gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Монгол наадам
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Нүүрсний хулгай
    •   Мэддэг мэдээлдэг байя
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     10.01
  • Валютын ханш
    $ | 3459₮
Цаг агаар
 15
Зурхай
 10.01
Валютын ханш
$ | 3459₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • Монгол наадам
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Нүүрсний хулгай
    • Мэддэг мэдээлдэг байя
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 10.01
Валютын ханш
$ | 3459₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Алга дарам газарт зочид буудал барьж, зэргэлдээх байрууд нурах эрсдэлтэй болжээ

ФОТО: Алга дарам газарт зочид буудал барьж, зэргэлдээх байрууд нурах эрсдэлтэй болжээ

Бид уг асуудлын мөрөөр суравжлахаар очиход барилгын хашааны хүрээг тэлж, нурсан хэсгийг давуулан дахин босгосон байлаа. Энд хөрс дахин нурахгүй гэж баталгаа үгүй бөгөөд бороо орох эсвэл одоо ч хөрс чийгтсэн тул нуралт өгч зэргэлдээх байшингууд мөн нурах эрсдэлтэй харагдаж байв. Торуулбал, баруун урд талын байрны булан эмтэрч сүйдсэн, урд талын орон сууцны авто зам цуурсан, автмашин явахад ч нурж мэдэх эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.

Facebook
Twitter  1436

Нийслэлийн Баянгол дүүргийн 33-р хороонд байрлалтай, бидний нэрлэж заншсанаар Модны 2-т байрлах “Амур” зочид буудлыг нураан дахин шинээр барилга барихдаа зэргэлдээх орон сууцны барилгуудад аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ.

Тодруулбал өчигдөр орсон аадар борооны улмаас барилгын ухсан том нүх ирмэгээрээ нурж хүрээ нь улам тэлэхдээ зэргэлдээх 200 гаруй өрхтэй орон сууцнууд мөн нурах эрсдэлийг үүсгээд байна. Барилгын талбайн урд байрлах 67-р байрны оршин суугчийн хэлж буйгаар шөнө 3 цагийн орчимд юм нурах шиг чанга дуу чимээ гарахад нь цонхоороо хартал тойруулан барьсан төмөр хашааны доорх хөрс, шороо нурж, хашаа сүйдсэн байдалтай байсан гэв.

Зургийг фэйсбүүк хуудсаас авав

Бид уг асуудлын мөрөөр сурвалжлахаар очиход барилгын хашааны хүрээг тэлж, нурсан хэсгийг давуулан дахин босгосон байлаа. Энд хөрс дахин нурахгүй гэж баталгаа үгүй бөгөөд бороо орох эсвэл одоо ч хөрс чийгтсэн тул нуралт өгч зэргэлдээх байшингууд мөн нурах эрсдэлтэй харагдаж байв. Тодруулбал, баруун урд талын байрны булан эмтэрч сүйдсэн, урд талын орон сууцны авто зам цуурсан, нурах эрсдэл бүхий дараах нөхцөл үүссэн байна.

Зэргэлдээх орон сууцны барилгын суурь эвдэрч эхэлжээ

Нурсан хэсгийг давуулан ахиулж байрлуулсан хашаа урд талынхаа орон сууцнаас холгүй харагдах ба зам нь дахиад л цуурчээ

Өмнө нь таван давхар байсан “Амур” зочид буудлын барилгыг нурааж дахин шинээр барихдаа мөн л таван давхар шинэ барилга барих тул оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйгээр барилгын ажлыг явуулж, хуулийн хүрээнд ажиллана гэж эхэндээ мэдэгдэж байсан ч өдгөө доороо 5 давхар үйлчилгээний төвтэй, олон давхар зочид буудал барихаар төлөвлөж буйг нэрээ нууцлахыг хүссэн оршин суугч хэлэв. Угтаа бол ямар ч барилгын ажлыг хийхдээ тухайн объектод ямар зориулалтаар, хэдэн давхар, ямар төрлийн барилга барьж буй талаар өгүүлж, зураг төслийг харуулсан самбар бүхий мэдээлэл гаднаа байх ёстой ч энд байсангүй. Тэгээд ч зогсохгүй барилгын ажлыг шөнө дунд 3 цагт ч үргэлжлүүлж, ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж байгаа гэв.

Орон сууцны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбайгүй, явган хүний зам ч үгүй “алга дарам” газарт зочид буудал барьж буй компани нь С.Лхамноржин захиралтай “Амури-Оргил” ХХК бөгөөд мөн тэрбээр шинээр баригдаж буй зочид буудлын урд байрлах 67-р байрны СӨХ-ны дарга аж.

Эх сурвалж: shilen.gov.mn

Шинээр баригдаж буй барилгын зүүн талд байрлах “Гранд Хилл” зочид буудал нь албан бус мэдээллээр түүний хамаарал бүхий этгээдийнх бөгөөд тус зочид буудлын гаднах агааржуулалтын системийн чанга дуу чимээ, авто зогсоолгүй тул үйлчлүүлэгчид нь орон сууцны зогсоолыг ашиглаж, зам хаадаг, хогийн цэг нь халуунд үнэр танартай болж, гаднаа хөглөрдөг гэх мэт мөн л оршин суугчдын толгойн өвчин болсоор удаж буйг иргэд хэлж байлаа.

Бид С.Лхамноржин захиралтай холбогдсон боловч тодорхой мэдээлэл авч чадаагүй бөгөөд өөрөө эргэн холбогдож мэдээлэл өгнө гэсэн юм. Мөн бид энэ талаар мэргэжлийн  байгууллагуудаас тодруулж эргэн мэдээлэх болно.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

  • Иргэд Дэү брэндийн 40 автобустай танилцаж байна
    Иргэд Дэү брэндийн 40 автобустай танилцаж байна
    Өчигдөр
  • Хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй
    Хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй
    2023-09-27
  • “Top Gear” сэтгүүлийн ерөнхий редакторын Монголд хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
    “Top Gear” сэтгүүлийн ерөнхий редакторын Монголд хийсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
    2023-09-27
  • ФОТО: Автомашингүй өдөр
    ФОТО: Автомашингүй өдөр
    2023-09-23
  • "Иргэдийн амьжиргааг дэмжих хүсэлтийн дагуу самар түүх хугацааг нэг сараар сунгалаа"
    "Иргэдийн амьжиргааг дэмжих хүсэлтийн дагуу самар түүх хугацааг нэг сараар сунгалаа"
    2023-09-20
  • ФОТО: Иранчууд Роналдуг хөл хөөртэй угтан авчээ
    ФОТО: Иранчууд Роналдуг хөл хөөртэй угтан авчээ
    2023-09-20
  • Л.Нямгэрэл: Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон
    Л.Нямгэрэл: Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон
    2023-09-15
  • ФОТО: Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалъя
    ФОТО: Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалъя
    2023-09-15
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ
    “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ
    2023-09-15
  • ФОТО: Дурсгалын шинэ зооснуудыг худалдаанд гаргалаа
    ФОТО: Дурсгалын шинэ зооснуудыг худалдаанд гаргалаа
    2023-09-13
  • Ёшикава Хироюки: 26 жилийн өмнө амийг минь аварсан монгол цагдаад талархаад баршгүй
    Ёшикава Хироюки: 26 жилийн өмнө амийг минь аварсан монгол цагдаад талархаад баршгүй
    2023-09-12
  • "Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна"
    "Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна"
    2023-09-11
  • ФОТО: Японы соёлын наадам боллоо
    ФОТО: Японы соёлын наадам боллоо
    2023-09-11
  • ФОТО: "Сонгодог Жаран" хүндэтгэлийн тоглолт боллоо
    ФОТО: "Сонгодог Жаран" хүндэтгэлийн тоглолт боллоо
    2023-09-10
  • S'Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
    S'Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
    2023-09-05
  • ФОТО: 3500 гаруй сүсэгтнийг хамарсан Гэгээн мөргөл эхэллээ
    ФОТО: 3500 гаруй сүсэгтнийг хамарсан Гэгээн мөргөл эхэллээ
    2023-09-03
  • ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисыг албан ёсоор угтах ёслол боллоо
    ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисыг албан ёсоор угтах ёслол боллоо
    2023-09-02
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай барих мэдээ сурагчдыг хамгийн их баярлуулав
    3х3 сагсан бөмбөгийн талбай барих мэдээ сурагчдыг хамгийн их баярлуулав
    2023-09-01
  • 12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй тул 1135 хүүхэд цахимаар хичээллэж байна
    12-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусаагүй тул 1135 хүүхэд цахимаар хичээллэж байна
    2023-09-01
  • ФОТО: Хичээлийн шинэ жил эхэллээ
    ФОТО: Хичээлийн шинэ жил эхэллээ
    2023-09-01
  • ФОТО: Пап Францисын айлчлалд зориулсан маркийг гаргалаа
    ФОТО: Пап Францисын айлчлалд зориулсан маркийг гаргалаа
    2023-08-31
  • ФОТО: Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан байдал
    ФОТО: Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан байдал
    2023-08-31
  • ФОТО: Европын хамгийн том гудамжны фестивалийн эргэн тойронд
    ФОТО: Европын хамгийн том гудамжны фестивалийн эргэн тойронд
    2023-08-29
  • Аризона мужид 90 настай эмэгтэй жолоодлого алдаж салон мөргөжээ
    Аризона мужид 90 настай эмэгтэй жолоодлого алдаж салон мөргөжээ
    2023-08-25
  • 20 хоног улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулна
    20 хоног улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулна
    2023-08-22
  • “ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг Ханын материал руу гаргавал түгжрэлийг бууруулж чадна"
    “ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг Ханын материал руу гаргавал түгжрэлийг бууруулж чадна"
    2023-08-21
  • "Улаанбаатар хотын хөгжлийн индекс муугийн муу байна"
    "Улаанбаатар хотын хөгжлийн индекс муугийн муу байна"
    2023-08-21
  • ФОТО: Сүхбаатарын талбайд болох хоолны өдөрлөгөөр зочлоорой
    ФОТО: Сүхбаатарын талбайд болох хоолны өдөрлөгөөр зочлоорой
    2023-08-19
  • ФОТО: Монгол Японы бизнес форум хоёр дахь удаа боллоо
    ФОТО: Монгол Японы бизнес форум хоёр дахь удаа боллоо
    2023-08-18
  • Үерт өртөх эрсдэлтэй дүүрэг, хороод
    Үерт өртөх эрсдэлтэй дүүрэг, хороод
    2023-08-18
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан