эмнэлэгт халдвар илэрсэн анхны тохиолдол байв. Эмч, мэргэжилтнүүд болон тус эмнэлэгт хэвтэж буй 270 гаруй эх, нярайг халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд шинэ төрсөн ээжийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эмч, мэргэжлилтнүүд ёс зүйн ноцтой алдаа гаргалаа. Идэр есийн хүйтэнд нялх биетэй эхийг гадуур хувцасгүй, гэрийн шаахайтай тээвэрлэсэн нь иргэдийг бухимдуулав.
2021.01.19. /МЯГМАР/ ШАДАР САЙД Я.СОДБААТАР УУЧЛАЛТ ХҮСЭВ
Дөнгөж төрсөн эх, үрд хүнлэг бус сэтгэлээр хандсан сэтгэл эмзэглүүлэм зураг нийгмийн сүлжээгээр тархсан орой Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар эмнэлгийн ажилтнуудын өмнөөс уучлалт хүсэв. “Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа энэ цагийг даван гарна” хэмээсэн түүний мэдэгдэл иргэдийн бухимдлыг намжаасангүй.
2021.01.20. /ЛХАГВА/ ЭХ, ҮРИЙН ЭРХИЙГ ХАМГААЛСАН ИРГЭДИЙН ЖАГСААЛ ҮР ДҮНД ХҮРЛЭЭ
Нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж байсан иргэдийн тэмцэл маргааш өглөө нь УОК, Эрүүл мэндийн сайдыг огцруулах жагсаал болон Төв талбайд үргэлжиллээ. Жагсаал цуглааныг шударга иргэдийн дуу хоолой гэхээс илүү аль нэг улс төрийн хүчний захиалга, худалдагдсан иргэдийн бөөгнөрөл гэж үзэх болсон энэ цагт өнгөрсөн лхагва гарагийн жагсаал шинэ салхи сэвэлзүүлэв. Залуучууд нялх биетэй эх, үрийн зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд хэний ч захиалга, зохион байгуулалтгүйгээр тал талаас Сүхбаатарын талбайд цугларч, Засгийн газар, УОК-оос хариуцлага нэхсэн нь илүү жинтэй бөгөөд бодит тэмцэл байв.
Ард иргэдийн итгэл үнэмшлээрээ цугласан тайван жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн үйлдлүүд энэ үеэр гарсныг хууль хяналтынхан анхааралдаа авчээ.
Төв талбайд иргэд тэмцэж байхад Төрийн ордныхон ч дүмбийж суусангүй. Орой 19.00 цагт УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлага хүлээж огцрох мэдэгдэл хийсэн нь захиалагч, зохион байгуулагчгүй органик жагсаалын бодит үр дүн байлаа.
2021.01.21. /ПҮРЭВ/ ЕРӨНХИЙ САЙД ТАНХИМААРАА ОГЦРОХ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
Хоёр сайдаа огцруулах болоод тарсан жагсаал маргааш өглөө нь бас өөр нэгэн тэмцлээр эхлэв. Пүрэв гарагийн өглөөний 08.00 цагаас эхлэн эрүүл мэндийн салбарынхан “Сайдаа үлдээе” хөдөлгөөн өрнүүлж, эмнэлгүүдээ төлөөлөн ирсэн эмч, мэргэжилтнүүд “мэргэжлийн сайдаа үлдээх” хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ.
10.45 цаг.
Огцрох өргөдлөө өгсөн хоёр сайдынхаа хувь заяаг Ерөнхий сайд хэрхэн шийдэх хүлээлт үүссэн өглөө нөхцөл байдал санаанд оромгүйгээр өөрчлөгдөв.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, энэ хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасныг Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжжээ. Хоёр сайдыг огцруулах асуудал У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаны асуудал болон томорч даамжирсан нь иргэдийг хүсэл зориг биш байсныг нийгмийн сүлжээн дэх уур амьсгалаас тандахад илэрхий.
16.00 цаг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох болсноо ард иргэддээ дуулгаж, мэдэгдэл хийлээ. Нялх биетэй ээжийг ХӨСҮТ рүү тээвэрлэхэд алдаа гаргасан хариуцлагагүй эмч, мэргэжилтнүүдийн өмнөөс Ерөнхий сайд уучлалт хүсэж, ёс зүйн хариуцлага хүлээж огцрох шийдвэр гаргалаа гэв. Төрийн дунд, доод шатны албан хаагчид алдаа гаргавал ажилтан шийтгүүлээд, дарга нь үлддэг уламжлал өөрчлөгдөж, Ерөнхий сайд нь огцордог жишиг эндээс эхлэн тогтож байна хэмээгээд цаашид төрийн бүх шатны албан хаагчид ажилдаа хариуцлагатай хандахыг хатуу сануулав.
Мөн Ерөнхий сайд “Олон нийтийн итгэл үнэмшлээрээ хийсэн жагсаал цуглааныг миний хамгийн их итгэж, хамтарч ажиллаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга үймүүлж санхүүжүүлж, улс төрийн зорилгоор ашигласанд харамсаж байна. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой” гэсэн мэдэгдэл хийлээ.
ХАМГИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ХАМГААЛАЛТТАЙ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО
17.00 цаг. Ерөнхий сайдын энэ мэдэгдлээс хойш цагийн дараа буюу 17.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарласан ч Ерөнхий сайд очсонгүй. Мөн үеэр УИХ-ын ТББХ хуралдаж, Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэв.
ҮАБЗ-ийн хуралд ирээгүй Ерөнхий сайдад хандсан үгээ Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаан оролцон хэлсэн бөгөөд Ерөнхий сайдын огцрох шийдвэрийг эрс буруушаахын зэрэгцээ, жагсаал цуглааны үеэр улс төрийн ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Олон нийтийн итгэл үнэмшлээрээ цугласан жагсаалыг Ерөнхийлөгч үймүүлсэн” гэж хэлсэн үгээ Ерөнхий сайд Та нотлоорой. Хэрэв нотлогдвол Ерөнхийлөгч Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН нам Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэлээ.
Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйл-д:
1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна гэж заасан байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ерөнхий сайд огцрох болсон шалтгаан нь амаржсан ээжийг тээвэрлэхэд алдаа гарснаас болоогүй. Цаана нь өөр шалтгаан байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж огцорч байна гэж бодохгүй байна. Би Ерөнхий сайд байсны хувьд ямар зовлон, шахалтууд байдгийг мэднэ. Өөр л шалтгаан Хүрэлсүхийг ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн ил хэлсэн шалтгаанд нь үл итгэсэн байр сууриа илэрхийлэв.
Засаглалын тогтвортой байдлыг эн тэргүүнд тавьж, Засгийн газрын бие даасан байдлыг хангах нь 2019 оны 11-р сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онцлох заалтын нэг байсан ч эцэг хуулийн дархлаа У.Хүрэлсүхийн Засгийн газарт үйлчилсэнүй. Зургаан сарын дараа Монголын парламентийн түүхэнд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо.
32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
2021.01.22. /Баасан/. Улс төрийн амьдралын шинэ өглөө эрх баригч намын хувьд 32 дахь Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар эхэллээ. Намын цагаан байранд болсон уг хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тодруулж, УЗ болон МАН-ын Бага хурлын гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Үндсэн хуульд зааснаар МАН-ын удирдлага шинэ Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар баасан гарагийн орой, ажлын цаг дуусахын өмнөхөн хүргүүлэв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гэнэтийн үл ойлголцлоос болов уу? Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг Төрийн тэргүүнд МАН-ын дарга У.Хүрэлсүх өгсөнгүй. Уг албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ч авсангүй. ЕТГ-ын дарга Ө.Шижир хүлээн авч, Ерөнхий сайдыг УИХ-д танилцуулах тогтоолын төслийг хуулийн хугацаанд нь УИХ-д танилцуулахаа мэдэгджээ.
Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2-рт:
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заажээ.
МАРГААШААС ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДОХ "Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДОЛОО ХОНОГ" ЭХЭЛНЭ
Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслийг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулснаар дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Улс оронд цар тахал дэгдсэн энэ онцгой цаг үед улс төрийн нөхцөл байдал ойлгомжгүй, тодорхойгүй байх нь улс оронд хохиролтой. Тиймээс асуудлыг шуурхай шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт дүүрэн амралтын өдрүүд үргэлжилж байна.
Шинэ Ерөнхий сайд МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг үргэлжүүлнэ. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд том өөрчлөлт орохгүй, ихэнх сайдууд ажлаа үргэлжлүүлэх чигтэй байгааг МАН-ын хэд хэдэн гишүүн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан. У.ХҮРЭЛСҮХИЙН топ улс төр энэ долоо хоногоор өндөрлөж, маргаашаас шинэ Ерөнхий сайдаар томилогдох Л.ОЮУН-ЭРДЭНИЙН долоо хоног эхэлнэ. Тэр танхимдаа хэн хэнийг авч үлдэх, ямар шинэ сайдууд тодрох нь улс төрийн амьдралын сонирхол татсан үйл явдал болж үлдлээ.