УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж амаржсан эхтэй хүнлэг бус харьцсан гэх үндэслэлээр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин өөрийн бүрдүүлсэн кабинетийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой хэмээн үзэж, Засгийн газрын тэргүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээн Ерөнхий сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа юм.
Ерөнхий сайд УИХ-д огцрох хүсэлтээ гаргаж, УИХ-ын хурал хүлээн авбал Ерөнхий сайд ч тэр Засгийн газар ч тэр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор Үндсэн хуульд заажээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хуралдаанд Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт оролцож байна.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Өнгөрсөн 30 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 1992 оноос хойш анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байна. Нийгэмд үүссэн бухимдал, ёс зүйн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээж, улс төрийн шинэ соёлыг бий болголоо гэж бодож байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед сайн ажилласан. Алдаа оноо гарсан. Цаашдаа ард түмний хүсэл сонирхол, дуу хоолойг сонсож ажиллах нь чухал.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ард түмний хүссэн Ерөнхий сайд томилогдсон. Би пялдаганаж үг хэлдэггүй, үнэн үгийг л хэлдэг. Утааны асуудал ямар байлаа. Шахмал түлшний асуудлыг ажил хэрэг болгосон. Өнөөдөр энэ танхимаас ёс зүй, жудаг бүгдэд нь үйлчлэх болтугай гэж хүсэх байна. Та Монголын ард түмнийг тэмцэл, цуст мөргөлдөөн рүү явуулахгүй гэж хэлсэн. Та үүнийгээ тодруулаач.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Маш харамсалтай байна. 2016 онд МАН ямар янзтай улс орон, эдийн засагтай улс орныг хүлээн авч, өнөөдрийг хүргэснийг харж байна. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажлуудыг ард түмэн дэмжиж байгаа. Өнөөдрийн үйл явдал улс төрд шинэ жишиг тогтоолоо. Нөгөө талаар төрийн албанаас, үйлчилгээний албанаас болж Засгийн газар нь огцрох гэж байна. Би дөрвөн хүүхдээ улсын эмнэлэгт төрүүлсэн эх хүний хувьд төрөх эмнэлгийн үйлчилгээ иргэдийг дандаа царайчлуулдаг. Тиймээс энэ тал дээр цаашид анхаарах хэрэгтэй.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Надад нэг дутагдал байна. Гоё сайхан ярьж чадахгүй. Өнөөдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрох боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Жагсаал цуглааныг мөнгөөр ивээн тэтгэж, санхүүжүүлсэн асуудлыг өөрийн удирддаг ТЕГ-аас тодруулах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та хариуцлага хүлээж байгаа юм уу хариуцлагаас зугтаж байгаа юм уу. Та жагсаал цуглааныг санхүүжүүлж, ард түмнийг турхирсан гэлээ. Ард түмэн жагсаж, цуглаж болдоггүй юм уу. Тийм баталгаа нотолгоо хаана байгаа юм бэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Миний эхнэр, миний охин ингээд явж байвал гэж би бодсон. Уураа хүрвэл гар зөрүүлж, хэцүү асуудалд сэтгэл өвддөг монгол хүү. Өнөөдөр би айсандаа биш алдаагаа ухаарч хариуцлага хүлээж байна. Би доод албан тушаалын хүндээ хариуцлага үүрүүлчихээд ард нь үлддэг хүн биш. Өнөөдрийн Ерөнхий сайдын огцролтыг зөвөөр хүлээж аваарай. Би сэтгэлээрээ, зүрхээрээ амьдардаг хүн. Би чадвал чадна гээд ажлаа хийдэг, чадахгүй бол ажлаа өгөөд явдаг хүн. Огцорсныхоо дараа би энэ жагсаалтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад өгнө. Нотлох баримт олон бий. Ерөнхийлөгч АН-ыг самарсан одоо МАН-ыг самрах юм байна.
УИХ-ын гишүүн С.Батболд: Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүгэлээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьд төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Та оффшор бүсээс мөнгө оруулж ирж иргэддээ тараана гээд байх юм. Энэ таны мөнгө юм уу хэний мөнгө юм бэ. Хэвлэлээр гарч байгаа асуудлуудад хариулт өгнө үү.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Нэгдүгээр Ерөнхийлөгч байхгүй байна, хоёрдугаарт хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газар өөрийн хүсэлтээр, суудлаасаа зууралдахгүй огцорч байна. Улс төрийн том соёл байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үнэхээр олон түмний итгэлийг хүлээж чадлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ах нараа та нар 30 жил засагласан, зарим нэг нь хариуцлагаа хүлээе гэвэл дэмжих нь зүйтэй. Өчигдрийн жагсаал бол иргэдийн тэмцэл байсан. Нэг эмэгтэйн асуудал биш жилийн ужгирсан асуудал шүү дээ. Энэ асуудалд УОК хариуцлага хүлээ гэтэл Засгийн газар огцрох болчихлоо. Та Ерөнхийлөгчийг жагсаал зохион байгуулсан гэлээ та үүнийгээ батлаарай Ерөнхий сайд аа. Үнэн бол би намын даргын, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг дахин тавих болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Та нарын Ерөнхий сайд сайн ажилласан гэдэг үгэн дээр Ерөнхий сайд тийм ээ би сайн ажилласан гэж хэлдэггүй байхгүй юу. Сөрөг хүчнийхээ үгэн дээр тодорч, үгээ хэлдэг. Гэтэл миний үгийг таслаад байх юм. Тиймээс би үг хэлэхээ болилоо. Та нар сайн магт.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Туйлын харамсалтай байна. Монголын ард түмэн түүхэн сорилтын хамгийн хэцүү цаг үед тулгарлаа. Цаг хугацаа харуулах байх аа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Уханиас иргэдээ татаж авсан эхний таван орны тоонд манай улс орж байсан. Бид хэдэн онгоцтой билээ, ямар хүний нөөцтэй билээ. Нэг нислэгт явсан нисгэгч, хамт явсан хүмүүс 14 хоногийн хорионд ордог. Тусгаарлах байрны нөхцөл хэцүү. Бид өнгөрсөн хугацаанд 28 мянган иргэнээ татаж авсан, цаашид ч татан авна. Миний улс төр жинхэнэ утгаараа эхэлж байгааг үгүйсгэхгүй. Намайг хэн ч айлгаж, хэн ч худалдан авч чадахгүй. Мөнгөтэй төгрөгтэй баян тарган улс намайг худалдаж авна гэж бодож байвал үгүй шүү. Би худалдагдаж байгаагүй учраас би үгээ хэлж чаддаг юм