Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан амаржсан эхэд хүнлэг бус хандсан гэх үндэслэлээр хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа ч хөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр Ерөнхий сайдад өгсөн.
Тэгвэл өнөөдөр өглөө Сүхбаатарын талбай орчимд эрүүл мэндийн салбарын зарим төлөөлөл сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж тайван жагсаалыг эхлүүлжээ.
Нэг удаагийн халат нөмөрсөн хүмүүс талбайн баруун, зүүн хэсгийн зам дагуу зогсож, "Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе", "Тэр чадна", "Бид шаардаж байна" зэрэг бичгийг барьсан байна.
Эрүүл мэндийн салбарын төлөөлөл Т.Мөнхсайханыг ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарт өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэдгийг жагсаалд ирсэн зарим төлөөлөл хэлж байв.
Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн салбарын суурь өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн гэдгийг тэдний зарим нь онцолж байлаа. Амаржсан эхтэй холбоотой асуудалд хариуцлага тооцох нь зүйтэй ч ажил хийж, өөрчлөлтийг авчирч байгаа хүнийг чөлөөлж болохгүй гэлээ.
Яг одоо талбай орчимд 200 гаруй хүн нэг удаагийн халат өмсөн тайван жагсаалыг хийж байгаа бөгөөд ээлжнээсээ буусан эмнэлгийн ажилчид ч байна гэв.
Тайван жагсаал 08:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган хүний төлөөлөл болж эдгээр хүн талбайд цугласан байна. Эрүүл мэндийн салбар уналтад орсон бөгөөд энэ бүхнийг өөрчлөхөөр ажиллаж байсан хүнийг ажлаас нь чөлөөлж байгаад эсэргүүцэж байгаагаа жагсаалд оролцогч хэлсэн юм.