gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3445₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3445₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3445₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Балетаар хичээллэсэн хүүхэд хатуужилтай, цаг төлөвлөлттэй болж төлөвшдөг

ФОТО: Балетаар хичээллэсэн хүүхэд хатуужилтай, цаг төлөвлөлттэй болж төлөвшдөг

Монголын балетын үндэсний тав дугаар уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр боллоо. Тус тэмцээнийг Монголын балетын хөгжил сангаас Соёлын яамтай хамтран улсын хэмжээнд нийт 375 оролцогчыг хамруулан зохион байгуулж байна. Тэмцээний үндсэн зорилго нь олон нийтэд балетын урлагийг сурталчлах, хүүхэд залуусын оролцоог нэмэх, шилдэг өсвөр, залуу бүжигчнийг тодруулах, залуу мэргэжилтнийг дэмжих, чадвар чансааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Facebook
Twitter  142

Монголын балетын үндэсний тав дугаар уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр боллоо. Тус тэмцээнийг Монголын балетын хөгжил сангаас Соёлын яамтай хамтран улсын хэмжээнд нийт 375 оролцогчийг хамруулан зохион байгуулж байна.
 
Тэмцээний үндсэн зорилго нь олон нийтэд балетын урлагийг сурталчлах, хүүхэд залуусын оролцоог нэмэх, шилдэг өсвөр, залуу бүжигчнийг тодруулах, залуу мэргэжилтнийг дэмжих, чадвар чансааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээн нь ангиллын хувьд 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн залуу бүжигчдийн дунд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг зохион байгуулсан анхны жилд 100 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 375 хүүхэд оролцож цар хүрээгээ тэлжээ. Харин шүүгчдийн хувьд Монгол болон Япон, Орос, Солонгос улсын шүүгчид ажиллажээ. Давтамжтайгаар жил тутам зохион байгуулагдаж байгаа учраас хүүхэд залуусын идэвх оролцоо нэмэгдэж, мэдлэг чадвараа сорих боломж гэж хүлээн авдаг тухай ярьж байлаа.

“АЛИВАА ТЭМЦЭЭН НАДАД ӨРСӨЛДӨӨН ШИГ САНАГДДАГГҮЙ. ХАРИН Ч УРАМ ЗОРИГ АВДАГ”

Оролцогч Г.София:
-
Би гурав дахь жилдээ уг тэмцээнд оролцож байна. Тэмцээнд оролцохын давуу тал нь өөрийн мэдлэг чадварыг мэдрэх, мөн сонгодог урлагийн мөн чанарыг илүү сайн ойлгож авдаг. Тус тэмцээнд оролцсоноор дараагийн шатанд өрсөлдөх боломж бүрдэж олон улсын тэмцээнд ч оролцож байсан. Олон улсын тэмцээнд оролцох нь их чухал. Гаднын улс оронд ямар хөгжилтэй байгааг мэдэж авна, хаа хүртэл хичээх хэрэгтэйгээ ойлгож авдаг. Гол нь энэ бүх тэмцээн огт өрсөлдөөн шиг санагддаггүй. Харин ч урам зориг авдаг.

"БҮЖИГЧИН, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ҮЗЭГЧ БҮГДЭЭРЭЭ ЦОГЦ ЗҮЙЛ ЮМ"

Тэгвэл цаашид балетын урлагийг хэрхэн хөгжүүлэх алсын хараатай байгаа талаар мэргэжилтнээс тодруулахад;

МБХС-ийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг:
- Сонгодог урлаг өөрөө нийгмийн олон салбар урлагийг багтааж байдаг. Тайз, хөгжим, дууг багтаахын зэрэгцээ цаг үетэйгээ хөл нийлүүлэх алхаж байхыг шаарддаг. Одоо Монголын өнцөг булан бүрд л балетын сургалт, сургууль бий болж байна. Тиймээс илүү хүртээмжтэй болж байгаа соёл учраас мэргэжилтнүүдийн хувьд чиглүүлж, удирдлагаар хангаж байх шаардлагатай.  Мөн зөвхөн дотоод дахь хөгжлөөс гадна гадаадад энэ чиглэлээр ажиллах, сурч байгаа бүжигчдийг Монголд ирээд ч хөгжих боломжтой байхаар нөхцөл бүрдүүлэх нь чухал байдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байгаа алсын хараа, зорилго бол олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн үүнийгээ дагаад иргэд ч сонгодог урлагийг ирж үзэж сонирхож, анхан шатны мэдлэгтэй, гоо зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь бүжигчин, зохион байгуулагч, үзэгч бүгдээрээ цогц зүйл байдаг.

Харин эцэг эхчүүдийн хувьд балетаар хичээллэсэн хүүхэд хатуужилтай, цагийн төлөвлөлттэй болж төлөвшдөг гэлээ.

"ХҮҮХЭД ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ, ҮҮРЭГ БҮРЭЭ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ, УДИРДАЖ СУРДАГ"

Оролцогчийн ээж Г.Нарангарав:
- Миний охин балетаар хичээллээд долоон жил боллоо. Балетаар хичээллэснээр гоо зүйн мэдрэмжтэй, асуудлыг зөв зохицуулж сурж байгаа нь ажиглагддаг. Гэхдээ энэ талаарх олон нийтийн ойлголт нь бодит нөхцөл байдлаас бага зэрэг зөрүүтэй байдаг санагдсан. “Их цаг зарцуулдаг урлаг уу, хичээл номонд хойрго хандлагатай болгодог уу” гэж асуудаг. Гэтэл хүүхэд өөрөө дуртай зүйлээ хийж байгаа тохиолдолд оногдсон үүрэг даалгавар бүрээ нарийн зохион байгуулж, удирдаж сурдаг. Тиймээс миний зүгээс охиноо дэмжсээр л байна.

Харин тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс ирэх жилийн хувьд олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.

Сурвалжилга бэлтгэсэн Б.Азбаяр, Гэрэл зургийг Г.Өнөболд

Сурвалжилга бэлтгэсэн Б.Азбаяр, Гэрэл зургийг Г.Өнөболд

  • Сонгуулийн хууль: Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй
    Сонгуулийн хууль: Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй
    5 цаг 16 минутын өмнө
  • Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явц болон “Шувуу” ажиллагааны талаар мэдээлж байна
    Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явц болон “Шувуу” ажиллагааны талаар мэдээлж байна
    Өчигдөр
  • Ерөнхий сайд Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологи нэвтрүүлэхээр ярилцлаа
    Ерөнхий сайд Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологи нэвтрүүлэхээр ярилцлаа
    2023-06-06
  • Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр 11 компани Эрчим хүчний яамнаас хариу хүлээж байна
    Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр 11 компани Эрчим хүчний яамнаас хариу хүлээж байна
    2023-06-06
  • Жүжигчин Киану Ривз хамтлагтайгаа эргэн нэгдэж, 20 жилийн дараа тоглолтоо хийлээ
    Жүжигчин Киану Ривз хамтлагтайгаа эргэн нэгдэж, 20 жилийн дараа тоглолтоо хийлээ
    2023-06-05
  • ФОТО: Монгол ур чадвар 2023 тэмцээний эхний шат өндөрлөлөө
    ФОТО: Монгол ур чадвар 2023 тэмцээний эхний шат өндөрлөлөө
    2023-06-03
  • Пауэрлифтингийн ДАШТ-ээс таван алтан медаль хүртэн багаараа II байрт оржээ
    Пауэрлифтингийн ДАШТ-ээс таван алтан медаль хүртэн багаараа II байрт оржээ
    2023-06-02
  • Жо Байден тайзан дээр унажээ
    Жо Байден тайзан дээр унажээ
    2023-06-02
  • ФОТО: Гишүүдийн тоог 126 болгон баталсан УИХ-ын чуулганы хуралдаанаас
    ФОТО: Гишүүдийн тоог 126 болгон баталсан УИХ-ын чуулганы хуралдаанаас
    2023-05-31
  • Б.Жавхлан: Энэ оны төсвийн зардлыг 1.8 их наядаар өсгөнө
    Б.Жавхлан: Энэ оны төсвийн зардлыг 1.8 их наядаар өсгөнө
    2023-05-31
  • "Сурагчид нэг ширээнд гурвуулаа, УИХ-ын гишүүд болохоор хээ, угалзтай, тансаг ширээнд суудаг"
    "Сурагчид нэг ширээнд гурвуулаа, УИХ-ын гишүүд болохоор хээ, угалзтай, тансаг ширээнд суудаг"
    2023-05-31
  • ФОТО: 25 жил нөхөрлөж буй хүн, загас хоёр
    ФОТО: 25 жил нөхөрлөж буй хүн, загас хоёр
    2023-05-31
  • Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн бүс нутгийн чуулган Улаанбаатарт боллоо
    Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн бүс нутгийн чуулган Улаанбаатарт боллоо
    2023-05-30
  • Ерөнхийлөгч Алдарт эхийн I, II одон гардуулж байна
    Ерөнхийлөгч Алдарт эхийн I, II одон гардуулж байна
    2023-05-30
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийг нээв
    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийг нээв
    2023-05-29
  • ШЕЗ: Хөгжлийн банкны 9 үе шаттай шүүх хурал 4 дэх шатандаа үргэлжилж байна
    ШЕЗ: Хөгжлийн банкны 9 үе шаттай шүүх хурал 4 дэх шатандаа үргэлжилж байна
    2023-05-29
  • ФОТО: Баянгол, Чингэлтэй дүүргийн Алдарт эхчүүд өчигдөр одонгоо авлаа
    ФОТО: Баянгол, Чингэлтэй дүүргийн Алдарт эхчүүд өчигдөр одонгоо авлаа
    2023-05-27
  • БИЧЛЭГ: Өмнөд Солонгост зорчигч нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгожээ
    БИЧЛЭГ: Өмнөд Солонгост зорчигч нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгожээ
    2023-05-27
  • ФОТО: Ерөнхийлөгч ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
    ФОТО: Ерөнхийлөгч ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
    2023-05-25
  • ФОТО: Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болж байна
    ФОТО: Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болж байна
    2023-05-23
  • ФОТО: Туркийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан "НУРАНГИ" үзэсгэлэнгээс
    ФОТО: Туркийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан "НУРАНГИ" үзэсгэлэнгээс
    2023-05-23
  • ФОТО: Лондон хотын Челси дэх цэцгийн үзэсгэлэн
    ФОТО: Лондон хотын Челси дэх цэцгийн үзэсгэлэн
    2023-05-23
  • ФОТО: Эммануэл Макрон Чингис Хаан үндэсний музейгээр зочиллоо
    ФОТО: Эммануэл Макрон Чингис Хаан үндэсний музейгээр зочиллоо
    2023-05-21
  • Франц улстай хамтран хиймэл дагуулын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
    Франц улстай хамтран хиймэл дагуулын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2023-05-21
  • ФОТО: Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчилж байна
    ФОТО: Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчилж байна
    2023-05-21
  • 10 настай хүүхдийг мөргөсөн хэргийг ТЦА-наас шалгаж байна
    10 настай хүүхдийг мөргөсөн хэргийг ТЦА-наас шалгаж байна
    2023-05-18
  • ФОТО: Хонконг миний дуранд ♡✿
    ФОТО: Хонконг миний дуранд ♡✿
    2023-05-18
  • "Scholarship road 2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн боллоо
    "Scholarship road 2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн боллоо
    2023-05-18
  • Ч.Номин: Соёлын салбарын ажилтнуудын ЦАЛИНГ энэ онд багтаан НЭМНЭ
    Ч.Номин: Соёлын салбарын ажилтнуудын ЦАЛИНГ энэ онд багтаан НЭМНЭ
    2023-05-17
  • "Чи төрийн ажил удаадаг хэн бэ" гэж загнасан тул зээлийн хүсэлтийг буцаах ямар ч боломж байгаагүй
    "Чи төрийн ажил удаадаг хэн бэ" гэж загнасан тул зээлийн хүсэлтийг буцаах ямар ч боломж байгаагүй
    2023-05-15
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан