gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     8.26
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 8.26
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 8.26
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Зүү ороосон хээтэй энэ цүнхнүүдийг гэртээ суудаг ээжүүд урладаг"

"Зүү ороосон хээтэй энэ цүнхнүүдийг гэртээ суудаг ээжүүд урладаг"

Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаанууд эхэллээ. Баярын өдрүүдэд хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базаан, үзэсгэлэн худалдаа, томоохон худалдааны төвийг зорьдог. Бид ууц, цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгалын үнийг судлахаар “Амар байна уу” болон Хүннү Малл-д байрлаж буй цагаан сарын үзэсгэлэнг зорилоо.

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-01-17
 917
Facebook
Twitter

Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаанууд эхэллээ. Баярын өдрүүд хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базаан, үзэсгэлэн худалдаа, томоохон худалдааны төвийг зорьдог. Бид ууц, цагаан идээ, хэвийн боов,  бэлэг дурсгалын үнийг судлахаар “Амар байна уу”  цагаан сарын үзэсгэлэнг  зорилоо.  

Тус үзэсгэлэнг эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Шинэ 100 айл” төвд  хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй бизнес эрхлэгчид түрээсийн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг борлуулж байгаа юм. Гаднаа зай, талбай ихтэй үнэгүй авто зогсоолтой.

    Дотогш ороход хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хувцасны хэсэг гэж ангилж байрлажээ. Цэлгэр талбайтай, цэвэрхэн орчинтой харагдав.Тус төвийн гол хэсэгт бэлэг дурсгалын тасгууд байна. Эсгий урлалаар хийсэн бүтээгдэхүүнүүд нүдэнд туслаа. Цүнх, тоглоом, түрийвч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн өржээ.

    “Манайх эсгий урлалаар цүнх, картны түрийвч зэрэг хүнд хэрэгцээтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай цүнхний урд талын хээг нэг бүрчлэн зүү ороож урладаг. Манай компани Баянхонгор аймагт байрлалтай бөгөөд гэртээ суудаг ээжүүдийг цалинжуулж бүтээгдэхүүний маань эхлэл тавигддаг.  Маш хөдөлмөрч, уран ээжүүд байдаг.

    Сүүлийн үед хүмүүс эсгий урлал сонирхдог болжээ. Манай цүнхнүүдийг угаалгын машинд угааж болдог давуу талтай. Эдэлгээ маш сайн, хэлбэр нь алдагддаггүй. Хүний хэрэглээнд л зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг” гэж худалдаа эрхлэгч Х.Аяку хэлэв.  

    Цааш явтал толгойн гоёлууд харагдлаа. Худалдагч бүсгүй өөрийн гараар урлаж байх юм. Шигтгээ бүрийг нямбай гэгч нь шигтгэж сууж байв. Очиж сонирхвол хүүхдийн толгойн гоёл, ээмэг, малгай байлаа. Үнийн тухайд богино ээмэг-5-10 мянган төгрөг, урт ээмэгнүүд 15-25 мянган төгрөгийн үнэтэй. Хажуу талын лангуунд шагайн оосор, шилбүүр, дөрөөн дурсгалуудыг худалдаалж байна.

    Гадаа талбайд зарим худалдаа эрхлэгчид цагаан идээ, ууц, хөлдөөсөн жимсгэнэ худалдаалж байв. Тэдний нэг нь Ж.Эрдэнэжаргал. Баянхонгор аймгаас ирж цагаан идээгээ худалдаалж байгаа аж. Долоодугаар сараас эхлэн цагаан идээгээ хурааж эхэлсэн. Ямар нэгэн хольцгүй, сайхан ааруул бий гэв. Үнийн хувьд ааруул 20-35 мянган төгрөгийн үнэтэй.  

    Цааш очин ууцны үнэ асуухад 200-500 мянган төгрөгийн хооронд байлаа. Худалдаа эрхлэгч “Одоохондоо худалдаж авах хүн байхгүй л байна. Иргэд үнэ асуугаад яваад өгчхөж байна. Гэхдээ манай ууцнууд цэвэрхэн, тарган шүү” гэж хэлэв. Үзэсгэлэнд худалдаалж буй ааруулын үнийн тухайд

    •  Хорхой ааруул 28-35 мянга  
    • Хэвтэй ааруул- 35-40 мянга
    • Урт хэвтэй багц ааруул - 340-360 мянга
    • Аарц килограмм нь- 6 мянган төгрөг
    • Өрөм- 25 мянга
    • Монгол шар тос-35-40 мянга
    • Цөцгий - 25 мянган төгрөгийн хооронд байв.

    Архангай аймгийн Чулуут сумын малчин М.Бат-Өрнөх “Манайх ааруулаа өөрсдөө хийдэг бөгөөд таван төрлийн ааруул борлуулж байна. Хэдэн малаа аав, ээждээ үлдээчхээд л ааруулаа худалдаалах гээд ирлээ. Амт, шимт бол янзын ямар ч хольцгүй. Есдүгээр сараас хойш ааруулаа хураасан. “Амар байна уу” үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байна. Түрээс төлөхгүй учраас их дэм болж байна. Дулаахан, сайхан байна” гэсэн юм.

    “Энд харагдаж байгаа бүх даршилсан ногоонуудыг өөрийн гараар тарьж ургуулан дарсан. Хавар, зундаа ногоогоо тарьж, хураан намар нь худалдаалдаг. Өвөл нь даршилсан ногоогоо борлуулдаг юм. Лууван, өргөст хэмхийн салад 6-8 мянган төгрөгийн үнэтэй. Уг үнээр таван жил худалдаалж байна. 1,5 литр байцаан салад-10 мянган төгрөгийн үнэтэй.

    Манай сум утсан загасаараа алдартай. Манайх  загасаа утахдаа ямар ч амтлагч хэрэглэдэггүй, 30-35 мянган төгрөгийн үнэтэй. Мөн даршилсан ногоонуудаа бүгдийг нь шинжлүүлснээрээ давуу талтай” хэмээн Сэлэнгэ аймгийн Орхон сумын тариаланч Б.Эрдэнэцэцэг хэллээ. 

    Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

    Гэрэл зургуудыг: Б.Даваа
     
    Гэрэл зургуудыг: Б.Даваа
     
    • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
      ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
      2026-08-23
    • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
      35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
      2026-08-20
    • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
      ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
      2026-08-19
    • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
      ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
      2026-08-17
    • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
      ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
      2026-08-16
    • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
      ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
      2026-08-14
    • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
      ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
      2026-08-13
    • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
      ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
      2026-08-10
    • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
      "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
      2026-08-10
    • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
      ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
      2026-08-10
    • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
      COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
      2026-08-10
    • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
      БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
      2026-08-06
    • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
      "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
      2026-08-05
    • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
      Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
      2026-08-05
    • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
      БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
      2026-08-04
    • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
      ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
      2026-07-31
    • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
      13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
      2026-07-30
    • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
      АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
      2026-07-30
    • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
      Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
      2026-07-26
    • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
      Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
      2026-07-22
    • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
      С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
      2026-07-21
    • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
      ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
      2026-07-21
    • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
      "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
      2026-07-21
    • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
      Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
      2026-07-21
    • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
      Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
      2026-07-21
    • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
      Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
      2026-07-20
    • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
      Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
      2026-07-20
    • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
      ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
      2026-07-20
    • ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
      ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
      2026-07-20
    • У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
      У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
      2026-07-13
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан