gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -6
  • Зурхай
     10.20
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 -6
Зурхай
 10.20
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -6
Зурхай
 10.20
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн шуурхай хурал зарлалаа

Э.Оргил
Улс төр
2021-01-21
738
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгааг мэдэгдлээ. 

Мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар:

Огцрох болсон шалтгаан нь нялх биетэй эхийг эмч мэргэжилтнүүд амаржих газраас хүнд нөхцөлд тээвэрлэсэнд эцэг хүн, Ерөнхий сайдын хувьд харамсаж, сэтгэл өвдөж байгаагаа илэрхийлэв. Энэ хариуцлагагүй үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг би зөв гэж үзэж байна. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Энэ нь миний хүүхэд байхаас ухамсарласан зарчим.

Ард түмний жагсаал цуглааныг улс төрийн үйл ажиллагааанд ашиглалаа. Миний итгэж, найдаж, хамтарч ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар жагсаж үзэл бодлоо илэрхийсэн жагсаалыг үймүүлж, улс төржүүлсэн.

Миний итгэл найдвар алдарч байна. Цаашид ч олон түмнийг турхирч, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар гэсэн төрийн хоёр том институт хооронд улстөрийн зүй бус харьцаа үүсэх вий. Үүнээс болж олон түмэн  үймээнд татагдан орох вий. Жирийн иргэдийн амь нас хохирох вий.
Монголчууд бид 7-р сарын 1-ний үйл явдлыг мартаагүй. Улс төрийн ийм тогтворгүй нөхцөл үүсэх вий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа юм. Миний гаргаж байгаа энэ шийдвэр ч үүнтэй холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах Үндсэн хуулийн үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн улс төрийн акцуудыг удаа дараа хийж, төрийн тогтворгүй байдлыг бий болгох, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлэх гэсэн мэдээ мэдээллийг өөрийнхөө хэвлэлүүдээр гаргаж байна. ийм зохисгүй үйлдэлд нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийснээс хойш цаг хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарлалаа.

Ерөнхий сайд мөн "Миний бие Монголын улс төрөөс явж байгаа юм биш ээ. Шударга бусын төлөө тэмцэнэ. Шударга ШҮҮХ-тэй болохын төлөө тэмцэнэ" гэж хэлсэн нь ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ далд утгаар илэрхийлж буй мэт харагдав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан